Оноре де Бальзак: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Typo
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 38: Мөр 38:


{{DEFAULTSORT:Бальзак, Оноре де}}
{{DEFAULTSORT:Бальзак, Оноре де}}

[[Ангилал:Оноре де Бальзак| ]]
[[Ангилал:Оноре де Бальзак| ]]
[[Ангилал:Францын зохиолч]]
[[Ангилал:Францын зохиолч]]

11:01, 22 Наймдугаар сар 2020-ий байдлаарх засвар

Оноре де Бальзак

Оноре де Бальзак 1842 онд
Луй-Огюст Биссоны авсан дагеротайп зураг

Төрсөн: 1799 оны 5 сарын 20
Тур, Франц
Өнгөрсөн: 1850 оны 8 сарын 18
Ажил үйл Зохиолч, жүжгийн зохиолч

Оноре де Бальзак (Франц: Honoré de Balzac, 1799 оны 5 сарын 20 – 1850 оны 8 сарын 18) нь Францын зохиолч, жүжгийн зохиолч байв. Нэрт зохиолч Оноре дө Бальзак Францын Тур хотод эгэл жирийн тариачны гэр бүлд мэндэлжээ. Бальзак бага насаа хөдөө нутагт өнгөрүүлжээ. Түүний эцэг нь Францын хувьсгалын үед баяжсан бөгөөд хүүгээ сайн өмгөөлөгч болгох хүсэлтэй байв. Иймд эцгийнхээ хүссэнээр 1806 онд коллежид элссэн боловч залуу Бальзак ном унших их дуртай болж, номын амтанд орсноор өөрөө бичиж найруулдаг болж эхэлжээ. 1819 онд төр эрхийн сургуулийг төгсөөд хуулийн мэргэжилтэн болсон хэдий ч энэ ажлаа хийлгүй утга зохиолд амьдралаа зориулжээ.Түүний зохиосон 100 орчим өгүүллэг, жүжгээс бүрдэх Хүний комеди (La Comédie humaine) бүтээл нь 1815 оны Наполеон Бонапартын уналтын дараах Францын амьдралыг тод томруунаар дүрслэн үзүүлдэг билээ.

Нарийн дүрслэл, ямар нэгэн шүүлтүүргүй илэрхийлэл зэрэг онцлогоос нь түүнийг Европын утга зохиол дахь реализмыг үндэслэгчдийн нэг гэдэг. Түүний хэв маяг Марсел Пруст, Эмиль Зола, Чарльз Дикенс, Фёдор Достоевский зэрэг олон алдартай зохиолч болон Фридрих Энгельс зэрэг философичдын бүтээлүүдэд нөлөө үзүүлсэн билээ. Бальзакийн олон зохиол кино болон үзэгчдийн хүртээл болсон.

Зохиол бичиж эхлэхийнхээ өмнө нийтлэлч, улс төрч, бизнесмэн, шүүмжлэгч болох гэж оролдож байсан боловч амжилтад хүрээгүй бөгөөд өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал нь түүний бүтээлд тусгалаа олсон байдаг.

Тэрээр 1850 онд олон жилийн дурлалт бүсгүй Эвелина Ханскатайгаа гэрлэсэн боловч тавхан сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Цахим холбоос

 Commons: Оноре де Бальзак – Викимедиа дуу дүрсний сан