Тува ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 40: Мөр 40:


== Цаатан нар ==
== Цаатан нар ==
Цаатанчууд 19-р зуунд ангын арьсаар хувцас хийж өмсдөг байсан ч одоо монгол дээл өмсөх болжээ.
Цаатанчууд 19-р зуунд ангын арьсаар хувцас хийж өмсдөг байсан ч одоо монгол дээл өмсөх болжээ. Цаатан буюу цаа малладөг ард түмэн нь соёд урад балагш овгийн тува хүмүүс юм. Монгол хэлэнд тэднийг цаатан нар гэж тодотгожээ.


== Хүн амын тоо ==
== Хүн амын тоо ==

16:06, 12 Гуравдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Тува ястан
Тыва(лар) / Тыва чон

Тува бөх барилдаан — «хүреш»
Олон нэророс, англи бичгээс → Тува
тува, англи бичгээс → Тыва
монгол уламжлалаас → Тагны Урианхай
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 280 мянга. Үүнээс:
Орос Орос (ОХУ) — 263,934 (2010)[1]

Монгол Монгол (МУ) — 5,169 (2010)[2]

 Хятад (БНХАУ) — 3,900 (багцаа)[3]
Хэл аялгатөрөлх Тува хэл, Орост бас Орос хэл,
Монгол Хятад хоёрт мөн Монгол хэл
Бичиг үсэгкирил үсэгт тува бичиг (1943 оноос)
ШүтлэгШарын ёст Буддын шашин, Бөө мөргөл
Төрөл холбоо
Ойр төрөлСоёд, Цаатан
Хэл угсааТүрэг угсаатан
ДотносолМонгол туургатан, Түрэг-Монгол

Тува́ (дуудлага нь [туваа], тувагаар Тыва, олон тоонд Тывалар, дуудлага нь [тэваа], оросоор олон тоонд Тувинцы, уламжлалт монгол тодорхойлолтоор Урианхай, бүр тодруулвал Тагны Урианхай) — Соёны нуруугаар голлон нутагладаг ястан. Тува хэмээх нэр анх "Монголын нууц товчоо"-нд "Туба" хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Тувачуудыг Урианхайчуудтай гарал нэгтэй гэж түүхчид үздэг. Тувачууд одоо үед ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад голлон амьдарч байдаг. Тагна Урианхай, Соён уранхай гэж 2 хуваагддаг бөгөөд тэд нь Хар сүлд болон Цагаан сүлдээр бас ялгагддаг байна. Одоогийн ОХУ-д амьдарч байгаа Тувачууд Хиргис болон Сахачуудтай (Якутууд) холилдон бий болсон байна. Тува нь түрэг хэлтэй юм. Тэд Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд олноороо амьдрахаас гадна Увс, Ховд аймагт цөөн тоогоор оршин суудаг.

Тувачуудын нэр 6-7 дугаар зууны үеэс дубо, тубо, туба хэмээгдэн гарч ирсэн түүхтэй ажээ. 17 дугаар зууны үеэс Алтайн уулаар нутаглаж байсан монголчуудыг оросууд тува, урянхай гэх зэргээр нэрлэх болжээ. Тэд өөрсдийгөө тыбы гэдэг хэмээсэн баримт зарим газар үзэгддэг аж.

Тувачуудын өвөг нь дубо аймаг одоогийн Тувад байв. Тувагийн нутагт эрт цагт уйгур, киргиз, самоедь, кеть, монгол, европ гаралтай иранчууд байсан нь тувачуудын бүрэлдэхүүнд холилдон оржээ. Тувагийн салчак (салжиуд?), монгуш, мингад овгийг монгол гаралтай гэдэг. Зарим эрдэмтэн тувагийн томоохон овог болох монгушийг монгол гаралгүй гэж үздэг.

19-р зууны үед Тувад байсан монгол болон цаатан, анчин ахуйтай самоди, кеть нар хэлний хувьд түрэгжжээ. Монгол эрдэмтэд тувачуудын олонх нь монгол гаралтай гэж үздэг.

"Судрын чуулган"-д Ойн урианхайг алс хол хойд зүгт байдаг гэсэнээс үзэхэд Ойн иргэд одоогийн Монголын нутагт биш ой хөвч ихтэй өмнөд Сибирьт байжээ.

Найманы ханлиг унасны дараагаар тувачууд одоогийн Монголын нутагт нүүн ирж Монголын баруун хэсэгт суурьшжээ. МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн буриад, тас, туба зэрэг аймгийг оруулав гэсэн нь тувачууд мөн бололтой.

Тувачуудын үзэж буйгаар тэд 16-18 зуунд урагшаа Ховд, зүүн тйиш Хөвсгөл нуур хүртэлх нутагт сууж байжээ.[4] Манж нар 1750-иад онд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэднийг одоогийн Тува улсын нутагт нүүлгэжээ.

Тувачууд Алтайн урианхай, хотгойд, дархад зэрэг монгол ястныг 18 зуунд тувачуудыг нүүлгэх үед бусад тувачуудаас тасарч аажимаар тува хэлээ мартаж монголжсон тувачууд гэж үздэг ч [4] хотгойдуудын дунд тува гаралтай овог байхгүй. Алтайн урианхайчуудын дунд тувачуудын бүрэлдэхүүнд байдаг овгууд байдаг ч дийлэнх нь монгол овог тул тува гаралтай биш харин тувачуудтай хөрш зэргэлдээ удаан хугацаанд нутаглаж байсан тул аажимаар холилдсон гэдэг нь тодорхой бөгөөд уулаасаа урианхайчуудыг Бурхан Халдунд нутаглаж байсан дарлигин монгол аймаг болохыг МНТ, Рашид-ад-диний "Судрын чуулган" зэрэг хуучны сурвалжуудад тодорхой заан үлдээсэн байдаг. Алтайн урианхайг Хэнтийн нуруунаас 14-16-р зууны үед Алтайд очсон хойноо зарим нэг түрэг овогтой холилдсон бололтой. Тувачууд 19-р зуунд өөрсдийгөө урианхай, соёд гэж нэрлэдэггүй байсан бөгөөд тува эсвэл туба гэдэг харин монголчууд тэднйиг урианхай гэдэг байв.[5]

Тува БНУ байгаа одоогийн газар нутаг нь 17 зууны үеэс Тагна Урианхайн Амбан Ноёны хошуу гэдэг байв. Монголын Богд Хаанаас Тагна Урианхайн Гомбодорж Амбан ноёныг Жүн ван цол хэргэмээр шагнасан байдаг.

Дархадууд монгол, түрэг, самоди овгуудаас бүрэлдсэн ч дийлэнх нь монгол овог байна.

Алтайн Тувачууд

Цаатан нар

Цаатанчууд 19-р зуунд ангын арьсаар хувцас хийж өмсдөг байсан ч одоо монгол дээл өмсөх болжээ. Цаатан буюу цаа малладөг ард түмэн нь соёд урад балагш овгийн тува хүмүүс юм. Монгол хэлэнд тэднийг цаатан нар гэж тодотгожээ.

Хүн амын тоо

Баян-Өлгийн суманд Цэнгэл 1500 орчим нийт 3,000 орчим хүн (2014 он) Монголд бий. Мөн 300 гаруй (2014 он) цаатанчууд бий.

Тархалт

Монгол

Орос

Хятад

Шиньжааны Алтай тойрог дахь Хаан ус нуурын (Ханас) зүүн өмнөд эрэг дээр цөөн тооны тувачууд амьдардаг. Зүүнгар 1758 онд унасны дараа манж нар тувачуудыг хойш нүүлгэсэн ба зарим нь Монголд эргэн иржээ. Гэвч тува ноёдын хооронд газар нутгийн маргаан үүсч зарим нь одоогийн Хятадын хил даван урагш нүүсэн гэдэг. Тэд хэзээ Шиньжаанд ирсэн нь тодорхойгүй ба 19-р зууны дундуур ирсэн байж болох юм. Нийт 3,300 хүн 2012 оны байдлаар тэнд байна. Хятадын албан ёсны бүртгэлд тэднийг монгол гэж бүртгэдэг ба олон үндэстэнтэй зэрэгцэн суудаг тул тува, ойрад, казах, хятад хэлээр ярьдаг. Оросын тувачуудын мартсан зарим ёс заншил тэдний дунд хадгалагжээ. Соёл зан заншилд нь сүүлд нүүж ирсэн казахуудын ёс нэвтэрсэн ч казахуудтай гэрлэдэггүй, монгол, тувачууд адилхан буддын шашинтай, соёл зан заншил бараг ижил, казах зэрэг олон тоотой үндэстэнд уусч магадгүй байгаагаас шалтгаалан монголчуудтай гэрлэдэг. Монгол нэр түгээмэл хэрэглэдэг. Ханасын тувачууд казахуудтай хамт нэг тосгонд амьдардаг. Тэнд казах сургууль мөн тува багштай тува дунд сургууль бий.

Зураг

Мөн үзэх

Зүүлт

Гадаад холбоос

Stub icon

Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.