"Горно-Бадахшан"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
Tag: 2017 source edit
1895 оноос өмнө тус нутагт [[Дарваз]], [[Шугнун]], [[Вахан]] зэрэг өөрсдөө эзэн мэдсэн нүүдэл аймгууд байсан.
 
Эргэн тойрны [[Чин улс]], [[Оросын эзэнт гүрэн]], [[Афганы эмирт улс]] тус газрыг өөрийн харъяатхарьяат гэдэг байв.
 
Чингийн цэрэг зөвхөн зүүн талын [[Ташкурган]] давааг хянаж байсан.
Горно-Бадахшаны өөртөө засах аймаг нь [[Зөвлөлт Холбоот Улс]]ын харьяанд 1925 онд үүсэн байгуулагдсан. 1929 онд Зөвлөлт Тажикийн Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд хамаарагдсан. 1950-аад онд уугуул оршин суугч буюу [[памир ястан|памир ястныг]] нутгийн өрнө өмнөд хэсэгт нүүлгэн шилжүүлжээ. 1955 онд татан буугдсан Гарм мужийн зарим хэсгийг Горно-Бадахшанд хамааруулжээ.
 
1992 онд Тажик улсад иргэний дайн дэгдэх үед Горно-Бадахшан тусгаар тогтнол зарласан. Тус дайны үед Памирпамир ястан ихээр хохирсон. Эцэстээ Тажик улсын бүрэлдэхүүнд өөртөө засах аймаг нөхцөлтэйгээр хамаарсан байна. 2011 онд Тажик улс 1999 онд баталсан гэрээний дагуу Памирын нурууны 1000 м.кв газрыг Хятад улсад шилжүүлсэн. Хятад улс Тажик улсын нутгийн 28000 м.кв газрыг өөрийн хэмээн мэтгэдэг 130 жилийн маргаанд үүгээр цэг тавьжээ.
 
2012 онд тус нутагт Тажик улсын цэрэг, [[Толиб Аёмбеков]]ын босогчдын хооронд буудалцаан сөргөлдөөн болсон.

Хажуугийн цэс