Юань улсын засаг захиргааны тогтолцоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 3: Мөр 3:
==Тойм==
==Тойм==
===Төрийн тогтолцоо===
===Төрийн тогтолцоо===
Юань улс төрийн түшмэд нь нийт 9 зэрэг дэвтэй байсан. Зэрэг бүртээ дээд, доод гэсэн ялгамжтай. Энэ нь тухайн түшмэл ямар албан тушаалд очихоос бүрэн хамааралтай байв. Энэ түшмэлийн албан тушаалын шатлал нь [[Тан улс|Тан]], [[Сүн улс|Сүн]] улсын үеэс мөрдөгдөж ирсэн түүхтэй учраас, нэгэнт хэвшиж тогтсон зүйлийг Монгол хаад тэр хэвээр нь хэрэглэжээ. Хожим Манж нар ч мөн адил чингэсэн байдаг. Гэхдээ Юань улсын эхэн үеийн Монголын хаад ноёд, хятадын төрийн тогтолцоог хуулбарласан хэдий ч, түшмэдийн тоо, төрийн байгууллага тэдний давхардал, бүтэц болон үйл ажиллагаа нь хүнд сурталгүй явахад аль болох бага байхад анхаарч, чанарыг эрхэмлэж байлаа.


Юань улсын төрийн дээд байгууллага нь [[Төвлөн засах яам]] юм. Энэ байгууллагаас ангид эзэн хаанд шууд захирагддаг [[Нууц бичгийн яам]], [[Зарга шийтгэх яам]] гэж байдаг. Нууц бичгийн яам бол улсын бүх цэргийн хүчийг захирч, эзэн хааны зарлигаар хөдөлдөг. Зарга шийтгэх яам бол мөн л эзэн хаанд захирагдаж, түшмэдийн албан тушаал, цолыг дэвшүүлэх, бууруулах, авилгал хахуульд нь хяналт тавьж, хүний нөөцийн асуудлыг захирдаг байсан.
===Газар нутгийн хуваарь===

Төвлөн засах яамны харъяанд 6 жижиг яам байсан. Тэдгээр нь [[Шүүх яам (Юань улс)|Шүүх яам]], [[Сангийн яам (Юань улс)|Сангийн яам]], [[Түшмэлийн яам (Юань улс)|Түшмэлийн яам]], [[Цэргийн яам (Юань улс)|Цэргийн яам]], [[Ёслолын яам (Юань улс)|Ёслолын яам]], [[Үйлдэх яам (Юань улс)|Үйлдэх яам]] болно. Эднийг зүүн баруун гарын [[чинсан]] тушаалтад тэнцүү тоотой хувааж захирна. Хоёр чинсангийн доор тухайн яамдын сайд нар байж тус тусийн үйлийг гүйцэтгэж байдаг. Тэднээс гадна Юань улсыг оршин тогтнох үед 20 гаруй жижиг яам, хэлтэс байгуулагдаж байв. Тэдгээр нь үүргээ гүйцэтгээд тодорхой хугацаа өнгөрмөгц татан буугдаж байв.

===Орон нутгийн хуваарь===
[[Файл:Yuan provinces.png|thumb|350x350px|'''Юань улсын газар нутгийн нэгж''']]
[[Файл:Yuan provinces.png|thumb|350x350px|'''Юань улсын газар нутгийн нэгж''']]



08:32, 20 Наймдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Хубилай хаан 1260 онд өөрийгөө хаанаар өргөмжлүүлсний дараагаас хятад нутгийн суурин газрыг нэгдсэн захиргаагаар захирах асуудлыг чухалд үзээд Лю Бин Жун, Яо Шу нараар шинэ засаг захиргааны тогтолцоог байгуулах төслийг хийлгэв. Тэдний гаргасан нь төслөөр Их Монгол улсыг хуучин тогтолцоог сольж хятадын тогтолцоог үндэс болгосон.

Тойм

Төрийн тогтолцоо

Юань улс төрийн түшмэд нь нийт 9 зэрэг дэвтэй байсан. Зэрэг бүртээ дээд, доод гэсэн ялгамжтай. Энэ нь тухайн түшмэл ямар албан тушаалд очихоос бүрэн хамааралтай байв. Энэ түшмэлийн албан тушаалын шатлал нь Тан, Сүн улсын үеэс мөрдөгдөж ирсэн түүхтэй учраас, нэгэнт хэвшиж тогтсон зүйлийг Монгол хаад тэр хэвээр нь хэрэглэжээ. Хожим Манж нар ч мөн адил чингэсэн байдаг. Гэхдээ Юань улсын эхэн үеийн Монголын хаад ноёд, хятадын төрийн тогтолцоог хуулбарласан хэдий ч, түшмэдийн тоо, төрийн байгууллага тэдний давхардал, бүтэц болон үйл ажиллагаа нь хүнд сурталгүй явахад аль болох бага байхад анхаарч, чанарыг эрхэмлэж байлаа.

Юань улсын төрийн дээд байгууллага нь Төвлөн засах яам юм. Энэ байгууллагаас ангид эзэн хаанд шууд захирагддаг Нууц бичгийн яам, Зарга шийтгэх яам гэж байдаг. Нууц бичгийн яам бол улсын бүх цэргийн хүчийг захирч, эзэн хааны зарлигаар хөдөлдөг. Зарга шийтгэх яам бол мөн л эзэн хаанд захирагдаж, түшмэдийн албан тушаал, цолыг дэвшүүлэх, бууруулах, авилгал хахуульд нь хяналт тавьж, хүний нөөцийн асуудлыг захирдаг байсан.

Төвлөн засах яамны харъяанд 6 жижиг яам байсан. Тэдгээр нь Шүүх яам, Сангийн яам, Түшмэлийн яам, Цэргийн яам, Ёслолын яам, Үйлдэх яам болно. Эднийг зүүн баруун гарын чинсан тушаалтад тэнцүү тоотой хувааж захирна. Хоёр чинсангийн доор тухайн яамдын сайд нар байж тус тусийн үйлийг гүйцэтгэж байдаг. Тэднээс гадна Юань улсыг оршин тогтнох үед 20 гаруй жижиг яам, хэлтэс байгуулагдаж байв. Тэдгээр нь үүргээ гүйцэтгээд тодорхой хугацаа өнгөрмөгц татан буугдаж байв.

Орон нутгийн хуваарь

Юань улсын газар нутгийн нэгж

Хубилай, 1260 онд хаан суусны дараа Өгэдэй хааны хятад газар хэрэглэж байсан хуучин засаг захиргааны хуваарийг дахин хэрэгжүүлж эхэлсэн. 1279 онд бүх хятад орныг эзэлснээс эхлэн зарим нэг өөрчлөлт оруулжээ. Төвлөн засах яам нь төрийн эрх барих дээд аппарат учраас харъяа 6 яамыг захирахаас гадна газар нутгийн хувьд 1280 оны байдлаар Төвлөн засах яаманд Хэбэй, Хэнань, Шаньдун, Шаньси Монань (Говийн өмнөд хэсэг), Мобэй (Говийн умард нутаг). Ляодун, Сися (хуучин Тангуд улсын нутаг) -гийн нутаг харъяалагдаж байжээ.

Харин орон нутгийн төвлөн засах төлөөний яаманд Шэньси, Сычуань, Юньнань, Жяньши, Фужянь, Хугуан тус тус харъяалагдаж байв. Төвд орон нь Засаг уламжлах яаманд захирагдана. [1]

1312 он гэхэд Төвлөн засах яаманд шууд харъяалагдаж байсан Ганьсу, Хэнань, Линбэй, Ляоян зэрэг нутгуудыг бие даасан Син Жун Шу Шэн болгосноор, Төвлөн засах яаманд орчин үеийн Хэбэй, Өвөр Монголын зарим нутаг, Шанси, Шаньдун мужийн нутгууд харъяалагдах болжээ. Төвлөн засах яаманд шууд харъяалагдах нутгийг хятадаар Фули гэх бөгөөд Эзэн хааны хувийн эзэмшил гэсэн утга илэрхийлдэг.

Төвлөн засах яаманд шууд захирагдах нутаг нь Нийслэл хот орчмын замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, Яньнань-Хөбэй замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, Шаньдун-Дунши замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс, Хөдун-Шаньши замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс гэсэн 4 том дэлгэрэнгүй тохинуулах хэлтэсд 29 чөлгөө, 1 фу, 8 жөү бүрдүүлж байв.

  1. Фули нь дотроо Нийслэл хот орчмын зам (Төв нь Дайду хот), Яньнань-Хөбэй замд (Төв нь Жөндин чөлгөө) хуваагдана. Даду чөлөөнд төвлөрсөн 23 чөлгөө, 1 фу, 7 жөү
  2. Шаньдун-Дунши зам (Төв нь Иду чөлгөө) нь 3 чөлгөө 1 жөү
  3. Хөдун-Шаньши зам (Төв нь Датун чөлгөө) нь 3 чөлгөөнөөс бүрддэг.

Үүнээс гадна орон нутгийг захирах төлөөны муж гэж байсныг Юань улсын сударт син шэн, син жун шу шэн гэх мэтээр бичдэг.

Юань улсын үеийн орон нутаг нь нийт 11 син жун шу шэн, 185 чөлгөө, 33 фу, 359 жөү, 1127 шяниас бүрдэж байсан. Тэдгээр орон нутгийн аппаратыг Мэдэгч түшмэл тушаалтан захирдаг байсан.
Үүнд:

  1. Давааны Ар нутгийн син шэн (嶺北行省): Хархорумаар төвлөрсөн Монгол нутаг.
  2. Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (河南江北行省)
  3. Хугуан нутгийн син жун шу шэн (湖廣行省)
  4. Ганьсу нутгийн син жун шу шэн (甘肅行省)
  5. Жяньши нутгийн син жун шу шэн (江西行省)
  6. Жяньжэ нутгийн син жун шу шэн (江浙行省)
  7. Ляоян нутгийн син жун шу шэн (遼陽行省)
  8. Шэньси нутгийн син жун шу шэн (陝西行省)
  9. Сычуан нутгийн син жун шу шэн (四川行省)
  10. Юньнань нутгийн син жун шу шэн (雲南行省)
  11. Жэньдун син жун шу шэн (征東行省): Гуулин улсаар төвлөрсөн, Японыг дайлах муж.

Хараат улсуудыг захирах мужууд

  1. Жэньмянь нутгийн син жун шу шэн (征緬行省, Мьянмарын хэргийг захирч байсан муж)
  2. Жяожи нутгийн син жун шу шэн (交趾行省): Аннам буюу одоогийн Вьетнамын хойд хэсгийг захирах син шэн буюу Төвлөн засах яамны төлөөний муж.
  3. Жяньхуа Жаньчэн нутгийн син жун шу шэн (荆湖占城行省) Чампа улсыг захирах муж. Одоогийн өмнөд Вьетнамын нутаг

Холбоотой мэдээ

Ишлэл

  1. Монголын Юань улс. УБ., 2006. 34 дэх тал