5 сарын 16: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 73: Мөр 73:
* 2013 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Хайнрих Рорер (1933 онд төрсөн)
* 2013 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Хайнрих Рорер (1933 онд төрсөн)


== Тэмдэглэлт баярууд ==
== Тэмдэглэлт өдөр ==
* {{IRQ}} Бөөнөөр хоморголон устгах үзлийн эсрэг өдөр
* {{MYS}} Багш нарын өдөр

----
----
{{Сарууд}}
{{Сарууд}}

10:07, 18 Дөрөвдүгээр сар 2019-ий байдлаарх засвар

5 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 136 дахь (өндөр жил бол 137 дэх) өдөр юм. Мөн он дуустал 229 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

  • 946 - Японы эзэн хаан Сүзакү эрх мэдлээ төрсөн дүү Мүракамид шилжүүлэв.
  • 1204 - Флондерсын их гүн IX Болдуин Константинополийн Латин эзэнт гүрний анхны хаан болжээ.
  • 1527 - Медичигийн гэр бүл Флонренцийн эрх мэдлийг эргүүлэн авснаар Флонренцийн Бүгд найрамдах улс хоёр удаагаа бүрэлдэв.
  • 1568 - Шотландын хатан хаан Мери Англи руу дүрвэжээ.
  • 1584 - Испанийн колони болох Филиппинийн зургаа дахь Ерөнхийлөн захирагчаар Сантиаго де Вера томилогджээ.
  • 1770 - Францын хожмын хаан 15 настай Луй-Август 14 настай Мери Антуаннеттай ураг барилдав.
  • 1811 - Хойгийн дайн: Испани, Португал, Их Британийн эвсэл Албуерагийн тулаанд Францын цэргийн хүчийг бут цохив.
  • 1812 - Хаант Оросын Фильд Маршал Михайл Кутузов Бухарестын гэрээнд гарын үсэг зурснаас Орос-Туркийн дайн дууссан юм. Харин Бессарабиа орчим Оросын мэдэлд очсон билээ.
  • 1822 - Грекийн хувьсгал: Туркийн цэргийн хүч Грекийн Сули хотод хяналтаа тогтоов.
  • 1866 - АНУ-ын Конгресс никель зоосон мөнгө гүйлгээнд нэвтрүүлэх тогтоол баталжээ. Никель зоосон мөнгөн тэмдэгтийн найрлагийн 25 хувийг никель, 75 хувийг зэс эзлэхээр тогтоолд тусгасан юм.
  • 1868 - АНУ-ын Ерөнхийлөг Эндрью Жексоныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг Конгресс хэлэлцэж ганцхан саналын зөрүүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, албан тушаалыг нь хэвээр үлдээжээ.
  • 1877 - Франц улсын улс төрийн тогтолцоо бүхэлдээ хямралд өртөв. Бүгд найрамдахчууд болон Язгуур угсааныханы хооронд засаглалын төлөөх ширүүн тэмцэл Францын гурав дахь Бүгд найрамдах улсыг бүхэлд нь ганхуулсан юм.
  • 1888 - Словени гаралтай Америк физикч Никола Тесла цахилгааны хүчдэлийг ашиглан цахилгаан шон босгон илүү хол зайд түгээх боломжтойг тогтоон олон нийтэд танилцуулав.
  • 1916 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улс, Францын гурав дахь Бүгд найрамдах улс хооронд хуучин Османы харьяалалд багтаж байсан Ирак, Сирийн газар нутгийг хуваан захирах дайны цагийн нууц гэрээ байгуулжээ.
  • 1920 - Ромын пап XV Бенедикт Францын эрх чөлөөний тэмцэгч Жанна Д.Аркыг гэгээнтнээр өргөмжлөв.
  • 1929 - АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах Академийн наадам буюу Оскарын наадам анх удаагаа зохиогджээ. Анхны наадымн шилдэг киногоор "Даль Жигүүр" кино шалгарсан юм.
  • 1951 - Иргэний агаарын тээврийн анхны төлөвлөгөөт нислэг АНУ-ын Нью-Йорк хотын Айдлуайлдын нисэх буудал /одоогийн Жон Ф.Кеннедигийн нисэх буудал/-аас Лондон хотын Хидроу нисэх буудал руу хөөрөв. Анхны төлөвлөгөөт нислэгийг Израйлийн "Эль Аль Израйл" компани гүйцэтгэсэн юм.
  • 1960 - АНУ-ын Калифорни мужийн Малибу хотын Хьюсын судалгааны лабораторид нэрт эрдэмтэн Теодор Майман оптикын лазерыг анх удаагаа амжилттай туршив.
  • 1961 - Өмнөд Солонгост цэргийн эргэлт хийсэн Пак Чон-Хе Ерөнхийлөгч болж Өмнөд Солонгосын хоёр дахь Бүгд найрамдах улс байгуулагджээ.
  • 1966 - БНХАУ-ын Коммунист нам "Тавдугаар сарын 16-ны тунхаг" хэрэгжиж байгааг зарласнаар Соёлын хувьсгал албан ёсоор эхэлсэн юм.
  • 1969 - Венера сансрын хөтөлбөр: Сугар гарагийг судлах зорилготой ЗХУ-ын "Венера 5" хөлөг амжилттай хөөрөв.
  • 1974 - Югославын холбооны улсын удирдагч Жозеф Броз Титог мөнхийн Ерөнхийлөгч хэмээн өргөмжилжээ.
  • 1988 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет АНУ-ын Конгресст үг хэлэв. Ингэснээр АНУ-ын Конгресст үг хэлсэн Их Британийн анхны төрийн тэргүүн болсон юм.
  • 1997 - Зайр буюу одоогийн Конго улсын Ерөнхийлөгч Мобуту Сесе Секо цэргийн эргэлтийн улмаас эх орноосоо дүрвэн гарав.
  • 2003 - Мароккогийн хаант улсын нийслэл Касабланка хотод террорист халдлага болж 33 энгийн иргэн амиа алдан 100 гаруй хүн хүнд шархдав.
  • 2005 - Кувейтын хаант улсад эмэгтэйчүүдийн эрхийг улс төрийн хүрээнд хангах хуулийн төслийг Үндэсний Ассемблей хэлэлцэн 35-23 харьцаагаар батлав.
  • 2011 - АНУ-ын Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төвөөс "Шаттл" сансрын хөтөлбөрийн хүрээнд "Эндевор" хөлөг сүүлийн нислэгээ үйлджээ.
  • 2014 - Кенийн нийслэл Найроби хотын Гикомба худалдааны төвд хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 12 хүн амь насаа алдав.

Мэндэлсэн алдартнууд

  • 1606 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд чихний дүлийрлийг анхлан судалсан Английн эмч Жон Бюлвер (1656 онд нас барсан)
  • 1611 - Ромын пап XI Инносент (1689 онд нас барсан)
  • 1718 - Математикийн ухааны түүхэнд онолын ном гаргаж, томъёогоо дэвшүүлсэн анхны эмэгтэй эрдэмтэн, Италийн математикч Мариа Гаетана Агнеси (1799 онд нас барсан)
  • 1801 - АНУ-ын 24 дэх Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьюард (1872 онд нас барсан)
  • 1804 - АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаагаа цэцэрлэг байгуулсан, сурган хүмүүжүүлэгч Элизабет Палмер Пийбади (1894 онд нас барсан)
  • 1824 - АНУ-ын 22 дахь Төрийн нарийн бичгийн дарга Левай П.Мортон (1920 онд нас барсан)
  • 1831 - Дуу цацруулах төхөөрөмж буюу микрофоныг хамтран зохион бүтээлцсэн Америкийн эрдэмтэн Девид Эдуард Хьюс (1900 онд нас барсан)
  • 1845 - Нобелийн шагналт Францын зоологич Эли Метчинкофф (1916 онд нас барсан)
  • 1883 - Туркийн гурав дахь Ерөнхийлөгч Целал Баяар (1986 онд нас барсан)
  • 1905 - Академийн наадам, "Алтан бөмбөрцөг" наадам, Британийн тайз, дэлгэцийн академийн шагналт, Холливудын шилдэг эрэгтэй жүжигчний нэг Хенри Фонда (1982 онд нас барсан)
  • 1907 - Олимпийн наадмын аварга, Ирландын халхалттай гүйгч Боб Тисдалл (2004 онд нас барсан)
  • 1913 - Греммийн наадмын гурван удаагийн шагналт, жазз хөгжимчин Вүүди Херман (1987 онд нас барсан)
  • 1916 - Израйлийн дөрөв дэх Ерөнхийлөгч Эфрайм Катцир (2009 онд нас барсан)
  • 1923 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Мертон Миллер (2000 онд нас барсан)
  • 1924 - Гамби улсын анхны Ерөнхийлөгч Дауда Жавара
  • 1944 - "Агаарын Шорон", "Машетт" киноны од Денни Трехо
  • 1950 - Нобелийн шагналт Германы физикч Гиорг Бедхорц
  • 1953 - "Жеймс Бонд" цувралаараа алдаршсан жүжигчин Пирс Броснан
    • Мэргэжлийн сүмо бөхийн 55 дахь Ёкозүна Китаноуми Тошимицү (2015 онд нас барсан)
  • 1955 - Олимпийн дөрвөн алт, хоёр мөнгө, Дэлхийн аваргын хоёр алт, дөрвөн мөнгөн медальт Зөвлөлтийн гимнастикч Ольга Корбут
  • 1957 - Олимпийн авараг Америкийн марафонч Жоан Бенойт
  • 1966 - Греммийн таван удаагийн шагналт, Гиннесийн дэлхийн дээд амжилтыг есөн төрөлд эзэмшигч Америкийн нэрт дуучин Жанет Жексон
  • 1969 - Олимпийн гурван алт, нэг мөнгөн медальт Америкийн ойрын зайн гүйгч Стив Льюс
  • 1981 - Португалийн хөлбөмбөгч Рикарду Кошта
  • 1986 - "Өсвөрийн мэлхий нинжа", "Трансформерс" киноны од Америкийн жүжигчин Меган Фокс
  • 1991 - Болгарын талбайн теннисч Григор Дмитров
  • 1993 - Олимпийн нэг алт, хоёр мөнгөн медаль, Дэлхийн аваргын долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медальт Норвегийн биатлонч Йоханнес Тингнес Бо

Нас барсан алдартнууд

  • 290 - Жин гүрний хаан Ву (236 онд төрсөн)
  • 1891 - Румынь улсын 14 дэх Ерөнхий сайд Йон С.Братиану (1821 онд төрсөн)
  • 1920 - АНУ-ын 22 дахь Дэд Ерөнхийлөгч Левай П.Мортон (1824 онд төрсөн)
  • 1938 - Алдарт "Алтан хаалга" гүүрийн загварыг гаргалцсан Жозеф Страусс (1870 онд төрсөн)
  • 1947 - Нобелийн шагналт Английн биохимич Фредерик Гоуленд Хопкинс (1861 онд төрсөн)
  • 1956 - "Рийз" хавчуургатай жигнэмэгийг зохион бүтээгч Х.Б.Рийз (1876 онд төрсөн)
  • 1977 - Мали улсын анхны Ерөнхийлөгч Модибо Кейта (1915 онд төрсөн)
  • 1990 - "Маппетс" хүүхэлдэйн цувралыг зохион бүтээгч Жим Хенсон (1936 онд төрсөн)
  • 2003 - Спортын менежментийн алдарт "IMG" компанийг үндэслэгч Марк МакКормак (1930 онд төрсөн)
  • 2012 - "Go-Go" хөгжмийн урсгалыг үндэслэгч Чак Браун (1936 онд төрсөн)
  • 2013 - Нобелийн шагналт Швейцарийн физикч Хайнрих Рорер (1933 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

  • ИракИрак Ирак Бөөнөөр хоморголон устгах үзлийн эсрэг өдөр
  • МалайзМалайз Малайз Багш нарын өдөр