1916 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 29: Мөр 29:
=== Хоёрдугаар сар ===
=== Хоёрдугаар сар ===
* Хоёрдугаар сарын 1 - Британийн Нисэх хүчний 35 дугаар эскадрон байгуулагдав.
* Хоёрдугаар сарын 1 - Британийн Нисэх хүчний 35 дугаар эскадрон байгуулагдав.
* Хоёрдугаар сарын 2 - Канадын Ард нийтийн танхимын барилгад түймэр гарав. Ард нийтийн танхимын номын санд унтраалгүй хаясан тамхинаас болж гарсан түймэр Ин танхимыг тэр чигт нь шатаасан юм. Галын улмаас долоон хүн амь насаа алджээ.
* Хоёрдугаар сарын 2 - Канадын Ард нийтийн танхимын барилгад түймэр гарав. Ард нийтийн танхимын номын санд унтраалгүй хаясан тамхинаас болж гарсан түймэр Их танхимыг тэр чигтээ сүйджээ. Галын улмаас долоон хүн амь насаа алджээ.
**Өмнөд Америкийн хойд хэсэгт сарны бүтэн хэртэлт тохиов.
**Өмнөд Америкийн хойд хэсэгт сарны бүтэн хэртэлт тохиов.
* Хоёрдугаар сарын 5 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Хаант Оросын арми Оттоманы эзэнт гүрний Трабзон боомтыг эзлэхээр газардав. Арменичууд голчлон аж төрдөг энэ боомт хотыг эзлэх болсон нь Арменичуудыг яргалсан цус яргалалынх нь төлөөх хариу байсан юм.
* Хоёрдугаар сарын 5 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Хаант Оросын арми Оттоманы эзэнт гүрний Трабзон боомтыг эзлэхээр газардав. Арменичууд голчлон аж төрдөг энэ боомт хотыг эзлэх болсон нь Арменичуудыг яргалсан цус яргалалынх нь төлөөх хариу байсан юм.
* Хоёрдугаар сарын 7 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Ердөө хэдхэн хоногийн өмнө Оттоманы эзэнт гүрний амжилттай хамгаалсан Эрзурумын тулаанд Хаант Оросын арми гайхалтай ялалт байгуулав. Хаант Оросын мэдэлд Эрзурум хотын Мус дүүрэг бүхэлдээ шилжжээ.
* Хоёрдугаар сарын 7 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Ердөө хэдхэн хоногийн өмнө Оттоманы эзэнт гүрний амжилттай хамгаалсан Эрзурумын тулаанд Хаант Оросын арми гайхалтай ялалт байгуулав. Хаант Оросын мэдэлд Эрзурум хотын Мус дүүрэг бүхэлдээ шилжжээ.

09:56, 16 Долоодугаар сар 2019-ий байдлаарх засвар

1914 | 1915 | 1916 | 1917 | 1918

(MCMXVI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арванзургаадугаар оны гал луу жил. Григорийн он тооллоор хоёр дахь мянганы 916 дахь жил. Хоёрьдугаар зууны 15 дахь он, 1910-аад оны долоо дахь жил. Энэ жил Григорийн тооллоор өндөр жил тохиов.

Онцлох үйл явдал

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 1 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн Эзэн хааны армийн Эрүүл мэндийн тасаг анх удаагаа хүйтэн саванд цус тээвэрлэн дайны шархтануудад амжилттай суулгав.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны армийн нэгдсэн хүч Каунде буюу одоогийн Камерун улсын нийслэлийг амжилттай эзлэв.
  • Нэгдүгээр сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын армийн дээд командлал Австри-Унгарын цэргийн ажиллагааны эсрэг эх орноо хамгаалж, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тушаал гаргажээ.
  • Нэгдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Мойковац хотод Австри-Унгарын армийн 20 мянган цэрэг байрлалаа эзлэв. Тооны хувьд хэтэрхий тэнцвэргүй байсан энэ тулаанд Австри-Унгарын арми ялалт байгуулж Монтенегрын 2000 цэрэг амиа алджээ.
  • Нэгдүгээр сарын 8 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хар тэнгист Хаант Оросын байлдааны хөлөг Оттоманын армийн байлдааны хөлөгтэй жижиг тулаан дэгдээв. Хэдийгээр жижиг хэмжээний тулаан байсан ч Оросууд Хар тэнгист хяналтаа тогтоох, Оттоманы эзэнт гүрэн Дарданьелсын хоолойг хамгаалах хариуцлагатай тулаан байлаа.
  • Нэгдүгээр сарын 10 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оттоманы эзэнт гүрний дорно хэсгийн Эрзурум хотод Хаант Оросын арми довтлов.
  • Нэгдүгээр сарын 13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австрийн анги нэгтгэл Монтенегрогийн нийслэл Сетинье хотод нэвтрэв.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Одоогийн Ирак улсын нутаг дэвсгэрт орших Вади голын ээлжит тулаанд Дэслэгч генерал Фентон Эилмэрээр удирдуулсан Британийн анги нэгтгэл их хохирол амсав. Тулаанд Оттоманы талаас 527 цэрэг амиа алдсан бол Британийн 1600 цэрэг амиа алджээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын армийн командлагч Николай Юдевичээр удирдуулсан армийн 75 мянган цэрэг Эрзурум хотод байрлалаа эзлэв. Оттоманы талаас Абдул Керим Пашагаар удирдуулсан Гуравдугаар арми тулаанд ороход бэлэн болжээ.
  • Нэгдүгээр сарын 14: Ирландын хувьсгалын удирдагч Майкл Коллинс байр суурьнаасаа татгалзаж Лондон хотоос Ирланддаа буцаж ирэв.
  • Нэгдүгээр сарын 17: Гватемал улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж Мануэл Эстрада Кабрера гурав дахь удаагаа улиран сонгогдов.
  • Нэгдүгээр сарын 18 - Дэлхийн нисэх хүчний практикт анх удаагаа бүх эд ангийг нь төмрөөр хийсэн "Юнкерс Ж1" загварын нисэх онгоц амжилттай хөөрөв.
  • Нэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улсын Хаан I Николай эх орноосоо дүрвэж Италид ирэв.
  • Нэгдүгээр сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн Тэнгисийн цэргийн дээд командлалын захирагчаар Дэд Адмирал Райнхард Шиир томилогдов.
  • Нэгдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Монтенегро улс албан ёсоор Австри-Унгарын армид бууж өгөв.
  • Нэгдүгээр сарын 28 - Канадын Манитоба муж улс эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав. Ингэснээр Канадад эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуулиар зөвшөөрсөн анхны муж улс болсон түүхтэй.
  • Нэгдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын тулаанд Оттоамын Гуравдугаар армийг удирдан оролцож Хаант Оросын довтолгоог амжилттай няцаасан Махмуд Камил Паша Истанбулд эргэн эрэв. Тэрээр Оттоманы язгууртнуудад Эрзурум хотыг дахин хамгаалах, дайны төлөвлөгөөг оновчтой байдлаар өөрчлөх санал тавьсан билээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы армийн зеппелин Парис хотыг бөмбөгдөж зургаан энгийн иргэн амиа алдан, 30 гаруй хүн шархдав.
  • Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны армийн гурван есөн бөмбөгдөгч зеппелин Германы тнэгисийн цэргийн Нисэх хүчний командлагч Петер Страссераар удирдуулан Ливерпүүлийг бөмбөгдөхөөр хөдлөв. Ихэвчлэн дундаас дээш давхаргынхан аж төрдөг дүүргийг онилсон байсан уг төлөвлөгөө амжилттай болж чадаагүй юм.

Хоёрдугаар сар

  • Хоёрдугаар сарын 1 - Британийн Нисэх хүчний 35 дугаар эскадрон байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 2 - Канадын Ард нийтийн танхимын барилгад түймэр гарав. Ард нийтийн танхимын номын санд унтраалгүй хаясан тамхинаас болж гарсан түймэр Их танхимыг тэр чигтээ сүйджээ. Галын улмаас долоон хүн амь насаа алджээ.
    • Өмнөд Америкийн хойд хэсэгт сарны бүтэн хэртэлт тохиов.
  • Хоёрдугаар сарын 5 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Оттоманы эзэнт гүрний Трабзон боомтыг эзлэхээр газардав. Арменичууд голчлон аж төрдөг энэ боомт хотыг эзлэх болсон нь Арменичуудыг яргалсан цус яргалалынх нь төлөөх хариу байсан юм.
  • Хоёрдугаар сарын 7 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ердөө хэдхэн хоногийн өмнө Оттоманы эзэнт гүрний амжилттай хамгаалсан Эрзурумын тулаанд Хаант Оросын арми гайхалтай ялалт байгуулав. Хаант Оросын мэдэлд Эрзурум хотын Мус дүүрэг бүхэлдээ шилжжээ.
  • Хоёрдугаар сарын 8 - Уругвайн Монтевидео хотын нэгэн кафед Аргентинийн танга хөгжмийн нэрт зохиолч Роберто Фирпо, Уругвайн хөгжмийн зохиолд Херардор Матос Родригез нар шинэ хөгжим зохиохоор халуун яриа өрнүүлэв. Ярианы үр дүнд арваннэгдүгээр сард нь дэлхийн хамгийн алдартай танго хөгжмийн бүтээл болох "Ла Кумпарсита" мэндэлсэн билээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Канад улсад төрөлтийн хяналтын төлөө олон нийтэд лекц уншсаных нь төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн Эмма Голдманыг баривчилжээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Эрзурум хотын хамгийн чухал, стратегийн ач холбогдолтой "Кара Гобек" боомтод Хаант Оросын арми хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотын өөр нэг чухал боомт болох Тафетыг бүрэн эзлэв. Эрзурумын тулаанд Хаант Оросын нэг ангид дунджаар 1000 гаруй цэрэгтэй байсан бол Оттоманы армийн нэг анги 350 хүрэхгүй цэрэгтэй байжээ.
  • Хоёрдугаар сарын 16 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Эрзурум хотыг бүхэлд нь эзлэв. Тулаанд Оттоманы эзэнт гүрний 17 мянган цэрэг амиа алдаж, 5000 цэрэг олзлогджээ. Харин Хаант Оросын талаас 1000 цэрэг амиа алдсан юм.
  • Хоёрдугаар сарын 21 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы эзэн хааны арми Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн том тулаанаа хийв. Францын Вердун хотыг хамгаалахаар 50 дивиз бүхий 1.25 сая цэрэг илгээжээ. Францын талаас Вердун хотын төлөө 1.14 сая цэрэг тулаанд бэлэн болоод байсан юм.
  • Хоёрдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Бюмон-ан-Вердуно тосгоныг эзлэв. Гэвч Францын тал стратегийн чухал түшиц болох Дуамон боомтыг эзэмшсэн хэвээр байлаа.
  • Хоёрдугаар сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Францын Дуамон боомтод хяналтаа тогтоов.
  • Хоёрдугаар сарын 27 - Оттоманы эзэнт гүрний Дайны салбар зөвлөл хуралдаж Эрзурум хотын төлөөх тулаанд амжилтгүй оролцож хүн хүчний хохирол амсан, стартегийн чухал хотоо сөргөлдөгч талынханд алдсан гэх үндэслэлээр Оттоманы Гуравдугаар армийн командлагч Махмуд Камил Пашаг үүрэгт ажлаас нь чөлөөлөн, сахилгын шийтгэл ногдуулахаар болов. Түүний оронд генерал Вехиб Пашаг командлагч болгосон байна.

Гуравдугаар сар

  • Гуравдугаар сарын 4 - Их Британийн Засгийн газар дайны цагийн байдалтай уялдуулан орлогын албан татварыг гурав дахь удаагаа өсгөв. Энэ удаад таван шиллингээр нэмэгдүүлжээ.
  • Гуравдугаар сарын 5 - Испанийн Майорка мужийн Пальма хотод Майорка хөлбөмбөгийн клуб байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 6 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уилсон Дайны асуудал эрхэлсэн сайдаар Кливленд мужийн амбан захирагч асан Ньютон Д.Бэйкерийг томилж буйгаа зарлав.
  • Гуравдугаар сарын 7 - Германы автомашины алдарт "BMW" компани Бавари хотноо байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 9 - Германы хаант улс Португалд дайн зарлав.
    • Мексикийн хувьсгал: Панчо Виллагаар удирдуулсан Мексикийн 500 хувьсгалч Нью-Мексико мужийн Колумбус хотод халдав. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын явган цэргийн 13 дугаар хороо байлдааны байдалд шилжжээ.
  • Гуравдугаар сарын 13 - Австрали-Шинэ Зеландын цэргийн нэгдсэн эсвэлийн цэргүүд генерал Уиллиам Бөрдвүүдийн удирдлаган дор Баруун фронт руу явав.
  • Гуравдугаар сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы арми Кумьер-ла-Мор-Хомм болон Шаттанкур тосгодыг эзлэв.
  • Гуравдугаар сарын 15 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн Португал улсад дайн зарлажээ.
  • Гуравдугаар сарын 22 - Хятадын хаан гэж өөрийгөө зарласан Юань Шикайн цол хэргэмийг хураан авав. Ингэснээр Бүгд найрамдах Хятад буюу Тайвань дахин эмхлэгдэн байгуулагдахаар болсон юм.
    • Английн нэрт зохиолч Ж.Р.Р.Толкиен Английн Уорвик хотод хуримлав.
  • Гуравдугаар сарын 30 - Үндэсний хоккейн лигийн Стенлийн цомын шигшээд Монтриал Канадианс баг өрсөлдөгч Портленд Рөүзбадсыг таван тоглолтын цувралд 3-2-оор тэргүүлэн аваргалав.
  • Гуравдугаар сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы нисэх хүчний долоон зеппелин Лондон хотыг бөмбөгдөх даалгавараа биелүүлэхээр "мордов". Гэвч хоёр нь хөдөлгүүрийн доголдлын улмаас осолдон, үлдсэнийг нь Английн цэргүүд бөмбөгдөн сөнөөжээ.

Энэ онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Гадаад холбоос

 Commons: 1916 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан