Гүрбазарын Амар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 11: Мөр 11:
Тийнхүү 1958 онд Соёлын Яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид редактораар орсноос хойш 1991 онд тэтгэвэртээ гартлаа 33 жил энэ л албан тушаал дээр, редакторын ажлаа хийсэн ба утга зохиолын номын орчуулгын редактораар ажиллахын сацуу чөлөөт цагаараа утга зохиолын номын орчуулга хийж байсан юм. Нийт 120 гаруй номын орчуулгыг редакторлаж, 50 ном орчуулан хэвлүүлсэн. Мөн Орос, Зөвлөлт, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Казахстан, Кыргыз, Франц, Румын, Югослав, Австрали, Бразил, Дани, Австри, Итали, Египет, Польш, Украин, Латви, Эстон, Буриад, Якут зэрэг олон орны зохиолчдын өгүүллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан болно. Өөрийн намтар түүхийг цаг үеийнхээ түүхтэй холбон "Миний тавилан" номоо, хамт ажиллаж нэгэн үед нэгэн зорилготой явж байсан орчуулагч анд нөхдийнхөө тухай "Эгэл эрхмүүд" номоо бичиж хэвлүүлэн гаргасан юм. Монгол өв соёл уламжлалаа хадгалан үлдээхийн сацуу дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулахаар Х.Андерсены үлгэрүүдийг "Хааны шинэ хувцас" нэрээр монгол бичгээр эмхтгэн хэвлүүлсэн билээ.

Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжлага авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.
Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжилга авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.

==Орчуулсан номууд==
==Орчуулсан номууд==

02:06, 16 Арваннэгдүгээр сар 2020-ий байдлаарх засвар

Г.Амар 1976 он

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, Монголын Орчуулагчдын Эвлэлийн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Харгана овогт Гүрбазарын Амар (1933-2016) нь Монголын орчин цагийн утга зохиолын орчуулгын салбарын томоохон төлөөлөгчдийн нэг юм. Монголын Зохиолчдын Хороо, Монголын Орчуулагчдын Хороо, Монголын Сэтгүүлчдийн Хорооны гишүүн.

Намтар

Гүрбазарын Амар 1933 оны 2 дугаар сарын 15-нд одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутагт Их өвөлжөөн гэдэг уулын энгэрт малчин ард Гүрбазар, Жигмид нарын отгон хүү болон мэндэлжээ. 1935 онд одоогийн Цагаан-Овоо сумыг шинээр байгуулахад Баяндун сумаас олон өрх зааглагдан шинэ суманд харьяалагдахад Цагаан-Овоо сумын харьяат болжээ.

1942 оны намар 9 настайдаа тус сумын бага сургуулийн нэгдүгээр ангид орсноор ном, эрдмийн урт замаа эхэлсэн юм. Бага дунд сургуульд нь орос боловсролтой, эрдэмтэн багш нар эрдэм мэдлэг, шинжлэх ухааны үндсийн анхны мэдэгдэхүүнийг маш сайн олгож байжээ. 1946 онд Баян-Уул сумын дунд сургуульд шилжиж, 1949 онд төгсөөд Чойбалсан хотын дунд сургуулийн наймдугаар ангид орж суралцсан. Түүх утга зохиол, хэлний хичээлд идэвхтэй, орос хэлний хичээлд бүр ч сонирхолтой болсон нь Баян-Уулын дунд сургуульд байхад нь сургуулийн захиргаа Зөвлөлтийн цэргийн анги, Спецвоенторг гэдэг байгууллагынхнаас орос багш нарыг урьж, орос хэл заалгадаг байсны дээр орос хэл бичигтэй Ануударь зэрэг багштай салшгүй холбоотой. Чойбалсан хотод сурч байхдаа орос дэлгүүрийн лангуунд тавиастай хүнс барааны нэр хаяг, гудамжинд байх киноны зарлал, номын дэлгүүрийн тавиур дээрх орос номын нэр гэх мэтийг ямагт харж, багш нараас асууж, дэрэн доороо байнга байлгадаг орос-монгол тольдоо хардаг байжээ.

Чухамхүү тэгж чармайсныхаа ачаар Улсын Их Сургуулийн бэлтгэл ангид орж чадсан юм. 1952-1953 онд Их сургуулийн бэлтгэл ангид 8-10-р ангийн хичээлийг орос хэлээр заадаг байсан ба бэлтгэлээ төгсөөд түүхийн ангид саналаараа орж суралцахдаа орос хэл рүүгээ улам шамдан орж, 1958 онд Их сургууль төгсөхдөө Соёлын Яаманд сонирхлынхоо дагуу хуваарилагджээ.

Тийнхүү 1958 онд Соёлын Яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид редактораар орсноос хойш 1991 онд тэтгэвэртээ гартлаа 33 жил энэ л албан тушаал дээр, редакторын ажлаа хийсэн ба утга зохиолын номын орчуулгын редактораар ажиллахын сацуу чөлөөт цагаараа утга зохиолын номын орчуулга хийж байсан юм. Нийт 120 гаруй номын орчуулгыг редакторлаж, 50 ном орчуулан хэвлүүлсэн. Мөн Орос, Зөвлөлт, Америк, Англи, Куба, Энэтхэг, Герман, Унгар, Чех, Болгар, Молдав, Казахстан, Кыргыз, Франц, Румын, Югослав, Австрали, Бразил, Дани, Австри, Итали, Египет, Польш, Украин, Латви, Эстон, Буриад, Якут зэрэг олон орны зохиолчдын өгүүллэг, тууж, тэмдэглэл зэргийг орчуулсан болно. Өөрийн намтар түүхийг цаг үеийнхээ түүхтэй холбон "Миний тавилан" номоо, хамт ажиллаж нэгэн үед нэгэн зорилготой явж байсан орчуулагч анд нөхдийнхөө тухай "Эгэл эрхмүүд" номоо бичиж хэвлүүлэн гаргасан юм. Монгол өв соёл уламжлалаа хадгалан үлдээхийн сацуу дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулахаар Х.Андерсены үлгэрүүдийг "Хааны шинэ хувцас" нэрээр монгол бичгээр эмхтгэн хэвлүүлсэн билээ.

Хэвлэлийн алтан үеийнхэн болох Г.Амар болон ахмад орчуулагчид дэлхий дахины уран зохиолын бараг бүх дээжээс орчуулан, Монголынхоо уншигч олонд хүргэж, оюуны санг нь арвижуулсан билээ. Түүнээс гадна орчуулагч Г.Амар нь залуу насандаа боксын спортоор хичээллэж, хотын аваргын мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Г.Амар нь спортын маш том хорхойтон байсан ба монгол тамирчдаа, тэр дундаа монгол бөхчүүд, боксчид, уулчдаа халуунаар дэмждэг байсан төдийгүй, 1950-иад оноос эхлэн олон улсын ба дотоодын спортын тэмцээний ярилцлага сурвалжилга авч, нийтлэл бичиж сонинд хэвлүүлж, радиогоор цацаж байснаараа Монгол улсад спортын сэтгүүл зүйн үндсийг тавилцсан сэтгүүлчдийн нэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэх хүн мөн юм.

Орчуулсан номууд

  1. Ф.Достоевский "Дорд үзэгдэгсэд"
  2. Ф.Достоевский "Цагаан шөнө"
  3. Н.Карамзин "Хөөрхий Лиза"
  4. Жорж Санд "Индиана хүүхэн"
  5. Жорж Санд "Консуэло" 1,2-р боть
  6. Ги де Мопассан "Хонгор найз"
  7. Гёте "Залуу Вертерийн шаналан"
  8. Луи Буссенар "Эрлэгийн эзэн ахмад" (М.Шатарын хамт)
  9. Ф.Купер "Сүүлчийн могикан"
  10. Б.Полевой "Эцсийн бүлэгт"
  11. Ч.Айтматов "Эхийн тал"
  12. Г.Свиридов "Өргөст торон дотор"
  13. В.Штейнбах "Боксоос хонжоо хайгчид"
  14. Т.Драйзер "Америкийн эмгэнэлт явдал" 2-р боть
  15. Г.Жуков "Дуртгал бодол" (Ж.Бямбадоржийн хамт)
  16. О.Гончар "Хонх",
  17. О.Гончар "Тугчин"
  18. Н.Островский "Болд хэрхэн хатаагдсан нь" шинэ орчуулга
  19. И.Лаврецкий "Сальвадор Альенде" (С.Лочинтой хамт)
  20. М.Колесников "Рихард Зорге"
  21. С.Кобелев "Хо Ши Мин"
  22. Л.Кассиль "Баатрын дүү Черемыш"
  23. Г.Троепольский "Хар чихт цагаан нохой"
  24. Ж.Лондон "Үмх мах"
  25. Дэнзэн Норгай "Цаст уулын барс"
  26. М.Бонд "Паддингтон бамбарууш"
  27. Х.Бидструп "Хошин шог"...