"Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
 
==Дундад зууны үе==
1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зүүн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бүрэлдэхүүнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна. Энэ үеэс түүхэнд дөрвөн ойрад хэмээн тэмдэглэгдэх болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр үгнээс үүсэн гэж ихэнх эрдэмтэд үздэг. Тэд хожим Алтай тийш нүүн нутаглах болсон бөгөөд 17 дугаар зууны эхэн үед Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд гэсэн дөрвөн аймгаас бүрдэх болжээ. Халх бол Зүүн Монголын зургаан түмний нэг бөгөөд дотроо долоон хошуу буюу Батмөнх хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хүүгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин 17 дугаар зууны үе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нөлөөтэй болсон байна. Тэд Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зүүн Монголын бусад зургаан түмний үр хойчис бол их говийн өмнүүр нутаглах Өмнөд Монгол бөгөөд тухайн үед Цахар, Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Найман, Жарууд зэрэг 16 аймаг байжээ. Ийнхүү монголчууд түүхэн хөгжлийн явц болон байгаль-газарзүйн хүчин нөхцөлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах болсон төдийгүй дотроо мөн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй өргөн уудам билчээр нутаг, тодорхой өмч хөрөнгө бүхий хамжлага өрх айлуудыг эзэмшин захирч байсан юм. Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан язгууртан ноёд хааны төв захиргааг эсэргүүцэх нь түгээмэл байжээ. Гадаад байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд үед Монголын умард болон өмнө талд Орос болон Манж улсууд хүчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар зууны дунд үеэс Байгаль нуурын ар өвөрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд Эрхүү, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ. Монголын зүүн урд талаар хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зүрчидийн олон аймгийг нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа байгуулсан үеэсээ хөрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу, 1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын түүх IV боть, ШУА Түүхийн Хүрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд Монголын Лигдэн хаан болон шинээр хүчирхэгжин гарч ирсэн манжийн хааны хооронд хэн нь тус бүс нутагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэл өрнөсөн байна. Түүхэн сурвалжийн мэдээнээс үзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан ялагджээ. Тэрээр дахин хүчээ сэлбэх зорилгоор Хөх нуур луу явах замдаа 1634 онд өвчнөөр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сүр хүч, нэр нөлөө ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Өмнөд Монголын 49 ноёдын чуулганаар түүний эзэн эрхийг нь хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Баруун Монголын Торгууд болон Дөрвөдийн зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Ижил мөрөнд очиж суурьшсан нь өнөөгийн Халимагийн өвөг дээдэс юм. Мөн Гүүш хан хэмээн алдаршсан Хошуудын Төрбайх ноён 1636 онд Хөх нуурыг эзэлсэн төдийгүй 1642 онд Төвдийн хаан өргөмжлөгдсөн байдаг. Түүний удам 1717 онд Зүүнгарын хаант улс Хөх нуур Төвдийг эзлэх хүртэл тус бүс нутгийг захирч байлаа. Ийнхүү Гүүш ханы үед Хошуудууд Хөх нуурт шилжин суурьсан бөгөөд хожим Хөх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд 1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ. Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын үлдсэн хэсгийг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бөгөөд энэ үеийг түүхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн байдаг. Өмнөд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн түрэмгийлэл бодитой нүүрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гүүш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрүүлэх замаар монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах болжээ. Түүний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зүйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байдаг. Гэтэл дээрх нөлөө бүхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж, Гүүш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид эцэг өвгөдийн бодлогыг үргэлжлүүлж чадаагүй явдал Монголын цаашдын тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Түшээт хан Чахундорж болон Зүүнгарын Галдан бошигт хаан хоёр учир зүйгээ ололцоогүйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Түүний үр дагавар нь Халхын ноёд албат ардаа аван өмнөд Монголын нутагт зугатан очиж, манжийн хаанаас тусламж хүсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёдын 1689 оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ үед мөн буриадууд Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрч татвар төлөх болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дүгээр сарын 15-нд Оросын цагаан хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000, тал 126) Тэд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж ирсэн боловч өмгөөлөл авах Халх нь Ойрадуудад ялагдсан үе таарсан нь Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бүрэлдэхүүнд авах их ёслол болжээ. Ийнхүү Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт өгсөн байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хүссэн боловч 1689 онд Нэрчүүд Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бүтэлгүй болсон юм. Мөн тухайн үед түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан хэмээн өргөмжлөгдсөн тул нутаг буцах боломжгүй болсон бололтой. Ингээд ямар ч дэмжлэггүй болсон Галдан 1697 онд хор хүртэж таалал төгсжээ. Монголын тусгаар тогтнолын сүүлийн голомт Зүүнгарын хаант улс Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын үед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл өрнөсөн явдал тусгаар тогтнолоо алдахад хүргэжээ. Тодорхой өгүүлбэл манжийн хаан Зүүнгарт хаан ширээний төлөө тэмцэл өрнөсөн энэ үеийг ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад төдийгүй Өмнөд Монгол, Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зүүнгарын хаант улсыг эзлэн авсан байна. Үүний өмнө буюу 1723 онд Хөх нуур болон Төвдийг эзлэн аваад байлаа. Ийнхүү манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хүртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дүнд Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм зэрэг хүртэж, жил бүр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пүнлүү авах болсон байна. Түүгээр ч зогсохгүй зарим нэр нөлөө бүхий ноёд эсхүл манжийн төрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гүнжтэй ураг барилдаж, худ ургийн холбоотон болж байв. Мөн тэд өөр өөрсдийн эзэмшил хошуу нутгаа захирах эрхээ хадгалан үлдсэн юм. Харин тэд жил бүр манжийн хаанд бэлэг өргөж, хааны амар мэндийг эрэх үүрэгтэй байв. Энэ бол хаанд үнэнч байгаагаа харуулж буй хэрэг юм. Мөн албат ардаасаа татвар хураан авч улсын санд тушаах, шаардлагатай үед цэрэг эрс гарган нийлүүлэх, эзэнт гүрний хойд хилийг манах үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл Монголын ноёд манжийн хааны вассал буюу түшмэг болсон юм. Харин гадаад харилцааны хувьд бие даасан эрхгүй байв. Ийнхүү манжийн хаан язгууртан ноёдоор нь дамжуулан Монголыг захирах болсон бөгөөд харин үүнийгээ баталгаатай болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бүхий ноёдын тоог улам олшруулах бодлого явуулсан байдаг. Түүний үр дүнд 1691 онд Халхад хошуу захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа. Мөн дайнч монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах үүднээс шарын шашныг хөхүүлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг материаллаг хэрэгцээг нь байнга хангах сүлжээг бий болгожээ. Ийнхүү Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Газарзүйн их нээлт, европын орнуудын хөрнгөтнийн хувьсгалын үр дүнд шинэ их гүрнүүд төрөн гарч, колоничлолын эрин үеийг нэгэнт эхлүүлээд байв. Тэд ХХ зууны эхэн гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хүчээр тулган байгуулах болсноор хэрэг дээрээ тус улсыг өөр өөрсдийн нөлөөний хүрээнд хуваан авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн үүсэхэд хүргэсэн төдийгүй хятадын үндэсний сэхээтэн, хөрөнгөтнүүд харийн манж угсаатныг хөөн гаргах, хаант ёсыг халж БН улс байгуулахыг уриалан дуудах болжээ. Мөн Монгол, Хятадыг эзлэн түрэмгийлсэн урьдын хүчирхэг манж угсаатан нэгэнт үгүй болж, төрийн бодлого бүрэн хятадчилагдсан байлаа. Үүний жишээ нь “Шинэ засгийн бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм. Монголын хувьд энэхүү бодлого нь түүний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал түүнийгээ хэрэгжүүлэхээр хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингүй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхүү монгол үндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгүй өрнөхөд хүргэжээ. Харин түүнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон төр улсаа сэргээн байгуулах үйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн хаанчлалын сүүлийн жилүүдэд тэдний цалин пүнлүүг тавих явдал тасалдах болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын шашныг дэмжих бодлого өөрчлөгдсөн зэргээс үүдэлтэй байв. Мөн монголын ард олон төдийгүй язгууртан ноёд хятадын пүүсэнд төлж дийлэхгүй өрөнд унасан явдал нөлөөлсөн бизээ.
 
==Орчин үе==
Монголын зүүн урд талаар хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зүрчидийн олон аймгийг нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа байгуулсан үеэсээ хөрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу, 1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын түүх IV боть, ШУА Түүхийн Хүрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд Монголын Лигдэн хаан болон шинээр хүчирхэгжин гарч ирсэн манжийн хааны хооронд хэн нь тус бүс нутагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэл өрнөсөн байна. Түүхэн сурвалжийн мэдээнээс үзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан ялагджээ. Тэрээр дахин хүчээ сэлбэх зорилгоор Хөх нуур луу явах замдаа 1634 онд өвчнөөр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сүр хүч, нэр нөлөө ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Өмнөд Монголын 49 ноёдын чуулганаар түүний эзэн эрхийг нь хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Баруун Монголын Торгууд болон Дөрвөдийн зарим хэсэг баруун тийш нүүдэллэн Ижил мөрөнд очиж суурьшсан нь өнөөгийн Халимагийн өвөг дээдэс юм. Мөн Гүүш хан хэмээн алдаршсан Хошуудын Төрбайх ноён 1636 онд Хөх нуурыг эзэлсэн төдийгүй 1642 онд Төвдийн хаан өргөмжлөгдсөн байдаг. Түүний удам 1717 онд Зүүнгарын хаант улс Хөх нуур Төвдийг эзлэх хүртэл тус бүс нутгийг захирч байлаа. Ийнхүү Гүүш ханы үед Хошуудууд Хөх нуурт шилжин суурьсан бөгөөд хожим Хөх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд 1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ. Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын үлдсэн хэсгийг нэгтгэн Зүүнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бөгөөд энэ үеийг түүхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн байдаг. Өмнөд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн түрэмгийлэл бодитой нүүрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гүүш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрүүлэх замаар монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах болжээ. Түүний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зүйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилсөн байдаг. Гэтэл дээрх нөлөө бүхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Түшээт хан Гомбодорж, Гүүш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид эцэг өвгөдийн бодлогыг үргэлжлүүлж чадаагүй явдал Монголын цаашдын тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Түшээт хан Чахундорж болон Зүүнгарын Галдан бошигт хаан хоёр учир зүйгээ ололцоогүйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Түүний үр дагавар нь Халхын ноёд албат ардаа аван өмнөд Монголын нутагт зугатан очиж, манжийн хаанаас тусламж хүсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёдын 1689 оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ үед мөн буриадууд Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрч татвар төлөх болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дүгээр сарын 15-нд Оросын цагаан хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000, тал 126) Тэд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж ирсэн боловч өмгөөлөл авах Халх нь Ойрадуудад ялагдсан үе таарсан нь Оросын эзэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бүрэлдэхүүнд авах их ёслол болжээ. Ийнхүү Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт өгсөн байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хүссэн боловч 1689 онд Нэрчүүд Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бүтэлгүй болсон юм. Мөн тухайн үед түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан хэмээн өргөмжлөгдсөн тул нутаг буцах боломжгүй болсон бололтой. Ингээд ямар ч дэмжлэггүй болсон Галдан 1697 онд хор хүртэж таалал төгсжээ. Монголын тусгаар тогтнолын сүүлийн голомт Зүүнгарын хаант улс Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын үед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл өрнөсөн явдал тусгаар тогтнолоо алдахад хүргэжээ. Тодорхой өгүүлбэл манжийн хаан Зүүнгарт хаан ширээний төлөө тэмцэл өрнөсөн энэ үеийг ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад төдийгүй Өмнөд Монгол, Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зүүнгарын хаант улсыг эзлэн авсан байна. Үүний өмнө буюу 1723 онд Хөх нуур болон Төвдийг эзлэн аваад байлаа. Ийнхүү манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хүртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дүнд Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм зэрэг хүртэж, жил бүр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пүнлүү авах болсон байна. Түүгээр ч зогсохгүй зарим нэр нөлөө бүхий ноёд эсхүл манжийн төрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гүнжтэй ураг барилдаж, худ ургийн холбоотон болж байв. Мөн тэд өөр өөрсдийн эзэмшил хошуу нутгаа захирах эрхээ хадгалан үлдсэн юм. Харин тэд жил бүр манжийн хаанд бэлэг өргөж, хааны амар мэндийг эрэх үүрэгтэй байв. Энэ бол хаанд үнэнч байгаагаа харуулж буй хэрэг юм. Мөн албат ардаасаа татвар хураан авч улсын санд тушаах, шаардлагатай үед цэрэг эрс гарган нийлүүлэх, эзэнт гүрний хойд хилийг манах үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл Монголын ноёд манжийн хааны вассал буюу түшмэг болсон юм. Харин гадаад харилцааны хувьд бие даасан эрхгүй байв. Ийнхүү манжийн хаан язгууртан ноёдоор нь дамжуулан Монголыг захирах болсон бөгөөд харин үүнийгээ баталгаатай болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бүхий ноёдын тоог улам олшруулах бодлого явуулсан байдаг. Түүний үр дүнд 1691 онд Халхад хошуу захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа. Мөн дайнч монголчуудыг номхон хүлцэнгүй байлгах үүднээс шарын шашныг хөхүүлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг материаллаг хэрэгцээг нь байнга хангах сүлжээг бий болгожээ. Ийнхүү Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Газарзүйн их нээлт, европын орнуудын хөрнгөтнийн хувьсгалын үр дүнд шинэ их гүрнүүд төрөн гарч, колоничлолын эрин үеийг нэгэнт эхлүүлээд байв. Тэд ХХ зууны эхэн гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хүчээр тулган байгуулах болсноор хэрэг дээрээ тус улсыг өөр өөрсдийн нөлөөний хүрээнд хуваан авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн үүсэхэд хүргэсэн төдийгүй хятадын үндэсний сэхээтэн, хөрөнгөтнүүд харийн манж угсаатныг хөөн гаргах, хаант ёсыг халж БН улс байгуулахыг уриалан дуудах болжээ. Мөн Монгол, Хятадыг эзлэн түрэмгийлсэн урьдын хүчирхэг манж угсаатан нэгэнт үгүй болж, төрийн бодлого бүрэн хятадчилагдсан байлаа. Үүний жишээ нь “Шинэ засгийн бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм. Монголын хувьд энэхүү бодлого нь түүний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал түүнийгээ хэрэгжүүлэхээр хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингүй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхүү монгол үндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгүй өрнөхөд хүргэжээ. Харин түүнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон төр улсаа сэргээн байгуулах үйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн хаанчлалын сүүлийн жилүүдэд тэдний цалин пүнлүүг тавих явдал тасалдах болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын шашныг дэмжих бодлого өөрчлөгдсөн зэргээс үүдэлтэй байв. Мөн монголын ард олон төдийгүй язгууртан ноёд хятадын пүүсэнд төлж дийлэхгүй өрөнд унасан явдал нөлөөлсөн бизээ.
 
==Нэн орчин үе 1911- одоо хүртэл==
[[Зураг:BogdKhan.jpg|thumbnail|Наймдугаар Жибзундамба Хутагт]]
[[ХХ зуун]]ы эхээр [[Манж Чин улс]]ын хүч бууран хэзээ мөдгүй унах нь илэрхий болсон мөн манжийн колоничлол улам бүр ширүүсч монгол үндэстнийг шууд устгах бодлого явуулж эхэлсэн
Anonymous user

Хажуугийн цэс