"Чингүнжав"-ны өөр хувилбарууд
Jump to navigation
Jump to search
→Намтар
(→Намтар) |
|||
Хойдын ван [[Амарсанаа|'''Амарсанаа''']]''',''' Хотгойдын шадар ван '''Чингүнжав''', Өмнөд хорчиний '''эфү Сэвдэнбалжир''' нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор [[Манжийн эсрэг Монголчуудын 1776-1778 оны зэвсэгт бослого|Манжийн эсрэг тэмцэл]] 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.
Шадар ван Чингүнжав, Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар [[
Чингүнжав урвасан тухай Манжийн хааны буулгасан зарлиг.
[[Тэнгэр тэтгэгч|Тэнгэрийн тэтгэсний]] хорин нэгдүгээр он намрын дундад сарын арван зургаанд:
Цэнгүнжав халхаас цэрэг татаж, хүчээ зузаатгах гэсэн боловч бүтсэнгүй. 1756 оны арван сарын сүүлээр 1000 цэрэг авч замдаа [[Хөх хот]]ын [[Вү Чан жанжн]]ы 2000 цэрэгтэй нийлж, хотгойд нутгийг зорьсон байна. Манжийн цэргийн сүр хүчээс айсан Чингүнжавийн цэргийн ангийн удирдагч нар цэргээ авч, Чингүнжаваас салж одсон байна. Манжийн цэрэг хотгойд нутагт ирэхэд Чингүнжавын цэрэг 500 болтлоо цөөрсөн учир тосож байлдахыг бодсонгүй цэргээ авч [[Шишгэд]] орж хүчээ зузаатгах гэсэн боловч, дайсны их хүчэнд түрэгдэн аргагүй эрхэнд ухарч Өлийн даваа хүрч, цэргээ тарааж зуугаад хүнийг авч [[оросын хил]] гарахаар явсан байна. Явах зам нь хэцүү өндөр уул даваа, хад асгатай учир цэргүүдийн зарим нь амь алдаж, нэг хэсэг нь оргон зайлснаар 50 орчим хүнтэй Оросын хилийн ойролцоох [[Жиянгас]] гэдэг газар хүрч буудалжээ. Энэ үед [[хар Дархадын зайсан Азар]], [[Намжил]] нар Манжийн цэргийг газарчлан очиж, Чингүнжавын буудалсан жижиг толгойг бүслүүлжээ.
1757 оны нэгдүгээр сарын 17ны үүрээр Чингүнжав бүслэлтийг сэт дайран гарахыг завдаад чадалгүй баригджээ. Энэ тухай Манжийн хаанд Тэнгэрийг тэтгэсний 21 оны 12 сарын 4нд чин ван Цэнгүнжавын айлтгасан айлтгалд "Хулгай Чингүнжав нэгэн морийг унаж", манай хорьсныг дайран гараад оргосугай гэхэд [[түмдийн тэргүүн тайж Ламжав]], [[бэйл Цомцогжав]]ын хошууны [[тогосын отго хадсан залны занги Чой]], [[хиа Намхай]] гурвуул тосож Чингүнжавыг барьсан гэжээ"
1757 оны 3 дугаар сарын 11-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүү болон түүний гэр бүлийн нь хамт [[Бээжин]]д цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, [[Хөвсгөл]] аймгийн [[Арбулаг сум]]ын нутагт [[Чингүнжавын хөшөө]]г босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ. Монгол улсын түүхийн 4-р ботид "Манжийн ноёрхолын эсрэг цусны эцсийн дуслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч баатар мөн" хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байдаг.
|