Янгир: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Emoji Visual edit Mobile edit Mobile web edit
No edit summary
Tags: Visual edit Mobile edit Mobile web edit
Мөр 20: Мөр 20:
|range_map_caption =
|range_map_caption =
}}
}}
'''''Статус:''''' Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн 🐎
'''''Статус:''''' Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн 🐎'''хар хар мал минь ха ха'''


== Таних шинж==
== Таних шинж==

10:42, 22 Дөрөвдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Янгир
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Салаа туруутан (Artiodactyla)
Овог: Тугалмайтныхан (Bovidae)
Зүйл: Янгир (Capra sibirica Pallas)

Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн 🐎хар хар мал минь ха ха

Таних шинж

Гадаад төрх гэрийн ямаатай төстэй, биеэр том, хүзүү богино, бүдүүн, чих 15 см хүртэл урт, шовх, хөл бүдүүн бахим, сүүл 10-15 см. Тэхийн биеийн урт 128-167 см, сэрвээгээрээ 105 см өндөр, амьдын жин 80-110 кг хүрнэ. Ямаа биеэр бага, 120-136 см урт, сэрвээгээрээ 75-90 см өндөр, жин 90 кг хүрнэ. Тэх гэдрэгээ махийсан сэлэм хэлбэртэй, олон төвөнх үе бүхий 120-140 см урт эвэртэй. Ямааны эвэр богино, нарийн. Залуу бодгаль ихэвчлэн улаавтар, идэр насных хар хүрэн, хар халтар, хөгшрөх үедээ цайвар халтар зүстэй болно. Тэхийн сахал өтгөн, урт.

Тархац, байршил нутаг

Монгол Алтай, Говь-Алтай, Зүүн гар, Алтайн өвөр говиудын уулс, Хан-хөхий, Хорьдол Сарьдаг, Улаан тайгын нуруу, Дундговь, Дорноговь аймгийн цөл, цөлөрхөг хээрийн бүсийн зарим уулсаар алаг цоог тархана. Бэсрэг уулсын бэл энгэр, аараг толгод, өндөр уулын эгц цавчим хад цохио, нуранги асга бүхий давчхан хавцал, ой модгүй, бартаа саадгүй газарт байршин нутаглана.

Амьдралын онцлог

Ороо нийлэгт XI сарын эхээр орж, IV сарын сүүлчээс V сарын эцэс хүртэл ишиглэнэ. Ихэрлэлт элбэг. Орооныхоо үед хэдэн арав, зуугаараа нийлж, бусад үед тэх, ямаа ялгаран сүрэглэнэ. Тэх 8-12 ямаа хураана. Өдрийн идэшлэгтэй, зун голдуу өглөө, оройн сэрүүнд идэвхтэй идээшилнэ. Идэш тэжээлд үетэн, сонгинын төрөл, бут сөөгийн навч зонхилно.

лон зүйлийн махчин амьтны хувьд чухал ан нь байдаг. Федосенко ба Бланк  нар нэгэн цоохор ирвэсийн ан гөрөө хийж явдаг 14 км замд 30 янгирын сэг зэм байгааг илрүүлжээ. Цоохор ирвэс бол янгирыг хамгийн их агнадаг махчин юм (Fedosenko and Blank, 2001) гэж бичжээ. Энэ талаар монголын амьтан судлаач Г.Амарсанаа, Б.Мөнхцог нарын бүтээлд дурдсан байдаг.

Янгир эктопаразит ба эндопаразит олон зүйл амьтдыг биедээ агуулдаг. Эктопаразиттай тул шаазгай (Pica pica) болон бусад шувуудтай симбиоз харилцаа үүсдэг. Тэдгээр шувууд нь янгирын бие дээрх хүнсийг идэх ба харин янгир ийм аргаар биеэ цэвэрлүүлж, ингэж харилцан бие биедээ тустай амьдардаг байна (Fedosenko and Blank, 2001). Тархан бэлчээрлэдэг нутагтаа янгир өвс ногоо идэж, ургамалжилд нөлөөлдөг. Тухайн өндөр уулын бүсэд амьдрагч бусад туруутан амьтны зүйлүүдтэй бэлчээр нь давхцах нь ховор учраас ноцтой өрсөлддөггүй ажээ.

Цахим холбоос

 Commons: Янгир (Capra ibex) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Янгир – Энэ үгийг тайлбар толиос харна уу