Юань Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 30: Мөр 30:


== "Юань" гэсэн үгийн тайлбар ==
== "Юань" гэсэн үгийн тайлбар ==
Их Юань (Дай Өнь, {{lang-zh|大元}} ) гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном (易經)” -ын “Цянь юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндсэлж өгсөн нэр болно.<ref>Монголын Их Юань улс.[https://mongoltoli.mn/history/h/418]</ref> "Хөх Тэнгэр", "Хөх Монгол" гэдэгт ордог "Хөх" гэсэн утга 元 (нан. yuán)д байна. Хятад хэлний "Үгийн далай 辭海" хэмээх Их толь (7р утгыг үз), "Хятад хэлний Их толь" (Тайванд хэвэлсэн, 21р утгыг үз), "Япон Хас толь" (21р утгыг үз)-нуудад байна. 元 (yuán) нь 玄 (хөх, тэнгэр өнгө) тэй ижил утгатай (元通玄) гээд, Юаны үед тийн хэрэглэж байсан тайлбартайгаа байна гэж эрдэмтэн [[Б. Сумъяабаатар]] баталгаа гаргаж ирэв. "[[Юань улс]]" гэдгийн монгол нэр нь "Хөх Монгол" юм. <ref name="yuan">[[ Б. Сумъяабаатар]]: Юань гэдэг нэрний учир.[http://maral-books.net/wp-content/uploads/2013/11/Yuan.pdf]</ref>
Их Юань (Дай Өнь, {{lang-zh|大元}} ) гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном (易經)” -ын “Цянь юань” буюу “[[Тэнгэр шүтлэг|тэнгэр]] мэт их” хэмээх утгыг үндсэлж өгсөн нэр болно.<ref>Монголын Их Юань улс.[https://mongoltoli.mn/history/h/418]</ref> "Хөх Тэнгэр", "Хөх Монгол" гэдэгт ордог "Хөх" гэсэн утга 元 (нан. yuán)д байна. Хятад хэлний "Үгийн далай 辭海" хэмээх Их толь (7р утгыг үз), "Хятад хэлний Их толь" (Тайванд хэвэлсэн, 21р утгыг үз), "Япон Хас толь" (21р утгыг үз)-нуудад байна. 元 (yuán) нь 玄 (хөх, тэнгэр өнгө) тэй ижил утгатай (元通玄) гээд, Юаны үед тийн хэрэглэж байсан тайлбартайгаа байна гэж эрдэмтэн [[Б. Сумъяабаатар]] баталгаа гаргаж ирэв. "[[Юань улс]]" гэдгийн монгол нэр нь "Хөх Монгол" юм. <ref name="yuan">[[ Б. Сумъяабаатар]]: Юань гэдэг нэрний учир.[http://maral-books.net/wp-content/uploads/2013/11/Yuan.pdf]</ref>
Юань бол хятадын династи биш Монголын их улс юм. Хятад гэж тэр үед тусгайлсан улс байгаагаагүй харин Монгол их улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хамаарч байжээ. Орчин үеийн Хятад улс Юань гүрэнтэй түүхийн хувьд ямарч үе залгамжлалгүй юм <ref>[http://mongolcom.mn/read/53223 Дмитриев С.В., Кузьмин С.Л. 2015. Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь. - Түүхийн судлал, боть 43-44, № 16 х. 197-214.]</ref>
Юань бол хятадын династи биш Монголын их улс юм. Хятад гэж тэр үед тусгайлсан улс байгаагаагүй харин Монгол их улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хамаарч байжээ. Орчин үеийн Хятад улс Юань гүрэнтэй түүхийн хувьд ямарч үе залгамжлалгүй юм <ref>[http://mongolcom.mn/read/53223 Дмитриев С.В., Кузьмин С.Л. 2015. Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь. - Түүхийн судлал, боть 43-44, № 16 х. 197-214.]</ref>



05:33, 30 Нэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Их Юань Улс
НийслэлХанбалиг
Шанду
Албан ёсны хэлМонгол хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлТөвд хэл, хятад хэл
Угсаатны бүлгүүд
(1271)
Монгол үндэстэн
Төр засагХаант засаглал
• 1215-1294
Хубилай
• 1320-1370
Тогоонтөмөр
Хууль тогтоох байгууллагаХуралдай
Газар нутаг
• Нийт
13,000,000 км2
Хүн ам
• Тооллого
100,000,000

Юань улс ("Их" Улс, Даян Их Монгол улс) (1271–1368) нь Монгол угсаатны байгуулсан Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан феодалын нийгэмт хаант улс байсан юм. Тус улс нь Чингис хааны байгуулсан, Их Монгол улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том үргэлжилсэн газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой байсан.

"Юань" гэсэн үгийн тайлбар

Их Юань (Дай Өнь, Хятад: 大元 ) гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном (易經)” -ын “Цянь юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндсэлж өгсөн нэр болно.[1] "Хөх Тэнгэр", "Хөх Монгол" гэдэгт ордог "Хөх" гэсэн утга 元 (нан. yuán)д байна. Хятад хэлний "Үгийн далай 辭海" хэмээх Их толь (7р утгыг үз), "Хятад хэлний Их толь" (Тайванд хэвэлсэн, 21р утгыг үз), "Япон Хас толь" (21р утгыг үз)-нуудад байна. 元 (yuán) нь 玄 (хөх, тэнгэр өнгө) тэй ижил утгатай (元通玄) гээд, Юаны үед тийн хэрэглэж байсан тайлбартайгаа байна гэж эрдэмтэн Б. Сумъяабаатар баталгаа гаргаж ирэв. "Юань улс" гэдгийн монгол нэр нь "Хөх Монгол" юм. [2] Юань бол хятадын династи биш Монголын их улс юм. Хятад гэж тэр үед тусгайлсан улс байгаагаагүй харин Монгол их улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэгт хамаарч байжээ. Орчин үеийн Хятад улс Юань гүрэнтэй түүхийн хувьд ямарч үе залгамжлалгүй юм [3]

Түүх

Юань улс байгуулагдсан нь

Юань улсыг байгуулсан Монголын их хаан Хубилайн хөрөг

1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хар Хорум хотоос Жунду (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдав.

Хубилайн дараах үеийн Юань улс

Юань гүрний мөнгөн тэмдэгт болон тавган тамга

Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингимийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч Чингим 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингимийн хүү болох Өлзийт Төмөр хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэнээс гадна Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалын үеэс эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үйл явдал нь Хайдугийн тэмцлийг бүр мөсөн дарж чадсан үйл явдал юм.

Дөрвөлжин бичиг

Хайсан хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрбээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улсын сан хөмрөг хоосорч маш их өрөнд орсон байсан ба Юань гүрний улс төрийн тогтворгүй байдлын эх үүсвэрийг тавьсан.

Аюурбарбад хааны засаглалын үед улс орон нэг үе ахин сэргэн, улс төрийн байдал тогтворжиж эхэлсэн ч Аюурбарбад хааны урьд ахдаа амласан амлалтнаасаа буцан өөрийн хүүгээ хунтайж болгосон нь Юань улсад өрнөх дотоодын улс төрийн хямралын эхлэлийг тавьсан үйлдэл болсон байна. Тус хааныг нас барсны дараа түүний хүү Шадбал хаан суугаад 2 жилийн дараа Тэгш ноёноор толгойлуулсан босогчдод хороогдсон. Түүний дараа Жинь ван Есөнтөмөр хаан суудалд суув. Энэ хааны үед Юань улс сүүлийн удаа амар тайван байсан ч 1328 онд Есөнтөмөр хаан таалал төгсөхөд Юань улсад иргэний дайн дэгдэн үй олон хүний амийг авч одсон тэмцэл 10 гаруй жил өрнөж, уг улсын байдал туйлын тогтворгүй болж ирсэн.

Юань улсын мөхөл

Улаан алчууртны бослогын улсууд. 1358 он
Улаан алчууртны бослогын улсууд. 1360 он. Ногоон нь Чэнь Юй ляний нутаг, Улаан нь Хань Линь Эрийн Сүн улсын нутаг, Шар нь Мин Юй Жэний улс.
1360 он. Улбар шар нь Жан Ши Чэн-ий У улс, Улаан нь Жу Юань Жаний Ү улс, Бор нь Мин Юй Жэний Дася улс.

14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт дараалсан олон үер болсоны улмаас 1351 онд шар мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого зохион байгуулж эхэлжээ. Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Люй Фу Тун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.

Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ.

Эдгээрээс гадна Юань улсыг мөхөлд хүргэсэн өөр шалтгаанууд ч бас бий. Үүнд дэлхийг эзэгнэсэн том гүрнийг удирдан захирч авч явах чадвартай хаан байгаагүй нь хамгийн гол хүчин зүйл байв. Өөр нэг шалтгаан нь 14-р зууны хоёр дахь хагаст гарсан тахлаас шалтгаалан алс холд хийж байсан худалдааны системд муугаар нөлөөлсөн байна. Хятад гүрнийг эзэлж байгаад хөөгдсөн бусад үндэстэнтэй харьцуулбал монголчууд хэдийгээр хятадад хаанчлалаа алдсан ч Юань улсын дараа бий болсон Мин улсын хойд хэсэгт үзүүлэх нөлөө нь хүчирхэг хэвээр байсан юм. Юань улсын үед эхэлсэн улсын нэгдсэн бодлого болоод засаг захиргааны санаачлагуудыг Мин улс тэр хэвээр нь үргэлжлүүлэн хэрэглэсэн байна.[4]

Юань гүрний үеийн засаг захиргааны зохион байгуулалт

Юань улсын мөнгөн зооснууд
Ван Жэн-ийн Нонг Шу нь хувь хүний хөдлөх төрлийн тэмдэгтүүд нь А эргэлтийн бичгийн хэв, 1313 онд хэвлэгдсэн

Хубилай хааны төр барьсан эхний жилүүдээс хятад нутгийг захирахын тулд Өгэдэй хааны хуучин байсан захиргаа, хятадын уламжлалт засаглалын хэлбэрийг үндэслээд 1260-1272 онуудын хооронд дараах байдлаар зохион байгуулсан.

Их хаан
Юй ши тай Жун шу шэн Шу Ми Юань
Синь Юйшитай Сангийн яам Ёслолын яам Үйлдвэрлэх яам Синь шумиюань
Цэргийн яам Шүүх яам Түшмэлийн яам
Син Жун шу шэн

Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд төвлөн засах яам (Уг яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүхийн яам, Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж байв), нууц бичгийн яам , зарга шийтгэх яам гэх гурван биеэ даасан харилцан хяналт тавих үүрэг хүлээсэн яамд ажиллаж байсан. Эдгээрээс дотоод бичгийн яам нь голлох байр суурьтай байсан байна. Тус яамыг зарим үед хунтайж жун шу лин буюу эрхэлсэн сайдын албан тушаалыг хашиж, түүний доор хоёр чинсан байдаг байлаа. Гэхдээ эрхэлсэн сайд гэдэг нь байнгын бус түр орон тоо юм. Энэ нь хунтайж нас барах, хаан болох үед арилгадаг байсан. Юань улсын үед Дорж хунтайж (1261-1263), Чингим хунтайж (1273-1286), Буянт хаан (1307-1311), Гэгээн хаан (1316-1320) нар уг тушаалыг хашиж байсан. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд Чинсан нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор, цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд, засагч туслагч түшмэл байв.

Түүний дараа үйл таслах яам нь цэргийн үйлийг хариуцаж, дайн зарлах, цэргийн бүртгэл, цэргийг орон нутагт тараан суулгах гэх мэт асуудлыг хариуцаж байсан бөгөөд зөвхөн хаанд шууд захирагдах Шу Ми Ши түшмэл захирдаг байжээ.

Юй ши тай буюу Зарга шийтгэх яам нь түшмэдийн албанд нь хяналт тавьж дэвшүүлэх юмуу бууруулах эсэхийг тогтоох, шүүн таслах, зарга хэлэлцэх асуудлыг хамаарч байсан. Энэхүү хоёр яамд нь мөн адил орон нутагт салбартай байснаас гадна тус бүрийг хариуцсан түшмэл томилж байсан.

Мөн эдгээрээс гадна 20 гаруй яам товчоод байгуулагдаж байсан.

Нутаг дэвсгэрийн хуваарь

Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах төлөөний яам-11, зам (лу)-185, Фу-33, жоу- 359, сянь-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хуваарь өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж нь муж байв. Мужийг дотор нь:

Дотоод муж нь Төвлөн засах яаманд шууд захирагддаг Хэбэй, Шаньдун, Шаньси гурван мужийг багтааж байсан.

Юань улсын нутаг дэвсгэрийн хуваарь

Харин гадаад муж нь нийт нийслэл хотоос алслагдсан бусад мужийг хэлж байсан.

Үүнд:

  1. Давааны Ар нутгийн син шэн (嶺北行省): Хархорумаар төвлөрсөн Монгол нутаг.
  2. Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (河南江北行省)
  3. Хугуан нутгийн син жун шу шэн (湖廣行省)
  4. Ганьсу нутгийн син жун шу шэн (甘肅行省)
  5. Жяньши нутгийн син жун шу шэн (江西行省)
  6. Жяньжэ нутгийн син жун шу шэн (江浙行省)
  7. Ляоян нутгийн син жун шу шэн (遼陽行省)
  8. Шэньси нутгийн син жун шу шэн (陝西行省)
  9. Сычуан нутгийн син жун шу шэн (四川行省)
  10. Юньнань нутгийн син жун шу шэн (雲南行省)
Хараат улсуудыг захирах мужууд
  1. Жэньдун син жун шу шэн (征東行省): Гуулин улсаар төвлөрсөн, Японыг дайлах муж.
  2. Жэньмянь син жун шу шэн (征緬行省, Мьянмарын хэргийг хамаарах муж)
  3. Жяожи син жун шу шэн (交趾行省): Аннам буюу одоогийн Вьетнамын хойд хэсгийг захирах муж.
  4. Жаньчэн син жун шу шэн (占城行省) Чампа улсыг захирах муж. Одоогийн өмнөд Вьетнамын нутаг

Муж нь дотроо: Лу (сүүлийн үед Зам, Чөлгөө, Чөлгэ, Цүлх гэж нэрлэгдэх болсон), Фу (сүүлийн жилүүдэд Шүлтгэн, Шилтгэн гэх нэршилийг Түүхийн хүрээлэнгийн бүтээлүүдэд тавигдах болсон), Жоу, Сянь гэж хуваагддаг.

Мужийг Юань улсын үед хятадаар Синь Жун Шу Шэн гэж нэрлэх бөгөөд энэ нь Төвлөн засах яамны төлөөний яам гэсэн утга агуулна. Үүнийг заримдаа Син шэн, Шэн гэх зэргээр товчлох асуудал байсан. Мөн орон нутаг дахь Нууц бичгийн яам, Зарга шийтгэх яамнуудын салбар байгууллага муж бүрт байршиж байсан. Тэдгээрийг син шу ми юань, син юй ши тай гэх зэргээр нэрлэж байсан.

Эдгээрээс гадна юань улсын үед байсан нэг томоохон зүйл нь хааны ургийн болон гавъяат ноёд, ван нарын эзэмшил газар юм. Тухайн цагт хааны ургийн олон вангууд хятад газарт хувь эзэмшилтэй байжээ. Энэ нь тухайн үед ихээхэн өрнүүн дэлгэрсэн үзэгдэл байсан юм. Эдгээр эзэмшил газар нь төрийн засаг захиргааны нэгжтэй хамт оршиж, голдуу мужуудын фу, жоу, сянь зэрэг доод түвшний нэгжид эзэмшилтэй байсан. Гэхдээ тэрхүү газар эзэмшил нь дараах хоёр төрөлтэй байсан.

  1. Газар нутаг, оршин суугчидыг хамтад нь өгөх
  2. Зөвхөн оршин суугчидыг өгөх

Энэ үзэгдэл нь Монгол нутагт байсан юм. Буянт хааны үед гэхэд дараах хэд хэдэн вангийн нутаг эзэмшил оршиж байсан.

Юань улсын үеийн Монгол орон
  1. Туул, Онон, Хэрлэн, их ордос буюу их хориг зэрэг зүүн хойд нутаг нь Жинь вангийн нутаг
  2. Онон, Хэрлэн голын зүүн хэсэг, одоогийн Дорнод аймаг хавийн нутаг нь Гуаннин вангийн нутаг
  3. Эргүнэ мөрөн, Далай нуур хавийн нутаг Чи вангийн нутаг
  4. Эрчис мөрний дунд бие нь Яньди вангийн нутаг
  5. Сэлэнгэ мөрний нутаг нь Сүлдүс аймгийн нутаг
  6. Буйр нуур, халх гол орчмын нутаг нь Жинань ванийн нутаг

Эдгээрээс гадна тухайн зарим мужид Төвдийг захирах Сюань Жэн Юань, сюань вэй сы (дэлэгрэнгүй тохинуулах хэлтэс гэж орчуулдаг) , ань фу сы (амгаланг тохинуулах хэлтэс), жюнь (цэргийн анги), дао гэх мэтийн нэршил бүхий засаг захиргааны нэгж байршиж байсан.

Аливаа удирдах албанд заавал монгол хүнийг томилох бөгөөд 25-аас дээш насны Монгол дарга нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ. Энэ нь монгол хүний тоо хятад нутгийнхантай харьцуулахад хэт цөөн байснаас улбаалаад бүх шатанд хүрч ажиллах боломжгүй учир зөвхөн дээд удирдах шатанд томилдог байжээ. Гэхдээ Монгол хүн гэдэгт Их Монгол улсад хамгийн түрүүнд дагаар орсон Харлиг, Уйгур, Хиргис, Хятан зэргийн хүмүүсийг багтаах явдал байсныг анхаарууштай.

Хууль цааз

Үндсэн өгүүлэл: Их Засаг
Үндсэн өгүүлэл: Жи Юаний шинэ хууль
Юань гүрний үеийн баруун хойд хэсгийн газрыг дүрсэлсэн нь (XIX зуун)

Юань улсын үед монгол хаад ноёдын зүгээс суурин иргэд, малчин ардыг нэгтгэн захирах үүднээс хэд хэдэн хууль цаазын бичгийг хэрэглэж байлаа. Хубилай хаан, түүний шинэ улсад шинэ хуультай болох нь зайлшгүй зүйл байсан. Улмаар Жи Юаний шинэ хууль гэх хууль цаазын бичгийг Е Рун Зу гэх бичгийн түшмэл удирдаж 1291 оны 6 сарын 18-нд эмхэтгэсэн. Энэ хууль нь Алтан улсын Жанзун хааны үед зохиосон Тай Хэ Люй И гэх хууль цаазын бичиг, Чингис хааны үед зохиосон Их Засаг хуулийг үндэс болгосон байдаг. Уг хууль нь 96 зүйл, 10 бүлэгтэй. Үүнд түшмэдийн ёс, мөнгө санхүү, шашин шүтлэг, боловсрол, хулгайн хэрэг, цагдан хорих гэх мэт зүйлд хуваагдаж байлаа.

Мөн Өлзийт Төмөр хааны үед 1305 онд Да Дэгийн хуулийн эмтхэтгэл гэх хууль цаазын бичгийг гаргасан. Үүнээс гадна 1322-1323 оны хооронд Юань улсын хууль цаазын бичиг, Их Юань улсын нэвтэрхий хууль зэргийг эмхэтгэж баталсан. Тус бүр нь 2000 гаруй боть бөгөөд 20 гаруй бүлэгт хуваагдаж байдаг.

Юань улсын сүүл үед холбогдох бас нэгэн хууль цаазын бичиг нь 1338-1345 оны хооронд Тогоонтөмөр хааны зарлигаар Их Юань улсын нэвтэрхий хууль болон өмнөх үеийн хуулийг нэгтгэсэн нэгэн хуулийг гаргасан. Үүнийг хятадаар Жи Жэн Тяо Гэ гэдэг. Монголчилбол Жи Жэнгийн хуулийн эмхэтгэл гэж болох талтай. Энэ нь нийт 2909 боть бөгөөд удиртгал бүлэг нь 150 боть, хуулийн эмхэтгэл бүлэг нь 1700 боть, хавсралт бүлэг нь 1059 боть болдог. 1346 оноос албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Энэ хууль нь 22 жил болоод Мин улс байгуулагдахад халагдаж, хожуу Юнлэ хааны үед бичигдсэн Юн Лэ Да Дянь, Тэнгэр тэтгэгч хааны үед бичигдсэн Дөрвөн хөмрөгийн данс бичмэл хэмээх хоёр бүтээлд багтсан билээ.

Хаад

Үндсэн өгүүлэл: Юань улсын хаад
Монголын Их Хаад
Хөрөг Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Хятад оны цол Хятад сүмийн цол
Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294 он Чжунтун (1260-1264)
Чжиюань (1264-1294)
Шизу
Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307 Юаньчжэнь (1295-1297)
Дадэ (1297-1307)
Чэнзун
Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311 Чжида
(1308-1311)
Узун
Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320 Хуанцин
(1311-1316)
Янь Ю(1316-1320)
Рэньзун
Файл:Gegeen.jpg
Шадбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323 Чжичжи
(1320-1323)
Инзун
Файл:Yesun.jpg
Есөнтөмөр 1276-1328 1323-1328 Тай Дин
(1323-1328) Тяньли
(1328)
Тай Дин Ди
Файл:Ragibagh.jpg
Ашидхэв 1320-1328 1328 Тянь Шүнь
(1328)
Тянь Шүнь Ди
Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329 Чжи Шүнь
(1329)
Минзун
Төвтөмөр Заяат хаан 1304-1332 1328-1329,
1329-1332
Тянь Ли
(1328-1329)
Чжи Шүнь
(1329-1332)
Вэньзун
Ринчинбал Эрдэнэцогт хаан 1326-1332 1332 байхгүй Нинзун
Файл:Toghon.jpg
Тогоонтөмөр хаан Ухаант хаан 1320-1370 1333-1368 Юань Тун
(1333-1335)
Чжи Юань
(1335-1340)
Чжи Чжэн
(1340-1368)
Чжи Юань
(1368-1370)
Шүнь Ди

Их Хатад

Хөрөг Хатны нэр Овог аймаг Хатан суусан үе
Чамбуй Хонгирад 1260-1281
Намбуй Хонгирад 1285-1286
Хөрөг нь зурагдаагүй Шилиндалай Хонгирад 1295-1305
Хөрөг нь зурагдаагүй Булган Баягуд 1305-1307
Жэнгэ Хонгирад 1307-1311
Раднашири Хонгирад 1311-1320
Сугабал Ихирэс 1320-1323
Бабухан Хонгирад 1323-1328
Будашири Хонгирад 1328-1329, 1329-1332
Бабуша Хонгирад 1329
Дармашири Хонгирад 1332
Хөрөг нь зурагдаагүй Данашири Кипчак 1333-1335
Хөрөг нь зурагдаагүй Баянхутуг Хонгирад 1335-1365
Хөрөг нь зурагдаагүй Өлзийхутуг Курё улс 1365-1368

Зургийн цомог

Урлагийн бүтээл

Кино

  • The television miniseries, Marco Polo (1982), featuring Ken Marshall and Ruocheng Ying, and directed by Giuliano Montaldo, depicts Polo's travels, won two Emmy Awards, and was nominated for six more.[6][7]
  • The television miniseries, Marco Polo (2007), starring Brian Dennehy as Kublai Khan, and Ian Somerhalder as Marco, portrays Marco Polo being left alone in China while his uncle and father return to Venice, to be reunited with him many years later.[8]
  • In the Footsteps of Marco Polo (2009) is a PBS documentary about two friends (Denis Belliveau and Francis O'Donnell) who conceived of the ultimate road trip to retrace Marco Polo's journey from Venice to China via land and sea.[9]
  • Marco Polo 2014 оны кино. Netflix in December 2014.

(imdb.com Marco Polo (TV series)) Гол дүрүүдэдийн ихэнд барууны болон хятад жүжигчид тоглосон. Итали, Казакстан, Малайзад зураг авалт хийгдсэн.

Мөн үзэх

Ном

  • Arthur Cotterell: The Imperial Capitals of China - An Inside View of the Celestial Empire. Pimlico, London 2007, ISBN 978-1-84595-009-5 (англи хэлээр).
  • Ann Paludan: Chronicle of the China Emperors. Thames & Hudson, London 1998, ISBN 0-500-05090-2 (англи хэлээр).

Цахим холбоос


Өмнөх
Их Монгол Улс
Өмнөд Сүн улс
Их Юань улс
1271-1368
Дараах
Монгол улс
Мин улс

Эшлэл

  1. Монголын Их Юань улс.[1]
  2. Б. Сумъяабаатар: Юань гэдэг нэрний учир.[2]
  3. Дмитриев С.В., Кузьмин С.Л. 2015. Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь. - Түүхийн судлал, боть 43-44, № 16 х. 197-214.
  4. Helwig Schmidt-Glintzer: Kleine Geschichte Chinas (орч. "Хятадын жижигхэн түүх" ном), S. 102ff..
  5. "Archived copy". Archived from the original on December 2, 2009. Retrieved November 11, 2009. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)CS1 maint: archived copy as title (link)
  6. Academy of Television Arts & Sciences, retrieved July 6, 2009 (Searching for "Marco Polo", and year 1982)
  7. "Marco Polo". IMDb TV miniseries. 1982.
  8. "Marco Polo". IMDb TV miniseries. 2007.
  9. "In the footsteps of Marco Polo (PBS)". WLIW.org. 2009.
 Commons: Dynasties of China – Викимедиа зураг, бичлэг, дууны сан