Науру: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 33: Мөр 33:
|хүн_амын нягтрал_эрэмбэ_дэс =
|хүн_амын нягтрал_эрэмбэ_дэс =
|ДНБ_ХАЧ =$36.9 сая
|ДНБ_ХАЧ =$36.9 сая
|ДНБ_ХАЧ_он =2006
|ДНБ_ХАЧ_он =[[2006]]
|ДНБ_ХАЧ_эрэмбэ =
|ДНБ_ХАЧ_эрэмбэ =
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд =$2,500
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд =$2,500

07:43, 1 Нэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Науру Улс
Ripublik Naoero / Republic of Nauru
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Нийслэл
Ярен (хуульчлагдаагүй үнэн)
Албан ёсны хэлНауру хэл, Англи хэл
Ард түмний нэршилНаурынхан
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд
найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Спрент Дабвидо
Австрали, Их Британи, Шинэ Зеландын
эрхээс НҮБ-ийн зуучлалаар тусгаар тогтносон
• Тусгаар тогтносон
1968-01-31
Газар нутаг
• Нийт
21.3 км2 (192/194)
Хүн ам
• 2011 тооцоо
9,378 (192/194)
ДНБ (ХАЧТ)2006 тооцоо
• Нийт
$36.9 сая
• Нэг хүнд ноогдох
$2,500
Мөнгөний нэгжАвстралийн доллар (AUD)
Цагийн бүсНЗНЦ+12
Утасны томьёо+674
Домэйн нэр.nr


Науру (Англи: Nauru), албан ёсоор Бүгд Найрамдах Науру Улс нь Өмнөд Номхон далайн Микронезид орших арлын улс юм. Науруд хамгийн ойр орших арал болох Кирибатигийн Банаба арал нь Науругаас зүүн тийш 300 км-ийн зайд оршино. Науру нь дэлхийн хамгийн жижигхэн, арлын улс бөгөөд дөнгөж 21 square kilometres (8.1 миль2)[1] газар нутагтай.

Микронези, полинезийн уугуул оршин суугчидтай Науру арал нь 19-р зууны сүүлчээр Германы эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, түүний колони гэгдэж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Науру нь Үндэстний Лигийн мандат дор Австрали, Шинэ Зеланд, Нэгдсэн Вант Улсаар удирдуулах болсон. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Науруг Японы арми эзэлсэн бөгөөд дайн дууссаны дараа өмнөх захиргаандаа буцаж очсон аж[2]. Науру улс тусгаар тогтнолоо 1968 онд олж авсан.

20-р зууны эхний хагасын турш Науру нь "ханган нийлүүлэгч орон" гэгдэж байв. Фосфоритоос бүрдсэн тус арал нь "Номхон далайн фосфат" компани 1907 онд олборлолт хийж эхэлснээр фосфатын гол экспортлогч орон болсон бөгөөд Британийн Фосфатын Комисс 1919 онд байгуулагдаж, Науруг тусгаар тогтносны дараа ч фосфатын бизнесийг хяналтдаа байлгаж байв. Тус арлын фосфатын нөөц 1980-аад онд дуусах хүртэл Науру нь Науру Фосфат Корпораци буюу уул уурхайгаас бүрэн хамааралтай улс байлаа. Уул уурхай ид цэцэглэж байсан 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр Науру нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлж байсан гэдэг. Фосфатын нөөцөө барж, байгаль орчноо сүйтгүүлсэн тус арлын орны ирээдүй тун бүрхэг байв. Орлого олохын тулд засгийн газар нь янз бүрийн стандарт бус арга хэмжээ авч байсан бөгөөд 1990-ээд он гэхэд бараг татваргүй улс, хууль бус мөнгө угаах үйл ажиллагааны төв болоод байв.

Мөн 2005 оны 12 сараас 2006 оны 9 сар хүртэл тус арлын цорын ганц агаарын гүүр болдог Айр Науру компани үйл ажиллагаагаа зогсоосноор гадаад ертөнцөөс бараг тусгаарлагдаж, хөлөг онгоцоор л холбогдож байв. Тус компани Тайванийн мөнгөн тусламжаар Аур Эйрлайн гэсэн нэрээр үйл ажиллагаагаа сэргээсэн юм. Арал дээр Науругийн олон улсын нисэх онгоцны буудал хэмээх ганц нисэх онгоцны буудал бий.

Эшлэл

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA
  2. "Historia - Nauru - Onet.pl - WIEM Lajt". Lajt.onet.pl. Retrieved 2010-06-22.

Загвар:Австрали