Ташаа мэдээлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Ангилал
Мөр 15: Мөр 15:
[[Ангилал:Тагнуул]]
[[Ангилал:Тагнуул]]
[[Ангилал:Суртал ухуулга]]
[[Ангилал:Суртал ухуулга]]
[[Ангилал:Худал мэдээлэл]]

06:38, 2 Есдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Ташаа мэдээлэл гэдэг нь хууран мэхлэх зорилгоор зориудаар тараасан хуурамч буюу төөрөгдүүлсэн мэдээлэл юм.

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газар нь ташаа мэдээллийг тайлбарлахдаа: Ташаа мэдээлэл-misinformation: үнэн мэдээллийг ташаа ойлгуулах зорилгоор ашиглах. /үнэн мэдээллийг өөр зорилгоор ашиглаж, буруу дүгнэлтэд хүргэх үйл явц, Зарим тохиолдолд тодорхой санаа, зорилгогүйгээр эндүүрч ташаарснаас үүдсэн мэдээллийн бүрэн бүтэн байдлын доголдлыг хэлэх нь бий/ гэжээ.

Ташаа мэдээллийг санамсаргүй түгээх нь

Сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээллийг санамсаргүй түгээсэн бол яах вэ? Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмын дараах зүйл заалтын дагууд хариуцлага хүлээнэ. Үүнд:

Гуравдугаар зүйлд зааснаар "Бичсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг хүлээнэ", есдүгээр зүйлд зааснаар "Буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бололцоотой бүхнийг хийнэ" буюу залруулга гаргах, уучлалт гуйх юм.

Баримт нягтлахуй, тэр дундаа хэвлэлийн өмнөх баримт нягтлахуйг хийж гүйцэтгээгүйгээс сэтгүүлчийн ажил хөдөлмөрт алдаа дутагдал гарч болно. Үүнээс гадна сэтгүүл зүйн эх сурвалжийн дутмаг байдал ч нөлөөлнө. Тухайлбал хамгийн багадаа хоёр сэтгүүл зүйн эх сурвалжийг ашиглах хэрэгтэй байдаг.

Цахим холбоос

О.Магнай мэдээлэл хийхдээ гурван ташаа мэдээлэл өгөв