"Гүюг хаан"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Гүюг Өгэдэй хааны Алтан улсыг мөхөөсөн 1232-1235 оны дайнд оролцож байжээ. Мөн зүүн Зүрчин улсыг мөхөөх дайныг биечлэн удирдаж явжээ. Түүний дараа 1236-1240 онд болсон Бат хааны Кипчак, Алан, Кавказын нутаг болон Оросын вант улсуудыг эзлэх аян дайнд оролцож байсан бөгөөд энэ дайны явцад Баттай муудалцсан тул Өгэдэй хааны зарлигаар өөрийн цэргийн хамт Монгол улс руу буцжээ. Монголд ирсэний дараа Өгэдэйн удмынхны эзэмшил болох Эрчис мөрөн, Тарвагатайн нурууны орчимд Эмил хотод сууж байв. [[File:Guyuk khan from Persian miniature.jpg|thumb|Перс зурагт дүрслэгдсэн Гүюг хааны хөрөг]]1241 онд Өгэдэй хаан нас барсны дараа түүний их хатан Дөргэнэ таван жил төрийн эрхийг атгажээ. Үүнд дургүйцсэн Чингис хааны отгон дүү Тэмүгэ отчигин ноён өөрийн харъяат газраас цэрэг дайчлан Дөргэнэ хатныг зайлуулж, өөрөө хааны суурийг эзлэхээр хөдөлжээ. Гүюг Монголын хаан ширээнд өөрөөс нь өөр хүн гарахыг хэзээ ч тэвчихгүй байсан тул мөн өөрийн цэргийг авч, Тэмүгэ ноёныг угтан хөдлөв. Тэмүгэ ноён хүчин мөхөсдөхөөс болгоомжилж, Өгэдэй хааны үхэлд гашуудахаар ирсэн хэмээн аргалж, Их хааны гашуудалыг гүйцэтгээд буцжээ.
 
Түүний дараа 1246 онд Гүюг Монголын Их хааны суурийг эзлэв. Түүнийг хаан сууринд өргөмжлөгдөх ёслол дээр Багдадын халифт улс, Сүн улс, Корё, Зүрчид зэрэг олон улс орнуудын элч төлөөлөгчид оролцжээ. Мөн Ромын Папын элч болох [[Плано Карпини]] оролцсон бөгөөд тэрээр Ромын Папын Монголчуудыг Христосын шашинд орж, Польш, Унгарыг түйвээснийхээ бурууг хүлээхийг шаардсан захидлийг авч иржээ. Гүюг хаан Ромын Папын шаардлагыг эрс няцааж, түүнийг Их Монгол Улсад дагаар орохыг сөргүүлэн шаардсан хариу өгсөн юм. Уг захидал нь эдүгээ Ром хотын Ватиканы архивт хадгалагдаж байна. Плано Карпини өөрийн аян замын тэмдэглэлийг бичиж үлдээсэн нь одоо хүртэл байсаар байна. Тэрээр эзэнт гүрний нутаг даяар хүн, амын тооллого хийж, албан татвар, цэргийн албаны хэмжээг тогтоов. Гүюгийг хаанд өргөмжлөх ёслолд Бат ирээгүй бөгөөд тэрээр өөрийн харъяат газрыг нилээд бие даасан байдалтайгаар захирч байв. Гүюг хаан Батын хүчин чадал их тул түүнтэй эвдрэлцэхээс болгоомжилж байв. 1248 онд Гүюг хаан Батын зүг цэрэглэн хөдөлж яваад, одоогийн ШинжааныШинжаан мужийн нутагт байсан Бешбалык хотын ойролцоо нас баржээ.
[[Зураг:LetterGuyugToInnocence.jpg|thumb|right|445x445px|Гүюг хаанаас Ромын Пап лам Иннокентийд илгээсэн 1246 оны захидал]]
 
Anonymous user

Хажуугийн цэс