"Рашид ад-Дин"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
б
 
Абаха хааны үед төрийн ажилд орсон (1265—1282). Махмуд Газаан хааны үед(1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. Өлзийт хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж худал мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.
 
 
 
Газаан хан, олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд өндөр ач холбогдол өгдөг байжээ. Газаан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхэтгэх даалгавар өгсөн байна. Улмаар «Та’рих-и Газани» («Газааны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.
 
Рашид ад-Дины удирдлага дор '''"Судрын чуулган"''' /Джами' ат-таварих/ бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. ''Ил хаант улсын түүх болох "Ерөөлт Газааны судартүү" -Та’рих-и Газани-'' гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэдэгмэддэг хятадаасЮань улсаас уригдан 1286 онд ирсэн чэнсянБолд Боладчинсан мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болад хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилдаг байжээ : ''«жаргалтай эмирсайд ярьж өгдөг, эрдэмтэн сурагч түүний ярьсаныг бичиж үлдээдэг байлаа»''. Мэдээж хэрэг Газаан хаан болон бусад монгол дээд түшмэлүүд мэдээллээ мөн хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Дин хятадтайЮань улстай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри нар байснаас гадна францын католик ламтан мөн оролцсон гэдэг мэдээ байдаг.
 
 
 
 
Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани /бүтэн нэр/ 1247 оны орчим Хамаданид Абу’ль-Хайрын хүү болон өнөөгийн Ираны нутаг дахь Хамадан хотод мэндэлжээ. Рашид ад-Дины өвөг эцэг нь Муваффик ад-Доулэ низаритын хамба Рукн ад-Дина Хуршах орчим эмч байсан гэдэг. Исмаилын цайж нурсаны дараа 1256 онд тэрээр өөрийн хүү ( Рашидын эцэг) Монголын Хүлэгү хааны засагт ажилд орсон байна. Түүнийг еврей гаралтай байсан гэдэг боловч Рашид ад-Дин ханы ордонд ажиллаж байхдаа тэр үеийн перс гаралтай хүмүүсийн нэгэн адил шафийт чиглэлийн суннит урсгалын мусульман хүн гэж өөрийгөө мэдүүлж байсан байна.

Хажуугийн цэс