Румын: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Image:Bucharest-Coat-of-Arms.pngImage:ROU_Bucharest_CoA.png-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь CommonsDelinker, шалтгаан нь: file renamed or replaced on Commons
Мөр 10: Мөр 10:
|газрын_зураг =EU location ROM.png
|газрын_зураг =EU location ROM.png
|map_caption = [[Европын холбоо]]н (улбар шар) дахь '''Румын''' (улаан)
|map_caption = [[Европын холбоо]]н (улбар шар) дахь '''Румын''' (улаан)
|нийслэл_хот =[[Зураг:Bucharest-Coat-of-Arms.png|14px]] [[Бухарест]]
|нийслэл_хот =[[Зураг:ROU Bucharest CoA.png|14px]] [[Бухарест]]
|хамгийн_том_хот =[[Зураг:Bucharest-Coat-of-Arms.png|14px]] [[Бухарест]]
|хамгийн_том_хот =[[Зураг:ROU Bucharest CoA.png|14px]] [[Бухарест]]
|албан_ёсны_хэл =[[Румын хэл]]
|албан_ёсны_хэл =[[Румын хэл]]
|бүс_нутгийн_хэл =
|бүс_нутгийн_хэл =

05:38, 27 Долоодугаар сар 2020-ий байдлаарх засвар

Румын Улс
ᠷᠦᠮᠢᠨ ᠤᠯᠤᠰ
România
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: рум. "Deșteaptă-te, române!"
«Румынчууд аа, сэрцгээ!»
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Европын холбоон (улбар шар) дахь Румын (улаан)
Нийслэл
Бухарест
Албан ёсны хэлРумын хэл
Угсаатны бүлгүүд
(2011)
88.6% - Румын
6.5% - Унгар
3.2% - Цыган
1.7% - бусад[1]
Ард түмний нэршилРумыныхан
Төр засагПарламентийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Клаус Йоханнис
• Ерөнхий сайд
Людовик Орбан
Хууль тогтоох байгууллага2 танхимтай «Парламент»
Тусгаар тогтнол
X зуун
1290 он
1346 он
• Нэгдсэн улс
1599
• Молдав, Валлахийг дахин нэгтгэсэн
1859 оны 1 сарын 24
• Бодитоор баттай тусгаар тогтносон
1878 оны 7 сарын 13
• Трансильванийг нэгтгэсэн
1918 оны 12 сарын 1
Газар нутаг
• Нийт
238,391 км2 (83)
• Усны эзлэх талбай (%)
3 %
Хүн ам
• Тооллого
19,638,000
• Нягтаршил
80/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$547 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$28,119[2]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$265 тэрбум[2]
• Нэг хүнд ноогдох
$13,664[2]
ОТББИ (2008)35.9[3]
Error: Invalid Gini value
ХХИ (2011) 0.811
Error: Invalid HDI value · 52
Мөнгөний нэгжРумын лей (RON)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Утасны томьёо+40
Домэйн нэр.ro1
1Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ.

Румын нь Зүүн Европ, Зүүн Өмнөд Европ болон Төв Европын заагт орших улс юм. Баруун урд талаараа Серби, баруун талаараа Унгар, хойд талаараа Украйн, зүүн хойд талаараа Молдав, өмнө талаараа Болгар улсуудтай хиллэх бөгөөд зүүн талаараа Хар тэнгис ээр хүрээлэгдэнэ. Нийслэл нь Бухарест хот.

Зүүн Европын слав гаралтай улсууд дунд орших Ром гаралтай улс бөгөөд цорын ганц албан ёсны хэл нь румын хэл юм. Үнэн алдартны шашны нөлөө ихтэй.

Төрийн далбаа нь Чадын төрийн далбаатай андуурагдах тохиолдол их байдаг ч Румыны төрийн далбааны цэнхэр өнгө нь арай бүдэг юм. 1989 онд ардчилсан системд шилжих хүртэл төрийн далбааны голд нь тэр үеийн төрийн сүлд нь дүрслэгдсэн байдаг байв.

Нэршил

Албан ёсны нэр нь румын хэлээр Romвnia, монгол хэлээр Румын гэдэг.

Уг нэр нь "Ромчуудын нутаг" хэмээх утгатай. Хуучин нэрүүдийг нь доор оруулав:

  • 1947-1965 Бүгд Найрамдах Румын Ард Улс
  • 1965-1989 Бүгд Найрамдах Социалист Румын Улс
  • 1989- Румын

Түүх

Үндсэн өгүүлэл: Румыны түүх

Мөн Молдавын түүхийг үзнэ үү.

Эртний Даки
Влад Цепеш буюу Дракула

Эрт цагт дакичууд Румыны нутагт оршин суудаг байв. Улмаар Ромын эзэнт гүрний мэдэлд багтсанаар Румын хэмээх нэр үүсчээ.

Засаг захиргааны хуваарь

Румын засаг захиргааны хувьд 41 аймаг , 1 нийслэл (Бухарест)-д хуваагдана.

Румыны аймагчлал

Газарзүй

Румыны газрын зураг

Серби, Болгар улстай хиллэх хил нь ерөнхийдөө Дунай мөрний дагуу байдаг. Молдавтай хиллэх хил болох Прут гол нь Дунай мөрөнтэй нийлж, Хар тэнгист цутгана. Дунай мөрний адаг дельт нь тусгай хамгаалалттай.

Румыны нутгийн 34%-ийг уулс, 33%-ийг толгод, 33%-ийг тал газар эзэлнэ. Тус улсын төвд Карпатын нуруу Трансильваний тэгш өндөрлөгөөр хүрээлэгдэн оршино. Карпатын нуруунд далайн түвшнээс дээш 2,000 м-ээс өндөр 14 оргил бий. Хамгийн өндөр Молдовяну оргил нь 2,544 м өндөр юм.

Хүн ам

1961-2003 оны хүн амын өөрчлөлтийн график

Оршин суугчдын 89% нь румын, 6% нь мажар, 2% нь цыган үндэстэн болно. Мөн серб, украйн, герман, турк, татар, словак, болгар, орос, еврейчүүд цөөн тоотой бий. Румынчууд нь эртний даки болон шилжин суурьшсан цыгануудын цус холилдож үүссэн гэж үздэг ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Мажаруудын ихэнх нь Унгартай газар нутгийн маргаантай Трансильванид амьдардаг.

Чаушескугийн засаглалын үед төрөлтийг дэмжих бодлого баримталж, Балканы хойгийн хамгийн их хүн амтай улс болсон ч зах зээлийн системд шилжсэний дараа хүүхдээ өсгөж хүчрэхгүй болсон эцэг эхчүүд хүүхдээ хаях үзэгдэл их гарсан билээ.

Дэлхийн өв

Румыны нутагт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өв 6, байгалийн өв 1 бий.

Эшлэл

  1. "Romanian 2011 census (Румын)" (PDF). www.edrc.ro. Retrieved 2010-02-22.
  2. 2.0 2.1 2.2 2.3 "Romania". International Monetary Fund. Retrieved 20 April 2012.
  3. "CIA – The World Factbook – Field Listing :: Distribution of family income – Gini index". Central Intelligence Agency. Retrieved 31 December 2010.

Гадаад холбоосууд

 Commons: Romвnia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
Эдийн засаг болон хууль
Соёл урлаг ба түүх
Жуулчлал