"1916 он"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
* Долоодугаар сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Эрцинканын тулаан: Туркийн Эрцинкан хотод Оттоманы гуравдугаар арми Хаант Оростой ширүүн тулалдсаны эцэст ялагдал хүлээжээ. Хаант Оросын арми 34 мянган цэргийг олзолсон байна.
* Долоодугаар сарын 30 - Киргиз, Казах зэрэг Төв Азийн турк үндэстнүүд Хаант Оросын эсрэг бослого дэгдээв. Үүний улмаас 3000 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн Хятад руу дүрвэжээ.
 
=== Наймдугаар сар ===
* Наймдугаар сарын 3 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Синайн хойгт хяналтаа эргүүлэх авах зорилгоор Оттоманы эзэнт гүрн, Германы хамтарсан арми 16 мянган цэргийн хүчээр Египетийн Романи хот руу хөдлөв.
* Наймдугаар сарын 5 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Синайн хойгт хяналтаа тогтоох Синайн хойгийн тулаан бүтэлгүйтэв. Улмаар цэргийн хүчийг удирдаж байсан Германы эзэн хааны армийн генерал Фридрих Фрайрер Кресс фон Крессенштайн Эль Алриш хот руу цэрэг хөдөлгөх тушаал гаргажээ.
* Наймдугаар сарын 7 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Португал улс Холбоотон гүрнүүдэд нэгдэв.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн цэргийн хүч Синайн хойг дахь Охратина тогсоныг эзэлжээ.
* Наймдугаар сарын 9 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Орос-Арменийн нэгдсэн цэргийн хүч Туркийн дорно хэсэгт орших Битлис хотыг эзлэн авав.
* Наймдугаар сарын 12 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Синайн хойгийн Бир эль Абд хотын төлөөх тулалдаанд нэмэлт хүчээр очиж байсан Австрали, Шинэ Зеландын нэгдсэн хүч замаасаа буцав. Тэгсэн Британийн арми Эль Ариш дахь тулалдаанд ялалт байгуулж, Сиецын суваг орчимд стратегийн чухал ялалт байгуулсан юм.
* Наймдугаар сарын 17 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улс Бухарестын гэрээнд нууцаар гарын үсэг зурснаар Холбоотон гүрний талд нэгдэв.
* Наймдугаар сарын 18 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Вердунийн тулаан: Францын цэргийн хүч Дуамон боомтод эргэн хяналтаа тогтоолоо.
* Наймдугаар сарын 21 - Перу улс [[Дэлхийн нэгдүгээр дайн]]-д төвийг сахих байр суурь баримтална гэдгээ албан ёсоор зарлав.
* Наймдугаар сарын 24 - АНУ-ын Засгийн газар Үндэсний батлан хамгаалах зөвлөл байгуулахаар болов.
* Наймдугаар сарын 27 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Дайнд холбоотон гүрнүүдийн эгнээнд нэгдэх болсон Румынь сөргөлдөгч талуудад дайн зарлалаа.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын арми Карпатын нурууг адаван Австри-Унгарын Ковасна хот руу 440 мянган цэрэгтэйгээр дайрчээ.
* Наймдугаар сарын 27 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Герман, Итали улс Румынд дайн зарлав.
* Наймдугаар сарын 28 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румын улсын арми Вама Бужайлу тосгоныг эзлэв.
* Наймдугаар сарын 29 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Румбын улс Трансильванийн Брасов хотод хяналтаа тогтоов.
* Наймдугаар сарын 30 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Оттоманын эзэнт гүрэн Румынд дайн зарлажээ.
* Наймдугаар сарын 31 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Дайнд татагдан ороод удаагүй Румын улс Трансильван дахь хэд хэдэн хот, тосгодод хяналтаа тогтоолоо.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,259

edits

Хажуугийн цэс