Шинэ засгийн бодлого: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Шинэ засгийн бодлого бол Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шин..."
 
No edit summary
Мөр 5: Мөр 5:


Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах
Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах

Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах
Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах

Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх
Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх

Бослого тэмцэл, үер усны гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох
Бослого тэмцэл, үер усны гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох



08:09, 13 Аравдугаар сар 2019-ий байдлаарх засвар

Шинэ засгийн бодлого бол Манж Чин улсын төрөөс зарлан хэрэгжүүлэх гэсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлого.

XIX зууны хоёрдугаар хагас ХХ зууны эхэнд Чин улсын дотоод гадаад байдал ихээхэн сулран доройтсон тул өөрийн улсын хэмжээнд 1901 онд “Шинэ засгийн бодлого” хэмээн эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг зарласан. Шинэ засгийн бодлого нь 4 том хэсгээс бүрэлдэж байсан. Үүнд:

 Эдийн засгийг сэргээхийн тулд газар орны бүхий л нөөц бололцоог дайчлах
 Хятад дахь капиталист харилцааны хөгжилт ба үндэсний аж үйлдвэр хөрөнгөтнүүдийн ашиг сонирхлыг хангах
 Гадаадын худалдаачдыг шахан зайлуулж хятад худалдаачдыг өргөтгөх
 Бослого тэмцэл, үер усны  гамшгаас шалтгаалан газаргүй болсон тариачдад газар олгох

Шинэ засгийн бодлогын хүрээнд Өвөр монголын зургаан чуулган ба Цахарыг баруун хоёр мужид хувааж, дотор газраас нүүж ирсэн иргэдээр атар хагалбарлуулах болж, хятадын засаг захиргааны нэгжүүдийг байгуулсан. 1905 онд Их хүрээнд Цагдан цээрлүүлэх газрыг байгуулж “Сюань хуа-гийн сэргийлэх хороо” гэдэг 40 дарангуй цэргийг суулгасан. “Сюань хуагийн сэргийлэх хороо”-г Цэрэг бэлтгэх газарт нийлүүлэн Их хүрээний Маймаа хотын зүүн хойно цэргийн хуаран байгуулсан. Их хүрээ, Улиастай, Ховд, Хиагт зэрэг Монголын томоохон хотууд, хошуудад гаалийн салбар нээж худалдан авсан зүйлийн үнийн 5 хувиар бодож гааль хураах болжээ. Их хүрээнд “Сурган тэжээх сургууль” хэмээхийг байгуулж Их шавиас 40 хүүхдэд хятад, манж хэл зааж байжээ.

1907 оны хавар Гадаад Монголын Төрийг засах явдлын яамнаас Гадаад, Дотоод Монголын олон чуулганы хошуудад эдийн засгийн баялаг, цэрэг, сургуулийн хэргийн тухай 14 байцаалтыг явуулсан. Монголын олонх хошууд элдэв шалтаг заан, уг байцаалтыг өгөөгүй. Чин улсын төрөөс 1911 оны хавар “Үнэнээр дайчлан байцаах дүрэм хэмжээ” гэх 16 зүйл бүхий бичгийг дахин хошуудад илгээсэн ч төдий л үр дүнд хүрээгүй. 1910 оны эхээр Сандо Их хүрээний хамаарсан сайдаар томилогдож, “Шинэ засгийн бодлого”-ыг шууд хэрэгжүүлэхийн төлөө ажилласан ч Монгол ноёдын эсэргүүцэлтэй тулгаран 1911 оны 11 дүгээр сард хөөгдөж нутаг буцсан.

Шинэ засгийн бодлогыг Монголчуудын хувьд ихээхэн харштайг ухаарсан VIII Богд Жэбзүндамба хутагт тэргүүлэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, түшээ гүн Чагдаржав, Өвөр монголын Хайсан гүн нарын олон ноёд манлайлан Манжийн ноёрхлыг түлхэн унагаасан.