Польш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 119: Мөр 119:
Зураг:The Tall Ships’ Races 2017, Wały Chrobrego, Szczecin 01.jpg|[[Шчецин]]
Зураг:The Tall Ships’ Races 2017, Wały Chrobrego, Szczecin 01.jpg|[[Шчецин]]
Зураг:2009-05-30-polska-by-RalfR-30.jpg|[[Шчецин]]
Зураг:2009-05-30-polska-by-RalfR-30.jpg|[[Шчецин]]
Зураг:Sybiracy - Pro memoria - Łobez.jpg|[[Лобез]]
Зураг:Katedra we Fromborku.JPG|[[Фромборк]]
Зураг:Katedra we Fromborku.JPG|[[Фромборк]]
Зураг:Pl-gdansk-neptun2004.jpg|[[Гданьск]]
Зураг:Pl-gdansk-neptun2004.jpg|[[Гданьск]]

13:34, 24 Зургаадугаар сар 2020-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Польш Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠫᠣᠯᠢᠱ ᠤᠯᠤᠰ
Rzeczpospolita Polska (польш)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: пол. "Mazurek Dąbrowskieg"
«Домбровскийн мазур бүжиг»
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
Европ, Европын холбооны газрын Польш улаанаар
Нийслэл Варшав
ТомоохонВаршав, Краков,
Лодзь, Вроцлав,
Катовиц
Албан ёсны хэлпольш хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
Польш ард түмэн[1]
93.7% – польш үндэстэн
   2.1% – силез ястан
   0.6% – кашуб ястан
3.6% – бусад ард түмэн
Ард түмний нэршилПольшынхон
(Польш улсынхан)
Төр засагПарламентийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Анджэй Дуда
• Ерөнхий сайд
Матэвуш Моравецки
Хууль тогтоох байгууллагапол. "Zgromadzenie Narodowe"
(«Үндэсний Зөвлөлгөөн»)
пол. "Senat" («Сенат»)
пол. "Sejm" («Сейм»)
Тусгаар тогтнол
• Католик шашинтай болж нэгдсэн улс бий болсон1
966 оны 4 сарын 14
• Тусгаар тогтнолоо эргэн олсон
1918 оны 11 сарын 11
Газар нутаг
• Нийт
312,679 км2 (70)
• Усны эзлэх талбай (%)
3.07 %
Хүн ам
• 2014 тооцоо
38,483,957[2] (34)
• Тооллого
38,501,000
• Нягтаршил
120/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$771.658 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$20,334[3]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$513.821 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$13,540[3]
ОТББИ (2002)34.5
дундаж
ХХИ (2011) 0.813[4]
Error: Invalid HDI value · 39
Мөнгөний нэгжПольш злоты (PLN)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Утасны томьёо+48
Домэйн нэр.pl2
1Христийн шашинтай болсон нь маш чухал түүхэн үйл явдал байсан, учир нь энэ шашнаар Польшийн нутаг дахь аймгуудыг нэгтгэсэн
2Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ

Бүгд Найрамдах Польш Улс (пол. Rzeczpospolita Polska) — Төв Европт оршдог улс. Умард хэсэг нь Балтын тэнгисээр хүрээлэгдэж, зүүн хойд талаараа Оросын Холбооны Улс (Калининград муж), Литва, зүүн хэсгээрээ Беларусь, Украйн, өмнөд талаараа Словак, Чех, баруун талаараа Герман гэх долоон улстай газраар хиллэдэг. Польшийн нийт газар нутаг нь 312,679 км² бөгөөд үүгээрээ дэлхийд 69-д, Европт 9-т орно. Хүн ам нь 38.5 сая гаруй бөгөөд үүгээрээ дэлхийд 33-т жагсдаг. Нийт иргэдийн 87 % католик шашинтай.

Краков, Хааны ордон
Варшав, Хааны ордон

966 онд захирагч I Мешко Католик шашинтан болсноор Польш улс анх бүрэлдэн тогтсон гэгддэг. Польш нь 1025 онд вагт улс болсон бөгөөд 1569 онд Литвийн гүнлигтэй холбоо байгуулж нэгдсэнээр Польш-Литвын холбоот улсыг байгуулжээ. Энэ холбоот улс нь 1795 онд нурж, газар нутаг нь Прусс, Орос, Австри гурвын хооронд хуваагджээ. Польш нь 1918 онд Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар тогтнолоо олж авсан боловч Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Герман, ЗХУ хоёрт эзлэгдэж тусгаар тогтнолоо дахин алдсан гэж үздэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польш нь 6 сая гаруй иргэнээ алдсан бөгөөд хэдэн жилийн дараа ЗХУ-ын нөлөөгөөр "Зүүн эвсэл"-ийн Социалист Бүгд найрамдах улс болсон байна. 1989 онд коммунист дэглэм нуран унаж Польшийн шинэ Үндсэн Хуулинд зааснаар "Польшийн гурав дахь Бүгд найрамдах улс" бий болжээ. Польш нь 16 муж буюу войевүдство-с (пол. województwo) бүрэлдсэн холбооны парламентын засаглалтай орон юм.

1999 оны 3 дугаар сарын 12-ноос НАТО, 2004 оны 5 дугаар сарын 1-ээс Европын Холбооны гишүүн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 21-нээс Шенгений орнуудын нэг болсон.

Польшийн мөнгөн тэмдэгтийг злот гэдэг. 1 злот нь 0.27 орчим ам доллартай тэнцэх ханштай. Задгай мөнгийг нь грош гэнэ.

Засаг захиргааны хуваарь

Польшийн нэгдүгээр түвшний (том) засаг захиргааны нэгжийг польшоор "województwo" гэдэг. Үүний эртний утга нь монголоор «цэргийн ноёны эзэмшил нутаг» гэнэ. "Орос-Монгол толь" (1982)[5]воевод - «мужийн цэргийн ноён» гэж, воеводство - «муж» гэж орчуулагдсан байдаг. 1999 оноос доорх нэр бүхий 16 муж болон өөрчлөн байгуулагджээ[6]:

  1. Бага Польш - төв хот нь Краков
  2. Варм-Мазур - төв хот нь Ольштын
  3. Доод Силез - төв хот нь Вроцлав
  4. Их Польш - төв хот нь Познань
  5. Куяв-Померан - төв хотууд нь Быдгошч, Торн
  6. Лодзь - төв хот нь Лодзь
  7. Люблин - төв хот нь Люблин
  8. Любуш - төв хотууд нь Зелёна-Гура, Гожув-Велькопольски
  9. Мазов - төв хот нь Варшав
  10. Ополе - төв хот нь Ополе
  11. Өрнөд Померан - төв хот нь Шчецин
  12. Подкарпат (Карпатынзах) - төв хот нь Жешув
  13. Подляс (Ойнзах) - төв хот нь Белосток
  14. Померан - төв хот нь Гданьск
  15. Свенток - төв хот нь Кьелце
  16. Силез - төв хот нь Катовице

Хотууд

Польш, Монголын харилцаа

Эрт дундад зууны үеэс Монгол, Польш улсууд түүхэн холбоотой. Анх найман зууны тэртээд 1241 оны тавдугаар сарын 9-нд Лигницэд монгол, польшууд нүүр учирч байсан. Энэ бол эндэх газар нутаг дээр болсон томоохон цэргийн урлаг шаардсан тулалдааны нэг байсан гэдэг. Үүнээс хойш польшууд монголчуудыг мэддэг болсон. Тэгвэл Орчин үед 1955 оны 4 дүгээр сарын 14-нд Монгол Улс Польш Улстай дипломат харилцаа тогтоосон. Польш улсад 1960-аад оны эхээр Монголын Элчин сайдын яам нээгдэж, монгол оюутнууд /Алтангэрэл, Н.Төмөрхуяг, Чимиддорж нар анхны оюутнууд байжээ / сурч эхэлжээ. Үүнээс хойш польшид сурч дээд боловсрол эзэмшисэн монгол иргэдийн тоо 1500 орчим болоод байна.

1990 оны эхээр монголчууд олноор сууршиж, ажиллаж амьдарч эхэлсэн. Ихэнх нь уламжлалт дорнын анагаах ухааны эмч нар юм. 2015 оны байдлаар албан бус тоогоор нийт 1200 орчим (үүний 100 гаруй нь оюутан) монголчууд Польшид сурч, ажиллаж байнга амьдарч байна.

Эш баримт, тайлбар

  1. Central Statistical Office. "Wyniki Narodowego Spisu Powszechnego Ludności i Mieszkań 2011 Podstawowe informacje o sytuacji demograficzno-społecznej ludności Polski oraz zasobach mieszkaniowych" (PDF). Archived from the original (PDF) on 2013-01-16. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)
  2. Główny Urząd Statystyczny. Baza Demografia. Ludność Polski. Stan na 30.06.2014. [1].
  3. 3.0 3.1 3.2 3.3 "Poland". International Monetary Fund.
  4. "Table 1 – Human Development Index and its components". Human Development Index 2010. Human Development Reports.
  5. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь"-ын 1982 оны II хэвлэл.
  6. Ustawa z dnia 24 lipca 1998 r. o wprowadzeniu zasadniczego trójstopniowego podziału terytorialnego państwa (Dz.U. z 1998 r. Nr 96, poz. 603)

Гадаад холбоос