"Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
 
==Дундад зууны үе==
1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, [[Халх Монгол]], Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зүүн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бүрэлдэхүүнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна. Энэ үеэс түүхэнд дөрвөн ойрад хэмээн тэмдэглэгдэх болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр үгнээс үүсэн гэж ихэнх эрдэмтэд үздэг. Тэд хожим Алтай тийш нүүн нутаглах болсон бөгөөд 17 дугаар зууны эхэн үед Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд гэсэн дөрвөн аймгаас бүрдэх болжээ. Халх бол Зүүн Монголын зургаан түмний нэг бөгөөд дотроо долоон хошуу буюу Батмөнх хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хүүгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин 17 дугаар зууны үе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нөлөөтэй болсон байна. Тэд Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зүүн Монголын бусад зургаан түмний үр хойчис бол их говийн өмнүүр нутаглах Өмнөд Монгол бөгөөд тухайн үед Цахар, Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Найман, Жарууд зэрэг 16 аймаг байжээ. Ийнхүү монголчууд түүхэн хөгжлийн явц болон байгаль-газарзүйн хүчин нөхцөлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах болсон төдийгүй дотроо мөн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй өргөн уудам билчээр нутаг, тодорхой өмч хөрөнгө бүхий хамжлага өрх айлуудыг эзэмшин захирч байсан юм. Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан язгууртан ноёд хааны төв захиргааг эсэргүүцэх нь түгээмэл байжээ. Гадаад байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд үед Монголын умард болон өмнө талд Орос болон Манж улсууд хүчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар зууны дунд үеэс Байгаль нуурын ар өвөрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд Эрхүү, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ.
 
==Орчин үе==
1,617

edits

Хажуугийн цэс