Гандантэгчэнлин хийд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Мөр 26: Мөр 26:


== Нэр ==
== Нэр ==
''Гандантэгчэнлин'' гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.
''Гандантэгчэнлин'' гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.Энэхүү нэрийн Занабазар ѳѳрѳѳ нэрлэсэн болно.


== Түүх ==
== Түүх ==

14:09, 13 Наймдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Гандантэгчэнлин хийд
Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсигийн сүм
Товч мэдээлэл
БайрлалМонгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан нь5-р Богд Жэвзүндамба
Байгуулагдсан1727 он
Сэргээгдсэн1944, 1994 онууд
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалБуяны ёс
Шинэчилсэн1992
Хамба ламЧойжамц
Лам хуврагын тоо150 +
FestivalsЦам
1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм.

Нэр

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.Энэхүү нэрийн Занабазар ѳѳрѳѳ нэрлэсэн болно.

Түүх

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

Дацан, сургууль

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дyнд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Монголын Буддын шашны сургууль, дацангуудтай.

Цахим холбоос

Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)

Эшлэл

  1. Монголын Буддын шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
  2. "Танилцуулга". Гандан Тэгчинлин хийд. Retrieved 2 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд