Чичен Ица: Засвар хоорондын ялгаа
Шинэ хуудас: {{Инфобокс Дэлхийн өв | WHS = Чичен Ица | Image = 300px| Кукульканы сүм, “Эль Каст... |
No edit summary |
||
Мөр 1: | Мөр 1: | ||
{{semiprotected|small=yes}} |
|||
{{Инфобокс Дэлхийн өв |
|||
{{Infobox World Heritage Site |
|||
| WHS = Чичен Ица |
|||
| WHS = Pre-Hispanic City of Chichen-Itza |
|||
| Image = [[Image:800px-chichen-itza_el_castillo.jpg|300px|]] |
|||
| Image = [[Image:Chichen-Itza-Castillo-Seen-From-East.JPG|250px]] |
|||
Кукульканы сүм, “Эль Кастилло” |
|||
| State Party = |
| State Party = {{MEX}} |
||
| Type = |
| Type = Cultural |
||
| Criteria = |
| Criteria = i, ii, iii |
||
| ID = 483 |
| ID = 483 |
||
| Region = [[List of World Heritage Sites in the Americas|Latin America and the Caribbean]] |
|||
| Region = [[Америк дахь дэлхийн өвүүд]] |
|||
| Year = 1988 |
| Year = 1988 |
||
| |
| Session = 12th |
||
| Link = http://whc.unesco.org/en/list/ |
| Link = http://whc.unesco.org/en/list/483 |
||
}} |
|||
[[Image:Karta_ChichenItza.PNG|thumb|250px|Чичэн Итцагийн төв хэсгийн газрын зураг]] |
[[Image:Karta_ChichenItza.PNG|thumb|250px|Чичэн Итцагийн төв хэсгийн газрын зураг]] |
||
Чичэн Итца нь өнөөгийн |
Чичэн Итца нь өнөөгийн [[Мексик]]ийн нутаг болох [[Юкатан]]ы хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах [[Маяа]]гийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн [[археологи]]йн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт [[Маяапан]] төв мандан гарч ирж халааг нь авсан юм. |
||
Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна. |
Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна. |
||
09:45, 6 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар
Загвар:Semiprotected Загвар:Infobox World Heritage Site
Чичэн Итца нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Маяапан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.
Нэршил
Чичэн Итца гэдэг нь эртний Маяа үг бөгөөд Чичэн гэдэг нь сайн сайхны эхлэл гэсэн утгатай. Итца гэдэг Юкатаны хойгийн хойд хэсгээр ноёлох нөлөөтэй байсан угсаатний бүлгийн нэр. Маяа хэлнээ Итца нь шидэт ус хэмээх утгыг агуулдаг ажээ. .
Чичэн Итцагийн түүх
Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр суурьшиж эхэлжээ. Хот үүсэхийн хэрээр усыг эрхэмлэн, түүний эзэн Чаакийг шүтэцгээх болжээ. Хур бороо элбэг оруулахыг хүсч хүнээр тахил өргөх болжээ.
Мандан бадралт
Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч иржээ. хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох төв гол төв болжээ. Тэд өмнөд Маяагийн Тикаль гэх мэт хүчирхэг төвүүдээс хараат байхыг эрс няцааж байсан төдийгүй тэднийг бут ниргэж байв. Зарим угсаатны түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 987 онд Төв Мексикт оршин тогтнож байсан Тольтек гүрний хаан Куэтзалкоатл өөрийн армитайгаа ирж, холбоотон Чичэн Итцаг хоёрдахь Тула буюу дэд нийслэлээ болгож байжээ. Энэ үеийн Чичэн Итцагийн соёл Тольтек, Маяагийн соёлийн хольмог өвөрмөц хэлбэртэй байсан нь урлаг, архитектураас нь харагддаг.
Өмнөх үеийн Маяагийн адилаар нэг захирагчтай хэлбэрийг сонгоогүй бөгөөд нөлөө бүлий элитүүд болох цэргийн жанжид, лам нараас бүрдсэн бүлэглэлийн зөвшилцлөөр сонгогддог консул маягийн хүн Чичэн Итцаг удирддаг байв. Шашны гол шүтээн нь өдөт могой Кукулькан бөгөөд сүсэг бишрэлийн оргил хүндэтгэл нь түүнд хүнээр тахил өргөх явдал байсан. Чичэн Итца нь маш том хот байсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийн хүчин чадавхиараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдааны сайн сүлжээтэй байсан. Өөрийн нутаг дэвсгэрээс олборлох боломжгүй баялагийг өмнөд Маяачууд /обсидиан/ болон төв Мексикээс /алт/ авчирдаг байлаа.
Мөхөл
Маяагийн он дараалийн сударт тэмдэглэснээр 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдсэн тухай тэмдэглэсэн байдаг ба үүнийг батлах мэт Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Чичэн Итцагийн бууралт нь Юкатаны хойг өөр нэг төв болох Маяапаны ноёрхолд халаагаа өгсөн юм. Археологичидын хийсэн судалгаагаар Чичэн Итцагийн эд өлөгийн чүйлст радиокарбон шинжилгээ хийхэд уг төвийн мөхөл 1000 оны орчимд болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ ололт нь хачирхалтай үр дүнд хүргэсэн юм. Хэрэв Чичэн Итца 1000 оны орчимд мөхсөн бол түүнийг залгамжлагч Маяапан 1221 онд байгуулагдсан ба эн хоорондох 200 жил чухам юу болсон талаарх мэдээлэл маш хомс байна. Хэдийгээр Ариун Cenote бишрэл хүндэгэлийн төв хэвээрээ байсан ч Чичэн Итцагийн хүн ам нүүдэллэсээр, шинээр барилга, байгууламжууд баригдахгүй байсан байна. 1531 онд Испанийн Конкуйстадор Франсиско де Монтейо Чичэн Итцаг эзлэн авч Испанийн Юкатаны нийслэл хэмээн зарлажээ. Гэвч хэдхэн сарын дараа нутгийн иргэд бослого гарган, Монтейог хөөн зайлуулжээ
Чичэн Итцагийн гол дурсгалууд
Гадаад линкүүд
- [1] Chichen Itza was declared by the UNESCO as World Heritage
- [2] Chichen Itza hosts one of the oldest observatories in the world: "El Caracol" ("The Snail")
- Chichen Itza 360 Tour of Ruins
- Chichen Itza on Mesoweb.com
- Chichen Itza Archaeologists at Hacienda Chichen
- Chichen Itza Pyramids photos by Genry Joil
- American Egypt, contains information and articles relating to Chichen Itza