Ятга: Засвар хоорондын ялгаа
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
||
Мөр 3: | Мөр 3: | ||
==Хийц== |
==Хийц== |
||
[[File:Ятга.jpg|thumb|360px |
[[File:Ятга.jpg|thumb|360px]] |
||
Ятга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы [[чавхдас]]ын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна. |

[[File:Yatga-Bruecke.jpg|thumb|right|Ятганы тэвx мод]] |
[[File:Yatga-Bruecke.jpg|thumb|right|Ятганы тэвx мод]] |
01:59, 7 Хоёрдугаар сар 2020-ий байдлаарх засвар
Ятга нь монголын уламжлалт татах хөгжмийн зэмсэг бөгөөд гүдгэр модот цитр хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын гүчжэн, солонгосын каягым, вьетнамын дан тран, японы кото зэрэг ордог.[1]
Хийц
Ятга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы чавхдасын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна.
Энгийн хийц бүхий ятга нийт 21 чавхдастай байх ба чавxдасны материалд адууны дэл сүүл, шөрмөс, өлөн, эсвэл ээрсэн торгоор хийдэг байжээ. Орчин үед чавхдасыг ихэвчлэн нийлэг эд (нейлон) юм уу нейлоноор ороосон төмөр утсыг хэрэглэдэг. А-чавхдасыг ердийн тохиолдолд ногоон өнгөөр будах ба бусад бүх чавхдас цагаан өнгөтэй байна.
Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж буй ятга нь 21 чавхдастай, 1,62 метрийн урттай байх ба жин нь 5-6 килограмм байдаг. Ийм хийцийн ятгыг мастер ятга гэж бас нэрлэнэ. Мастер ятга нь хятадын гүчжэнтэй ерөнхийдөө төстэй. Богино хийцтэй ятганы дуугаралт нь өөр байхаас гадна зарим тохиолдолд цөөн чавxдастай ч байдаг. Монголын эртний зохиолуудын нэг болох Жангарын туульд нэгэн залуухан гүнж 800 чавxдас, 82 тэвхтэй ятгаар хөгжимдөв хэмээн өгүүлсэн байдаг ажээ.
Ятга хөглөх
Ятгын үндсэн хөг нь пентатоник учраас 21 чавxдасаар 4 октавыг хөглөх боломжтой.