"Чингүнжав"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
 
Чингүнжав урвасан тухай Манжийн хааны буулгасан зарлиг.
 
 
 
[[Тэнгэр тэтгэгч|Тэнгэрийн тэтгэсний]] хорин нэгдүгээр он намрын дундад сарын арван зургаанд: ''"Зарлиг буулгасан нь. Олон Халхчуудад зарлиг буулга. Танай олон Халхчууд цөм үе бүр төрийн хишгийн хүлээсэн хүн юунд нэгэн бузар Чингүнжавын дэмий зохиосон нэг үгэн дор хувьсгаж даруй ингэж явсан аж хэмээн гайхдаг билээ, эдүгээ сонсхул да цэргийн хэрэгт зүдэрсэн учир дор санаа тогтвор үгүй хэмээмүй. Миний энэ цэрэг хэрэглэсэн нь хэний тул агсан аж, чухам танай олон Халхуудын тул биш буюу, танай олон Халхуудын үл мэдэх нь үнээрэн юу, урьд гурван цэрэг нар дагаж ирснийг би хүлээж авах үгүй болвоос бусдын гэр өрхийг авч ирсэн бишүү, хүлээн үл авах ёсон буюу, даруй хүлээн үл авах болтугай, тэдгээр бас зөв зүгээр байнуу, эрх үгүй танай олон Халхчуудыг дэмий дээрэмдэх булаахуй дор хүрнэм. Иймийн тул би сая хүлээн авч суулгав, цэрэг нар хүмүүн басхүү номхон даруу зөв зүгээр байсан аж, Амаргсанаагийн залихай муу байдлыг үзвээс түүнийг дагаж ирснийг хүлээн үл авах болвоос тэр тогтож танай Халхчуудыг дээрэмдэж танай нутгийг эзлэх буй за, би шийтгэсэн нь сайн тул сая түүнийг гаргав би улсын цалинг хайрлал үгүй их цэргийг гаргаж Зүүнгарын газрыг төвшитгэн тогтоосон нь цөм танай олон Халхчуудын тул болой, даруй эдүгээ хулгайч Амаргсанааг барихуй дор мөн баруун замаар Өөлд нарын цэргийг гаргаж хасганы зах дор орж Амарсанааг үдэш маргад даруй барьж олном, хойд замын цэргийг харин зүгээр сүр бадруулж илгээсэн асар зовоосон газар үгүй Амарсанаа хэмээгч зүг нэгэн босуул буй за барьж оловч эс оловчиг даруй цэрэглэхийг байж гарган олон Халхчуудыг жаргуулан суулгая хэмээсэн билээ. Санамсар үгүй хулгайч Чингүнжав урьд Амарсанаа дор самбаачилж явсан учир дор өөрийн ганцаар ялаас хэлтрэхийг хичээж олныг цөм ял торготугай хэмээн зальхай муу санаа үүсгэж дэмий үг зохиож олон Халхчуудыг хувьсгуулж явав. Олон Халхчуудын дотор түүний цуурхах үгийг сонсож харуул өртөөнөөс ангижирч нутагт хойш одсон нь буй харгалзан хүлээсэн нь мөн буй хулгайч Чингүнжав ингэж олныг хувьсгуулж урвасан бөгөөтөл үүнийг барих үгүй болвоос цэргийн хэргийн бас байж болмуй эдүгээ тийн цэргийн хэргийг байсан үгүй нь цөм Чингүнжавын нэгэн хүний хараа болой. Да цэргийн хэргийг байя гэвээс тэр маш хялбар гагцхүү бүгдийн хүчээр Чингүнжавыг хурдан барихаар одтугай. Чингүнжавыг барьж олсон хойно цэргийн хэргийг даруй байж болном бишүү. Та хэрбээ хүчин мөхөс Чингүнжавыг барьж чадах үгүй болвоос та албанаа явах нь болвоос өөр өөрийн заасан газарт одож тушаасан албанд явтугай нутагт буй нь болвоос өөр өөрийн нутгийг харъяалж зүв зүгээр байтугай. Би дотоод газрын цэргийг гаргаж Чингүнжавыг бариулмуй. Чингүнжав бузар тэр бас хааш оргож чаднам. Чингүнжавыг барьж ял хийхгүй болвоос тэр үнэхээр цэрэг байх өдөр үгүй бишүү. Танай олон Халхчууд хэрвээ Чингүнжавыг барихгүй бөгөөд бас өөрийн заасан газарт одож алба хааж явахгүй болвоос үүнд харин цэргийг нэмж гаргах буй за. Бас цэргийг байх хууль байнуу. Та хишгийг тэрсэлж урваваас би бас таныг хялбараар тавимуй. Миний цэргийн хүч улсын цалинг та цөм мэдэх бишүү таны зүүн зах болвоос Солон цэрэг буй, өмнөд этгээд болвоос Дотоод засгийн цэрэг буй, дундад зам болвоос Манж цэрэг буй, би их цэргийг гаргаж таныг дайлваас танай нутгийг хамаж чадахгүй хэмээх байтуйгай танай хөвгүүд ачийг цөм хамаж үл чадахуй дор хүрнэм бишүү. Урьд болвоос та харин Зүүн гар дор одох нэгэн зам буй билээ. Эдүгээ Зүүнгарын газар цөм миний газар болсон. Орос болвоос харилцан босуулыг шингүүлэхгүй, та хаана одном. Үнэхээр Чингүнжавын албат болоё гэнүү. Хаана суунам. Та хянаж сана бие үхэхийг эрж явбаас тэр цагт хүрсэн хойно ... тушаасан албанд явж зүв зүгээр байваас танай дордос ард урьд бэрхээр олны цуурхах үгэн дор хөдөлсөн буй за. Би нарийвчлах газар үгүй даруй танай ард болтугай. Мөн бачмаг дорд ард захирч чадсангүй байнам. Би мөн уучлан хэлтрүүлж нарийвчлах газар үгүй"'' хэмээжээ.
1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт [[Бээжин]]д цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, [[Хөвсгөл]] аймгийн [[Арбулаг сум]]ын нутагт [[Чингүнжавын хөшөө]]г босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.
 
[[Ангилал:1710 онд төрсөн]]
[[Ангилал:1757 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Монгол ноён]]
[[Ангилал:Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч]]
[[Ангилал:Манжийн үеийн Монгол]]
[[Ангилал:Монголын зэвсэгт хүчний хүн]]
[[Ангилал:Монголын цаазлагдсан хүн]]
[[Ангилал:Хотгойд]]
[[Ангилал:XVIII зууны монголМонголчууд]]
[[Ангилал:1710 онд төрсөн]]
[[Ангилал:1757 онд өнгөрсөн]]

Хажуугийн цэс