Алтангэрэлийн Отгончимэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Otgooegch.jpg файлыг коммонсд Taivo хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation; see c:Commons:Licensing (F1): Source – Facebook.
Otgooegch2.jpg файлыг коммонсд Taivo хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation; see c:Commons:Licensing (F1): Source – Facebook.
Мөр 40: Мөр 40:
== Ажил эрхлэлт ==
== Ажил эрхлэлт ==
Отгончимэг 1997 онд багшаар ажиллаж байгаад 2000 оноос Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагад нэгдсэнээр иргэний нийгмийн төлөө ажлын гараагаа эхлүүлсэн юм. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2008 он хүртэл кампанит ажил, гишүүд дэмжигчдийн идэвх санаачилгыг дэмжих, хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг хариуцан ажиллаж байв. Энэ хугацаанд хүний эрхийн төлөө гишүүд дэмжигчдийн идэвхжилт, залуусын парадыг үүсгэн байгуулалцаж, иргэний нийгмийн сайн дурынхныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Эмнести Интернэшнлийн гурван удаагийн олон улсын дээд чуулганд сайн дурын ажилтнаар сонгогдож байгууллагын дотоод чадавхыг сайжруулахад хувь нэмэр оруулж байв.

[[File:Otgooegch2.jpg|thumb|left|Bunch in 2011]]

== Шагнал урамшуулал ==
== Шагнал урамшуулал ==

10:42, 4 Гуравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Алтангэрэлийн Отгончимэг
Төрсөн1976 оны 1 сарын 29 (1976-01-29) (48 настай)
ХарьяалалМонгол
БоловсролСэнт Франсис Экзиверийн Их Сургууль, Коади Олон Улсын Хүрээлэн,

Монгол Үндэстний Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн,

Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий Боловсролын Сургууль
МэргэжилМонголын Багш-Эцэг эхийн Холбооны үүсгэн байгуулагч, Тэргүүн;

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Олон нийтийг идэвхижүүлэх мэргэжилтэн;

Монголын Эмнести Интернэшнлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

Тэгш хамруулах боловсролын зүтгэлтэн
Known forМонголын багш-эцэг эхийн холбоо
Notable work
  • Эрхийн төлөө гараа өргөцгөөе хүний эрхийн залуусын аян
  • Сайн дурынхны үндэсний сүлжээ
  • Сургуулийн олон нийтийн оролцоог дэмжих багш- эцэг эхийн холбоо байгуулах нь
  • Хүүхэд бүрт ээлтэй цэцэрлэгийг хөгжүүлэхэд баримтах чиглэл
  • Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө байгуулах удирдамж
  • Сонгогчийн гарын авлага
  • Америк Дохионы Хэл сурах Кафе

Алтангэрэлийн Отгончимэг нь хүний эрх, хүүхдийн эрх, тэгш хамруулсан, чанартай, хүүхдэд ээлтэй боловсролыг түгээх, олон нийтийг идэвхжүүлэх чиглэлээр ажилладаг хүний эрхийн зүтгэлтэн юм. Тэрээр Монголын Багш-Эцэг эхийн холбоог үүсгэн байгуулалцаж, холбооны тэргүүний сайн дурын албыг хашиж байна. Мөн Кристина Ноблийн Хүүхдийн Санд олон нийтийг идэвхжүүлэх мэргэжилтнээр ажилладаг.

Намтар

Отгончимэг нь Дамбын Алтангэрэл, Лхаварын Сосор нарын зургаа дахь охин болж Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн юм. Тэрээр хүүхэд насандаа социалист нийгэмд эцгийг нь эрдэмтэй ламын гэр бүлээс гаралтай, Өвөр Монголоос 1939 онд хил тусгаарлахад БНМАУ-д харьяалах болсонтой холбогдуулан сэрдэж МАХН-ын гишүүнээр элсээгүй, сэхээтэн хэмээн эцэг эхийг нь хавчин гадуурхаж байгааг харж өссөн, ардчилсан хувьсгалыг уухайлан дэмжигч гэр бүлд хүмүүжсэн нь түүний боловсрол, ажил мэргэжилд нөлөөлсөн юм. Отгончимэг ардчилсан хувьсгал ялсны дараах 1993-1997 онд Монгол улсын бичиг үсэг солигдсоноос хойш анх удаа үндэсний бичгээр боловсрол олгодог, нэрт эрдэмтэн доктор Чой.Лувсанжавын Монгол үндэстний хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнд дээд боловсрол эзэмшжээ. Хүний эрхийн боловсрол, нийгмийн салбарын манлайллаар мэргэшин иргэний нийгмийн салбарт тууштай зүтгэж байна. Тэрээр шударга бус явдалтай тэмцэх, нийгэмд өөрчлөлт авчрахын тулд дуу хоолойгоо өргөгчидтэй эв санаагаа нэгтэн эерэгээр шийдвэрлэхийн төлөө манлайлагч, сурснаа бусадтай хуваалцахыг эрмэлзэгч юм.

Ажил эрхлэлт

Отгончимэг 1997 онд багшаар ажиллаж байгаад 2000 оноос Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагад нэгдсэнээр иргэний нийгмийн төлөө ажлын гараагаа эхлүүлсэн юм. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад 2008 он хүртэл кампанит ажил, гишүүд дэмжигчдийн идэвх санаачилгыг дэмжих, хүний эрхийн боловсролын хөтөлбөрийг хариуцан ажиллаж байв. Энэ хугацаанд хүний эрхийн төлөө гишүүд дэмжигчдийн идэвхжилт, залуусын парадыг үүсгэн байгуулалцаж, иргэний нийгмийн сайн дурынхныг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Эмнести Интернэшнлийн гурван удаагийн олон улсын дээд чуулганд сайн дурын ажилтнаар сонгогдож байгууллагын дотоод чадавхыг сайжруулахад хувь нэмэр оруулж байв.

Шагнал урамшуулал

  • Нийслэлийн Боловсролын Шилдэг Ажилтан цол тэмдгээр 2014 онд,
  • Монголын Эмнести Интернэшнл байгууллагын “Хүний эрхийн зүтгэлтэн” цомоор 2014 онд шагнагдсан
  • 2017 онд Хөгжлийн манлайллын дипломын хөтөлбөрт суралцах Канад улсын ГХЯ-ны тэтгэлэг

Бүтээл, Туурвил

Отгончимэг нь иргэний нийгмийн салбарт ажиллахдаа олон ном, бүтээлийг боловсруулах, хянахад оролцсоноос биечлэн боловсруулсан бүтээлийг дурдвал дараах болно. Үүнд:

  1. “Хүний эрхийн боловсрол –Залуучуудын идэвх санаачилга” хүүхэд залуучуудад хүний эрхийн талаарх мэдлэг олгох, эрхийг нь таниулах гарын авлага, Бао Фамь, А.Отгончимэг, Э.Өлзийбат. Монголын Эмнести Интернэшнл, Улаанбаатар. 2007 он
  2. “Сургуулийн багш-эцэг эхийн холбоо” удирдамж, А.Отгончимэг, Н.Энхцэцэг, Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар 2009 он
  3. Хүүхэд бүрт ээлтэй цэцэрлэгийг байгуулах удирдамж, А.Отгончимэг, Ч.Пүрэв-Очир, Хүүхдийг Ивээх Сан, Улаанбаатар, 2013 он
  4. “Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө байгуулах удирдамж”, А.Отгончимэг, Такако Шибата, Хүүхдийг Ивээх Сан, 2014 он
  5. “Бага насны хүүхдийн хөгжил, хоцрогдол” эцэг эхэд зориулсан гарын авлага, Л.Ариунзул, А.Отгонччимэг, С.Өлзийсайхан, Нээлттэй нийгэм форум, 2015 он
  6. “Сонгогчийн гарын авлага”, А.Отгончимэг, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, 2017 он
  7. Гэр бүлд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зайн сургалтын багц, Б.Мөнхзаяа, А.Отгончимэг, Д.Хишигтогтох, НҮБ-ын Хүүхдийн Сан, Нийслэлийн Боловсролын Газар, 2018 он

Мөн үзэх

Гадаад сурвалжийн холбоос

Эх сурвалж