Дэлхийн гайхамшгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 137: Мөр 137:


== Шинэ ертөнцийн 7 гайхамшиг==
== Шинэ ертөнцийн 7 гайхамшиг==
[[Image:Chichen.JPG|thumb|right|Чичэн Ица]]
[[Image:Chichen-Itza-Castillo-Seen-From-East.JPG|thumb|right|Чичэн Ица]]





09:13, 7 Хоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар

Хүний гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг болон байгалийн Дэлхийн гайхамшигуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс газрын дундад тэнгис орчимын хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшигуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшигууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.

Эртний дэлхийн 7 гайхамшиг

Гизагийн аугаа Пирамид

Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд Гизагийн агуу Пирамид, Вавилоны дүүжинт цэцэрлэг, Артемисийн сүм, Олимп дахь Зевсийн хөшөө, Мауссолос хааны бунхан, Родоссийн Колоссус, Александрын гэрэлт цамхаг ордог. Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.

Дундад зууны 7 гайхамшиг

Хятадын цагаан хэрэм

Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшигууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшигууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.


Таж Махал

Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.

Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг

Алтан хаалга гүүр
Гайхамшиг Шав тавьсан Барьж дууссан Байрлал
Ла-Маншийн хоолой 12 сарын 1, 1987 5 сарын 6, 1994 Англи, Францын хооронд Дүвэрийн хоолой
Тауэрийн цамхаг February 6, 1973 June 26, 1976 Toronto, Ontario, Canada
Empire State Building 1 сарын 22, 1930 5 сарын 1, 1931 Нью Йорк, NY, АНУ
Алтан хаалга гүүр 1 сарын 5, 1933 5 сарын 27, 1937 , Сан Францискогийн хойд талд орших Алтан хаалга хоолой, Калифорни муж, АНУ
Итайпу хаалт 1 сар 1970 5 сарын 5, 1984 Бразиль, Парагвайн хооронд оршихПарана гол
Дельта төхөөрөмж 1950 5 сарын 10, 1997 Голланд, Европ
Панамын суваг 1 сарын 1, 1880 1 сарын 7, 1914 Төв АмерикийнПанамын хүзүүвч

Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд

Мачу Пикчу

Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшигуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:

Хүний гараар бүтээгдсэн гайхамшигууд

  1. Гизагийн агуу Пирамид
  2. Хятадын цагаан хэрэм
  3. Таж Махал
  4. Мачу Пикчу
  5. Бали
  6. Ангкор Ват
  7. Хориотой хот
  8. Баган сүм & Пагодас
  9. Карнак сүм
  10. Теотихуакан

Байгалийн гайхамшигууд

Гранд Каньон
  1. Серенгетийн нүүдэл
  2. Галапагосын арлууд
  3. Гранд Каньон
  4. Игуазу хүрхрээ
  5. Амазонкын ширэнгэ ой
  6. Нгоронгоро галт уул
  7. Great Barrier Reef
  8. Викториа хүрхрээ
  9. Бора бора
  10. Кападокиа

Байгалийн гайхамшигууд

Умард туйлын туяа

Мэдээллийн СиЭнЭн /CNN/ агенталгийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог.

Усан доорхи гайхамшигууд

Файл:7371.jpg
Байгаль нуур

Шинэ ертөнцийн 7 гайхамшиг

Чичэн Ица


2001 онд Швейцарь улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци /NOWC/ “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлхоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшигийг зарласан байна. Үүнд:

Гайхамшиг Огноо Байршил
Хятадын цагаан хэрэм МЭӨ V зуун – XVI зуун БНХАУ
Петра мэдэгдэхгүй Йордан
Аврагч Христ (хөшөө) 1931 Бразил
Мачу Пикчу 1450 он орчим Перу
Чичен Ица 600 он орчим Meксик
Колизей МЭ 80 он Итали
Таж махал 1648 он Энэтхэг
АгууПирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан) МЭӨ 2560 он Египет
Файл:Potala-side.jpg
Потала ордон

USA Today сонины шинэ 7 гайхамшиг

Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today –ийн санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:

Дэс дугаар Гайхамшиг Байршил
1 Потала ордон Түвд, БНХАУ
2 Йерусалимын хуучин хот Израйль
3 Туйлын мөсөн бүрхүүлүүд туйлийн бүсүүд
4 Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор Хавай, АНУ
5 Интернэт N/A
6 Mаяячууд тууриуд Юкатаны хойг, Мексик
7 Серенгети, Масай мара дахь их нүүдэл Танзани ба Кени
8 Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) Аризона муж, АНУ

Үндэсний хэмжээний 7 гайхамшигууд

Лавлах

  • Cox, Reg, and Neil Morris, "The Seven Wonders of the Modern World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6048-9
  • Cox, Reg, Neil Morris, and James Field, "The Seven Wonders of the Medieval World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6047-0
  • D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, 1998. ISBN 0-385-49062-3
  • Morris, Neil, "The Seven Wonders of the Natural World". Chrysalis Books. December 30, 2002. ISBN 1-84138-495-X

Гадаад линкүүд

Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Wonders_of_the_World --ЭЗО 2007 оны 11 сарын 28, 20:25 (ULAT)