Цэндийн Дамдинсүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{Инфобокс Зохиолч
{{Инфобокс Зохиолч
| нэр = Цэндийн Дамдинсүрэн
| нэр = Цэндийн Дамдинсүрэн
| зураг = DamdinsurenTs.jpg
| зураг = TsendiinDamdinsuren.jpg
| хэмжээ = 200px
| хэмжээ = 200px
| жинхэнэ нэр =
| жинхэнэ нэр =

06:04, 13 Хоёрдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Цэндийн Дамдинсүрэн

Төрсөн: 1908.09.14
Дорнод аймгийн Матад сум
Өнгөрсөн: 1986.05.27
Улаанбаатар
Ажил үйл Хэл шинжээч
Гарал үүсэл Хатагин
Яс үндэс Хатагин
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Шүлэг, Өгүүллэг, Үргэлжилсэн үг, Тууж
Шагнал Монгол Улсын төрийн шагналыг 1946, 1947, 1951 онуудад 3 удаа, анхны Aрдын уран зохиолч цолыг 1986 онд тус тус хүртсэн.

Цэндийн Дамдинсүрэн - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч.

1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн. 1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1942-59 онд Үнэн сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-63 онд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн захирал, 1963 оноос ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. АИХ-ын депутатаар дөрвөн удаа, АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Тэрээр монголын шинэ бичгийг зохиох ажилд идэвхийлэн оролцож орос үсэг дээр суурилсан цагаан толгой үсгийн дүрмийг зохиосон нь эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байна. Мөн XIII зууны үед зохиогдсон Монголын нууц товчоо бүтээлийг орчин цагийн монгол хэлээр хөрвүүлэн хэвлүүлснээр орчин үеийн уншигчид уг алдарт бүтээлтэй танилцах таатай боломж нээгдсэн байна. Монголын шинжлэх ухаан, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, орчуулагч. Монголын шинэ бичиг үсгийн эцэг.

Зарим нь өөрийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй байхад зарим нь бусдын эрх ашиг, эх орон, ард түмнийхээ төлөө энэ биеэ зориулсан нь бий. Ийм олон олон алдартны нэг нь Цэндийн Дамдинсүрэн билээ. Сургуульд орсон цагаасаа л бид энэ их хүний дүрмийг нь зохиосон шинэ үсгээр нүдээ нээн, “Цагаан цасан малгайтай…” хэмээн чээжилж, арай дунд ангиасаа “Буурал ээж минь”, “Зугаацахаар морьсон нь…”, “Цэцэн хурга”, “Гологдсон хүүхэн”, “Хоёр цагаан юм” гээд үргэлжлүүлэн уншдаг.

Намтар

Өвөөгийнхөө санал болгосны дагуу Матад хошууны намын үүрт элссэн нь дараа дараагийн олон ажлын эх суурийг тавьжээ. Намын байгууллагад ажиллаж байсан тэрээр

  • 1926 оноос Залуучуудын эвлэлийн Төв хороонд хэлтсийн дарга болж “Үнэн” сонины хоёр эрхлэгчийн нэгээр ажиллаж эхэлжээ.
  • Дараа нь үйлдвэрчний төв зөвлөлийн даргаар сонгогджээ. Энэ үедээ Улаанбаатарын 21 пүүсийн 240 гаруй ажилчин, мөлжигч данжаад нараа эсэргүүцэн ажил хаясныг голлон зохион байгуулж амжилтанд хүргэснийг Оросын нэгэн сонинд бичсэн байдаг аж. Тухайн үед феодалын хөрөнгө хураах ажил ид өрнөж байсан бөгөөд энэхүү комиссын нарийн бичгийн ажил түүнд тохогдож байжээ. Харин 1930-аад оны үед ажлаасаа халагдсан байна. Олон ч газрыг толгойлж удирдаж байсан Ц.Дамдинсүрэн мөн олон ч газрын хаалгыг “гаднаас нь хааж” явжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр таван удаа ажлаасаа халагдаж байсан аж.
  • 1932 онд Улаанбаатарт ирж, Хэл зохиолын хүрээлэнд судлаач болж мөн Зохиолчдын бүлгэмийн нарийн бичгийн даргаар давхар ажиллажээ.
  • 1929 онд Зохиолчдын бүлгэмийг анх байгуулалцаж байсан тэрбээр тэр ондоо “Гологдсон хүүхэн” туужаа бичжээ. Уг зохиол Монголын утга зохиолын түүхэнд маш том ололт авчирсан гэж судлаачид дүгнэдэг.
  • Зохиолчдын бүлгэмийн даргаар ажиллаж байхдаа Д.Нацагдоржийн хэвлэгдэж байгаагүй “Миний нутаг” шүлэгт нь 500 төгрөгийн шагнал олгон, бүлгэмийнхээ хөрөнгө болгож байсан түүхтэй.
  • 1933-1938 онд Ленинградын дорно дахины дээд сургууль,
  • 1938 он амьдралынх нь хар жил, эх орондоо буцаж ирээд, арваннэгдүгээр сард Дотоод яаманд баригдан, жил гаруй хоригдоод, цагаадан суллагдсан гэдэг. БНМАУ-ын ирээдүйн ерөнхий сайд болон удирдагч Юмжаагийн Цэдэнбалын хамтран зүтгэгч болов. Ц.Дамдинсүрэнг улс төрийн шахалтаар шоронд хорин, цаазаар авах ял тулгасны улмаас хуучин монгол бичгийг шинэ кирилл бичигт хөрвүүлэх ажилд гар бие оролцож байжээ. Хожим тэрбээр хуучин монгол бичгээс татгалзсан нь түүний амьдралдаа хийсэн том алдаа хэмээн дурссан байна.
  • 1942 - 1946 онд "Үнэн" сонины редактороор ажиллаж байсан.
  • 1950 онд Ленинградын дорно дахины дээд сургуулийн аспирантурыг дүүргэжээ.
  • 1969 онд 50 мянган үгтэй орос-монгол толь бичиг зохион, он тооллын хүснэгт хавсаргасан учир Төв хорооноос буруутгагдан, шүүхийн тогтоолоор 5600 төгрөг төлөх болжээ. Энэ мэт зэмлэл, буруутгал түүний амьдралд бишгүй олон тохиолдож байв.

Зохиолчийн амьдралын нэгээхэн хэсэг нь Монголын эртний уран зохиолын судлалд зориулагдсан. Шоронгоос суллагдсаныхаа дараа тэрбээр “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж”, “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ. Төвд бичиг сайн мэддэг хүнийг Хэл зохиолын хүрээлэнд авч ажиллуулсныг буруутган Төв хорооноос комисс томилогдон шалгасан гэдэг. Шалгалтын дараа түүнийг донгодон улмаар ажлаас нь халсан байна.

Эртний Монголын уран зохиолыг судалж, энэ талын олон судалгааны бүтээл гарган ном зохиол хэвлүүлсэн түүнийг үндсэрхэг үзэлтэн хэмээн олонтаа хавчин гадуурхаж байжээ.

Цэндийн Дамдинсүрэн 1986 оны зургадугаар сарын 5-нд таалал төгсжээ.

Уран бүтээл

Ц.Дамдинсүрэн Орос, Герман, Англи, Манж, Төвд хэлний боловсролтой байсан нь гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон байна.

Зохиол

Яруу найргийн

Үргэлжилсэн үгийн

Орчуулгын бүтээл

Эрдэм шинжилгээний

  • "Монголын утга зохиолын ардчилсан чиглэл" - /1955/,
  • "Монголын утга зохиолыг судалсан түүх" - /1956/,
  • "Соёлын өвийг хамгаалья" - /1959/,
  • "Монголын эртний уран зохиолын товч өгүүлэл" - /1958/,
  • "Монголын уран зохиолын судлалын зарим асуудал" - /1959/ зэрэг утга зохиолын нийтлэг асуудлыг судалсан эрдэм шинжилгээний өгүүллийг бичсэн.
  • Монголын уран зохиолын тоймын I дэвтэрийг зохиосон нь 1956 онд Улаанбаатарт, 1957 онд Хөх хотод хэвлэгдсэн байна.

Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээний

Ц.Дамдинсүрэн Халхын Лувсанпэрэнлэй, Өөлдийн Намхайжамц, Цахарын Лувсанчүлтэм, Боржигон Равжаа хийгээд Чойжи Одсэр, Шаравсэнгэ, Сономгарва, Гэлэгжамц нарын орчуулагчдын бүтээл, Ишбалжир, Агваандорж, Жамьянгарав нарын шүлэг бүтээлүүдийг нарийвлан судалжээ. Мөн Нагаржунайн "Рашааны дусал", "Таван шастир" үлгэрийн цоморлиг, "Шидэт хүүрийн үлгэр", "Субашид"-ын тайлбар зэрэг зохиолыг нягтлан үзээд, Монгол болон дорно дахины уран зохиолын харилцаа холбоо, хамаарлыг хөгжлийн түүхийг гарган тавьжээ.

  • Үндэсний утга зохиолын дурсгалт бичиг "Монголын нууц товчоо"-г эртний Монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлэн буулгаж эхлэн /1941/, дуусгаад 1947 онд хэвлүүлжээ.
  • "Хоёр загалын тууж" - /1956/,
  • "Чингис хааны 9 өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шаштир" - /1956/,
  • "Убаши хунтайжийн тууж" - /1956/,
  • "Хуульч Сандагийн зохиолуудын тухай" - /1957/,
  • "Оюунтүлхүүрийн тайлбар" - /1958/,
  • "Мандухай сэцэний домог" - /1958/ зэрэг судалгаа шинжилгээний өгүүллүүдийг бичжээ.
  • “Гэсэрийн туужийн түүхэн үндэс”, “Субашид”, “Монголын уран зохиолын дээж”, “Зуунбилэг”, “Рашааны дусал”, “Саран хөхөө” зэрэг эртний уран зохиолын нэлээд ном хэвлүүлжээ.

Орчуулгын

Дэлхийн болон Орос Зөвлөлтийн олон сонгодог зохиолтой Монгол уншигчдыг танилцуулсан юм.

  • А.С.Пушкиний "Олег сэцэний дуулал",
  • А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр" зэрэг зохиолыг эх хэлээрээ орчуулсан нь ардын аман зохиол лугаа нийтийн хүртээл болжээ.
  • Ф.Шиллер, М.Лермонтов, О.Бальзак, Ш.Петеефи, В.Маяковский нарын дэлхийн шилдэг зохиолч яруу найрагчдын шүлэг зохиолыг эх хэлнээ орчуулжээ.

Бусад

  • БНМАУ-ын Төрийн дуулал - /1951/
  • 1942 онд Ш.Лувсанвандантай хамтран 30 мянган үгтэй "Орос монгол толь",
  • 1967-1969 онд А.Лувсандэндэвтэй хамтран 50 мянган үгтэй "Орос монгол толь" 2 дахь боть,
  • Өгүүлэл, найруулал, нийтлэл, тэмдэглэл, шог өгүүллэг, зэрэг сэтгүүл зүйн бараг бүх төрлүүдээр бүтээлээ туурвисан байдаг.

Хувийн амьдрал

Зохиолч маань эхнэр Л.В.Зевинатайгаа Ленинградын их сургуульд сурч байхдаа 1936 онд танилцан гэр бүл болсон аж. Түүний дөрвөн хүү нь физикийн нарийн мэргэжилтэй бол ганц охин Дулмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Өдгөө тэд бүгд ОХУ-д амьдарцгаадаг.

Цол хэргэм

Сонгуульт ажил

Гавьяа Шагнал