"Хасагийн хант улс"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
(Image:Kazakh_Khanate.svgImage:Flag_of_the_Kazakh_Khanate.svg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: File renamed:)
 
 
[[Файл:Жуз.svg|220 px|left|20-р зууны эхэн үеийн Хасагийн 3 жузын нутаг. Улаан нь Их Жуз, Хул өнгө нь Дунд жуз, Ногоон нь Бага Жуз]]
[[Файл:Zuungar.jpg|220 px|left|]]
 
'''Хасагийн хаант улс''' бол [[Зүчи хан]]ы отгон хүү '''Тугайтөмөр''' удмын [[Жанибек хан]] болон [[Керей хан]] нар [[Зүчийн улс]]ын мэдэлд байсан [[Түрэг]], Түрэгжсэн [[Монгол]] угсаатныг нэгтгэж байгуулсан улс юм. Энэ улс нь хуучин [[Кипчак|Кипчакын ханлиг]], [[Хөх Орд|Хөх орд]], [[Цагаан орд|Цагаан ордны улсуудын]] нутаг орныг нэгтгэх замаар үүссэн. Хүн амын зонхилох хэсэг [[Огуз Түрэг]]үүд нь өнөөгийн [[Хасаг үндэстэн]]г байгуулах эх суурь болж өгчээ. Төр улсыг захирах дээд эрх нь [[Хиад Боржигин|Хиад Боржигон]] овгоос салбарласан Тугайтөмөрийн [[Төре]] овгийн ноёдын гарт байжээ. Тус улс нь түүхийн зарим үед бутархай байдлаар оршиж, цөөн хэдэн хүчирхэг хангуудын үед нэгдэн нягтарч байлаа. XVII-XVIII зууны үед газар нутаг, овог аймгийн бүрдлээс хамаарч Долоон гол орчмын Моголистанаас нэгдсэн зүүн өмнөд хэсгийн [[Их жуз]], Кипчакын уудам тал нутгийг багтаасан гол цөм болсон [[Дунд жуз]], Каспийн тэнгисийн зүүн эрэг, Астрахан хүртлэх нутгийг багтаасан баруун хэсгийн [[Бага Жуз]] гэсэн гурван жуз буюу зуутад хуваагдаад харьцангуй бие даасан ханлигийн байдалтай болсон. XVII зууны дунд үеэс [[Зүүнгарын хаант улс|Зүүнгарын хант улсын]] хараат улс болж, тархай бутархай байсаар 1755 оноос тэдний нөлөөнөөс гарч, тусгаар тогтносон. Гэхдээ [[Оросын эзэнт гүрэн]], [[Манж Чин улс]]ын цэргийн аюулын дарамт доор оршиж байгаад, хэсэг бүлгээрээ Оросын эзэнт гүрний мэдэлд орж эхэлсэн. Ингээд эцсийн нэг хэсэг нь 1847 онд Оросын эзэнт гүрний захиргаанд орсноор мөхжээ.
1,617

edits

Хажуугийн цэс