Монголын буддизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Bullying, false information deleted
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 121: Мөр 121:
Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ. Бидний оршин буй дөрөв дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж.
Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ. Бидний оршин буй дөрөв дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж.


Газар дэлхий дээр бол [[Гаутама Будда]] хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар нь юм.
Газар дэлхий дээр бол [[Гаутама Будда]] хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар

=== Жанрайсаг бүтээлт ===
Орчин үеийн Жанрайсаг бурхан Авалокитешвара бурханы хувьд шинээр тусгаар тогтносон Монгол улсыг тэтгэх болон шарын шашны тэргүүн Далай ламын дээд тэнгэр гэсэн эдгээр бэлэгдлүүдийг агуулж бүтээгдсэн аж.

Шинээр Жанрайсаг бүтээх үйлсэд ажил, үүргийн хувьд идэвхтэй оролцсоноороо хожим Далай ламын дотны шавь гэгдэх болсон тэр үеийн соёлын сайд Н.Энхбаяр нь ерөнхийлөгч хүртэлх улс төрын кареерээ амжилттай эхлүүлэхэд нь маш сайхан сурталчилгаа, аз тохиосон ажээ. Мань хүн Буддагийн чандрыг Монголд залснаар нэр хүндээ сансарын хурдаар огцом өсгөж бүх өрсөлдөгч нараасаа давж гарав.
Дашрамд өгүүлэхэд энэхүү чандрыг 1908 онд одоогийн Пакистан улсын Пешавар хотын орчимд Канишка хааны босгосон суврагаас олсон бөгөөд грекүүдийн урласан мөнгөн саванд хийж хадгалсан байсан байна.

[[Гаутама Будда|Будда]]<nowiki/>г НТӨ 477 онд нас барсан гэж үздэг. 7 хоног гашуудсаны дараа түүний үеэл дүү Ананд тэргүүтэй дагалдагч нар нь чандарласан домогтой. Чандрыг нь янз бүрийн хаант улсад илгээгээд үлдсэнээр нь найман суврага босгосон аж. [3, XXI] Тэр үед нэгэн даргынхан хэлснээр хүний хөгжлийн дээд хэлбэр МАХН-ын нам хөөрхийлөлтэй байдалд орчихсон байлаа. Итгэж байсан коммунист үзэл суртал нь балран унаж, албан тушаалын төлөө нэгдсэн өвгөн дарга нарын бөөгнөрөл мэт харагдаж нэр хүнд нь лифтээр бууж байгаа мэт доошилж байлаа. Гэтэл өрсөлдөгч намууд нь дор бүрдээ социал демократаас авахуулаад консерватив хүртэл бүх үзэл суртал онолыг барид авчихсан МАХны намд орон зай байхгүй мэт байлаа. Иймд Хувьсгалт намын хуучин кареерист хөгшчүүд нэг мэргэн арга олсон нь хэнд ч хал балгүй даруу төлөв нэгэн судлаачаар намын даргаа тавьж шинэ үзэл сурталтай болох гэсэн нь Нагаржунайн онол болов. Хөгтэй нь энэ онол аль VII зуунд оршиж байсан Махаяна урсгалын том онолчийн төвч үзэл гэжээ. Ингэснээр Хувьсгалт нам шарын шашинтай хүртэл үзэл суртлаа булаацалдах хэмжээнд ортлоо доош нь орж, арчаагүйдсэн төдийгүй хүн төрөлхтөн түүнээс хойш хөгжиж, философи сэтгэлгээ нь хол явчихсан байсныг үл ойшоон [[7-р зуун|VII зуун]]<nowiki/>ы хэмжээнд сэтгэх гэснээрээ эртний хааны мумиг босгож тавиад намын хүндэт дарга гэж өргөмжилсөнтэй адил агуулгатай үйлдэл болжээ. Хөөрхий тэр хүндэт даргаас нь өөр хүн энэ онолыг ойлгосончгүй, хүлээж авсанчгүй. Түүхийн хошин жүжгийн сэдэв ингэж нэгээр баяжжээ.

Монголчуудын ийнхүү дампуу, сул дорой боловсрол мэдлэгтэйг ажигласан гадаад талд нь бас нэг сонирхолтой жүжиг дэглэсэн нь XIV Далай лам нь IX Богдыг дахин тодруулав. Түвдийн Буддизмаар хувилгаан дахин тодордогч нэг дүр нь онцолбол есдүгээр Богд дахин гарсан явдал нь түүхэнд анхны онцгой тохиолдол болж үлдэж болох юм. Уг нь жамын дагуу бол хувилгаан дүр нь арав дахь удаагаа хувилагдсан Богд баймаар байдаг. Ингэснээр хоёр удаа тодорсон есдүгээр Богдын аль нэг нь кинонд гардагаар хуурамч Дамбийжаа гэдэг шиг хуурамч Богд гэж дүгнэгдэхээр. Ямар ч байсан ардын засгийн үед чөтгөрийн тоо цөөрсөн юм гэдэг онигоо байдаг шиг ямар ч байсан ардчилсан засгийн үед хутагт, хувилгаад ихэрлэн төрөхөөр болж байгаа шинжтэй. Эсвэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор клон хийгээд хувилаад гаргаад ирсэн юм бол уу?

1990 он гэхэд коммунизм нуран унасан Монгол оронд оюун санааны хоосролд өртсөн үе бий. Тухайн цаг үед:

* Өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа,
* Теле холболтоор харь гарагийн мэдээ дамжуулдаг ерөнхийлөгчийнхөн үзмэрч Дашцэрэн
* Алтан цөгцний хэрэг зэрэг үзэгдэл гарч ирсэн.

Монголд Буддизмд хандах хандлага өөрчлөгдсөнийг харсан хүмүүсийн үйлдэл, тоглолт байлаа.


== Мөн үзэх ==
== Мөн үзэх ==

13:32, 26 Хоёрдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Монголын буддизм нь Хүннү гүрний үеэс эхтэй бөгөөд 1990 оны Ардчилсан хувьсгалын дараагаар сүүлийн сэргэлт эхэлсэн юм. 2010 оны байдлаар Монголын хүн амын 53 хувь Буддын шашин шүтдэг гэжээ.

Үечлэл

Монгол оронд буддын шашны дэлгэрэлтийг гурван үе болгодог.

Түмэнхэн ноён (1558-1640)

Монголын нэг том ноён Халхын Автай сайн ханы дүү Түмэнхэн ноён (хожмийн сайн ноён хан аймгийн өвөг) Монгол Далай ламаа өмгөөлөн Түвдэд цэрэглэн орсон боловч үймээн дарагдан, Далай лам үхсэн байсан тул түүний шарилын ажилд 10,000 лан мөнгө өргөн буцсанаас [18,28x] харахад Потала ордноос авахуулаад өдий төдий Түвдийн сүм хийдүүд тэр цаг үед баригдсан нь тохиолдол биш аж. Эндээс Монгол орны буян, заяаны хүчээр энэ ордон, сүм хийдүүд босжээ гээд хэлэхэд хилсдэхгүй. Харин өглөгийн эзэн болсон өгөөмөр сэтгэлтэй Монгол орон нь ядууран буурсаар хорьдугаар зууны эхээр шавар, гуулин бурханы цуглуулгатай, Монгол бичиг үсгээ гадарладаг хүн ховор мөртлөө энгийн хүн байтугай лам нар нь ч өөрсдөө ойлгодоггүй Түвд тарнийг хэн хүнгүй сайн цээжилсэн үндэстэн болж хувиржээ.

Петр хааны шинэчлэлээр Орос оронд барууныхныг ашиглан хөгжиж байсны дагуу 1719 онд Хятадад элчээр нь очиж байсан Европын тэргүүн гүрний иргэн Скот угсаатай Жон Белл (1691-1780) Монгол орноор дайран Бээжин орох замдаа “ … Эдгээр хүмүүс эрх чөлөөнд их дуртай… “[20, 22 х] хэмээн өөрийн хэвлүүлсэн тэмдэглэлдээ онцолж байсан бол ХХ зууны эхээр Монгол орноор заншилан тэнүүчилж байсан Европын хамгийн хоцрогдмол гүрэн Оросын тагнуул, туршуулуудын аль ч бүтээлд мохож, мөхөж байгаа ноомой хүлцэнгүй Монголын ард түмнийг дүрслэн, эзгүй шахуу болж байгаа ар Монголын газар нутагт санаархах Оросын империализмийн сувдаг шунал тачаалыг өдөөж байсан түүхтэй. Хэдийгээр Түвдийн буддизм Монгол оронд хүчтэй нэвтэрч эхэлсэн авч их гүрнээсээ өвлөсөн соёлын том тогооны шавхруу болж үлдсэн шашны нэр томьёогоо хэрэглэж, Түвд нэр томьёог тэр болгон хэрэглэлгүй, Самгард хэлээс авсан үгнүүдээрээ ашиглан хуучны орчуулгынхаа уламжлалыг хадгалж байсан байна.

Монголчилсон үгс

  • Патра- бадар буюу бадарчлах,
  • Важра-очир, падма-бадмаа (өөрөө бий болсон),
  • Ратна-раднаа эрдэнэ гэх мэт монголчлогдсон үгнүүд их байдаг.

Монголчлох шалтгаан

Хамгийн ноцтой нь Чин гүрний бодлоготой Түвдийн Монгол руу хандах ашиг сонирхол нь нийцэж байлаа. Түвдүүд шашнаар дамжаалан нөлөөлөө тогтоож орлогын баялаг эх үүсвэрээ хадгалах зорилгоор Монгол хэл рүү Буддын ном зохиолыг орчуулж байсан улааны шашны Сажа/Сакяа урсгалынхантай тэмцэлдэж, уг урсгалыг дэмжигч Лигдэн хаан, Цогт хунтайж нартай дайсагнаж байсан нь Манжийн улс төр, эдийн засаг, дипломат бодлогоор Монголыг эзлэх зорилготой яв цав нийцэж байлаа. Эх хэл дээрээ Буддын философийг уншин ухаарч сэтгэж, хэлэлцэж чаддаг хүмүүс юу гэж Манжийн далд явууллагад амар автан, дотоодын тэмцлээсээ шалтгаалан харийн харьяат болохыг хүсэх билээ. Ер нь Монгол хэл дээр Буддын ном, судруудыг орчуулах ажил Ойрадын Зая Бандидаас (1599-1662) хойш зогссон юм. Манж, Түвдийн аль алинд нь Буддын шашны мөн чанарыг ухаардаг, түүний философийг судлан оюун санаагаа хөгжүүлдэг Монголчууд бус харийнхны хэлснийг цээжлэн, бодож сэтгэж ухаарах шаардлагагүй манкуртууд, сохроор дагадаг дуулгавартай дагалдан гүйцэтгэгч нар хэрэгтэй байсан нь ойлгомжтой.

Манжийн шашны Монгол дахь бодлого

Манжийн шашны Монгол дахь бодлого: Манжууд нь 1635 он хүртэл Зүрчидүүд хэмээгдэн улсаа Хожуу Жин (Алтан гэсэн үг) гэж нэрлэж байсан ажээ. Харин Нурхачийг залгамжилсан дунд хүү Хун тайж нь 1635 оноос өөрийн ард түмний нэрийг Манж гэж улсаа Дай (их) Чин (ариун) гэж нэршүүлжээ. Манж гэдэг нэрийн талаар янз бүрийн таамаг байдаг бөгөөд одоо хүртэл яагаад Манж гэж өөрсдийгөө нэрлэх болсон тухай яг нарийн тодорхой батлагдсан баримт байдаггүй байна.

Таамаглал: Жин улс нь Монголчуудыг өөрсдийн харьяалалдаа авч холбоотон болгож эхэлснээр Монголчуудын дайсан байгаад эцэстээ эзлэгдэж албат нь болсон Зүрчидийн Алтан улс гэж нэрлэгдэх нь тохиромжгүй байсан байх. Манж нар нь Зүрчидийн шууд удам бус түүний төрөл нь байсан бөгөөд бүрэлдэхүүндээ Монгол, Хятад угсаатныг шууд болон хошуу цэргийн зохион байгуулалтай нэгтгэснээр үнэндээ шинэ үндэстэн угсаатан болсон Монгол ноёд, хатадын байр суурь эхэн үед нь их хүчтэй нөлөөтэй байсан тул Буддын шашны нөлөөгөөр цэцэн мэргэний бэлэгдэл Манзушири бурханы нэрнээс Манж гэдэг үгээ авсан бололтой. Тухайлбал: Нурхачи өөрийгөө Манжшури бурханы хуваилгаан гэж байв. Хун тайжийн хаан цол нь Сэцэн/дээд эрдэмт хаан гэгдэж байсан.

1642 онд Түвдийн Далай ламаас Манзшури бурханы хувилгаан дүр өргөмжлөл хүртсэн. Мөн Манж гэдэг үг нь тэдний хэлээр эр зориг гэсэн үгтэй нь адилхан дуудагддаг гэх шалтгаануудаар тэд өөрсдийгөө нэрлэсэн байх магадлалтай. Монгол орон тэр үед их том орон байсан болохоор аймаг болгон угсаатан болгон өөр өөр байгаль, газар зүйн бүсэд, эдийн засаг, улс төрийн нэгдэлтэй болчихсон, үүнээс улбаалаад сэтгэлгээ, оюуны цар хүрээ эрх ашиг нь тусдаа болчихсон байлаа. Өвөр монголчууд онцолбол Цахарууд олон жил улс төр, оюун санааны төв байсан бол аглагын 12 отог Халхууд нь Монгол орны хамгийн зах хязгаарын хоцрогдмол, бүдүүлэг соёлжоогүй хязгаар 1911 он хүртэл байжээ. Иймд Манжууд Монголчуудад ялгавартай хандаж байсан бөгөөд анх дагаж орсон хөрш зэргэлдээ Хорчин зэрэг аймгуудад хүндэтгэлтэй хандаж ах, дүү холбоотны ёсоор ханддаг байсан учир тэднийг шарын шашинд гүн автуулах явдлыг хориглон Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” [18, 92x] гэж байжээ. Учир нь тэдэнд Хятадыг эзлэх, даран захирч байхад Өвөр монголчуудын цэрэг, эдийн засгийн хүчин чадал нь стратегийн хувьд чухал ач холбогдолтой байв. Харин тэд Халхыг найдваргүй этгээд хэмээн тооцож байсан агаад гадаад Монгол хэмээн өвөр Монголчуудаас тусад нь ялгаварлаж тусгай өөр бодлого хэрэгжүүлэв. Тэдэнд найдваргүй Халхын цэрэг, эдийн засаг Зүүнгарын хаант улс унаснаас хойш хэрэгцээгүй болсон юм. Тухайлбал Халхууд тун найдвар муутай холбоотон гэдгээ түүхийн турш харуулан Чингүүнжавийн бослого гэх мэтээс авахуулаад хожим Хятадад гарсан бослогуудыг дарах зэрэг үйлсэд цэрэг гаргалгүй хойш суун тэр байтугай босож байсныг XIX зууны Халхын түүхэнд гарсан цэрэг Онолт, Энхтайван зэргээр удирдуулсан үймээнүүд харуулдаг. Ингээд Халхаас илүү хүн амтай Өвөр монголд 49 хошуу байсан бол Халхад 86 хошуу дээр нь шавь нар гэж тусдаа засаг захиргаа байгуулан маш ихээр задалж хаясан байна. Иймээс тэд Халхад шарын шашин дэлгэрэхийг машид дэмжин Амарбаясгалант гэх зэрэг хийдүүдийн барилгын ажлыг мөнгө санхүүгээр тэтгэж байлаа. Ингэснээр Халх нь дэлхийд төдийгүй Монгол угсаатан дундаа хамгийн бүдүүлэг хоцронгуй нь нэн хэтэрхий болж хүн амын ердийн өсөлт байтугай генетикийн хувьд бууран доройтсон.

Ламын тоо

  • Түвдэд гурван эрийн нэг нь лам байхад
  • Халхад хоёр эр хүн тумын нэг нь лам байв.

Иймд үйлдвэрлэх хүчин хөгжүүлэх байтугай хүн амын тоон буурч, хүрээ, хийд тойрсон ганц бие эмэгтэйчүүдийн гэр лүү зурайх хамбын, цоржийн гэх мэт нэрэмжит жимүүд балархааргүй болжээ. Нөгөө талаас нь харахад эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь нөхөргүй байсан гэж бодоход л дээрхи зүйлүүдийг нотлох шаардлагагүй ээ. Хамгийн ноцтой нь аль эрдэм ном сурах чадвартай сийрэг толгойнууд нь лам болж үр удмаа тасалснаар генетикийн хувьд ном сурах чадваргүйчүүд нь нь үр удмаа үлдээх сонголт (selection) явагдаж Монгол хүмүүсийн оюуны дундаж чадвар үе, үеэрээ муудаж байсан нь илэрхий. Ер нь Манжийн эхэн үеийн бодлогууд нь тун айхавтар байсан нь Монголын хошуу, аймаг, угсаатны бүлэг болон улс төрийн нэгдэл болгонд тус тусад нь өөрөөр хандаж бодлого явуулж байснаас харагддаг бөгөөд харин Монголын түүхчид түүнийг үл харгалзан нэг бол Монголчуудтай холбоотон байсан бүр ах дүүгийн холбоотой ойр байсан, Хятадад уусахаас хамгаалж байсан эсвэл заналт дайсан байж Монголчуудыг устгаж байсан гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлтүүд нь учир дутагдалтайг дээрхи ялгавартай бодлогоос харж болно.

Манжуудад ч, Түвдүүдэд ч, Оросуудад ч Халх Монголчууд нь хамгийн найдваргүй, үл итгэж болох Монголчуудын бүлэг байсаар ирсэн түүхтэй. Уг шалтгаан нь Халхууд:Монгол орныхоо төв хэсэгт оршин гадны нөлөөнд бага автагдсан Монгол төрийн уламжлалдаа оюун санааны хувьд үнэнч байсанд оршдог. Иймд Манжууд Өвөр Монголыг дотночилон холбоотны ёсоор үздэг ахул Түвдүүд Хошууд тэргүүтэй Ойрадуудад илүү дотносож, хожим Оросууд Дөрвөд тэргүүтэй Увсын Ойрадуудаар Монгол орны удирдлагыг зонхилуулж байсан нь тохиолдол биш ээ.Хэдий тийм ч оюун санааы тусгаар байдлын ач холбогдлыг ухааран 1718 онд Ойрадын цэрэг Түвд болон Хөх нуурыг хяналтандаа оруулав.

Зүүнгарын нэрт жанжин Их Цэрэндондов нь Түвдийн асар өндөр уулсуудыг даван гэнэдүүлэн довтлож цэргийн урлагт дахин давтагдаагүй үзүүлбрээр Түвдийн хаан ширээнд заларч байсан Хошуудын хааныг нийт Монголын эрх ашигтай зөрчилдөж эхэлсний улмаас түлхэн унагажээ. Оюун санааы удирдлагаа хяналтандаа оруулж авахыг эрмэлзсэн Монголчуудын аюулыг олж харсан Манж гүрэн яаралтай арга хэмжээ аван цэргийн хүч явуулсан ч эхний удаадаа Зүүнгарынханы ялалтаар төгссөн. Харамсалтай нь Түвдүүдийн эсэргүүцэл, тэдний ар талд нь явуулсан элч төлөөлөгчдийн алах, зам харилцааг нь хорлон сүйтгэх террорист ажиллагааны улмаас Ойрадын цэрэг Зүүнгар нутагтайгаа холбоо тасарч хангалт болон сэтгэл санааны дэмжлэгээ алдан голдуу Монгол цэрэг дээр суурилсан дайсны хүчинд автан Түвдийг хяналтаасаа алдав. Ингэснээр Манжууд Түвдэд хяналтаа тогтоон Далай лам, Банчин Богдуудын дахин төрөх явцыг хянадаг болсон юм. Нэг жишээ дурдвал: Түвдийн (хошуудын) хааны өргөмжилсөн Далай ламыг хуурамч гэж зарлан Манж Чин улс VII Далай ламыг тавьсан байна.Халхын шарын шашин Манж, Түвдийн Монгол дахь шарын шашны гол тоглоом нь Халхын богдууд нь байлаа. Халхуудын Монгол угсаатны дундах байр суурь нь товойх тусам тэдний оюун санааны удирдагч Богдынх нь нэр нөлөө автоматаар өсөн өнгөрсөн зууны эхэн гэхэд нийт Монголын улс төрийн жүжгийн хамгийн гол дүрд хувирчээ.

Цэцэн хан Шолой (1577-1652)

Халхын улс төр, угсаатны нэгдлийг хадгалах гэж Махасамади (олноо өргөгдсөн гэсэн самгарди үг) гэгээн цэцэн хаан Шолой нь Түшээт ханыд зориуд очиж шашны тэргүүн тодруулах ажлыг зохион байгуулсан гэх. Тэр хоёр ч удаа Түшээт ханыд зорин очиж түүний жирэмсэн хатнаас хүү төрвөл Халхын шашны тэргүүн болгохыг зөвлөсөн байна. Тиймээс өөрийнхөө “гэгээн” цолыг Занабазарт өгсөн гэдэг. Цэцэн хан Шолойн нь тэр үед нүүрлэж байсан харийн түрэмгийлэл заналхийллээс болгоомжлон энэхүү үйлдлийг хийсэн юм.

Монгол орныхоо тусгаар тогтнолд ихэд санаа зовж байсан нь илэрхий. Тухайлбал: Лигдэн хутагт хааны хатан болон хүү Эжээ хонгорыг Манжуудад олзлогдохоос аврах гэж Халхад ирүүлэх гэсэн боловч бүтэлгүйтжээ. Өвөр Монголын Сөнид, Авга зэрэг аймгуудыг өөртөө дагаар оруулан тэр үеийн Манжийн хааны цолтой адилхан Гэгээн цэцэн хан гэж өргөмжлүүлснээрээ Манжийн эсрэг ямар нэгэн байдлаар сөрж байв. Сөнид аймгийг хатган Манжийн эсрэг босгон улмаар Халхын хангуудтайгаа хамтран Манжийн эсрэг Сөнидийн Тэнгис ванг өмгөөлөн байлдсан байна. Чухам иймээс өрсөлдөгч феодал Түшээт ханд буулт хийн түүнийг дэмжин Халхын улс төрийн нэгдлийг хадгалахыг илүүд үзсэн аж. Тэр үед Засагт ханыхан аль хэдийнээ Халхад хамгийн анхны хувилгаан Жалханзыг 1634 онд тодруулчихсан байлаа. Мөн тэд өөрсдийгөө Гэрсэнз хунтайжийн ахмад хөвгүүний удмын хувьд Халхыг захирах ёстой гэсэн үзэлтэй байсныг сөрж төв Халхын Түшээт ханыг дэмжсэнээрээ Шолой сэцэн хан алсыг харсан ажээ. Тэд өөр зуураа үйл ажиллагаагаа нэгтгээд зогсоогүй Ойрадуудтай холбоо тогтоон 1640 онд Ойрадын нутагт Халх, Зүүнгар, Халимаг ноёдуудын чуулган зохион байгуулав.

Богдуудын тухай

Анхдугаар Богд

Анхдугаар Богдыг Түвдийн Дарнадын хувилгааны дүр гэсэн байна. Дарнад уг нь Түвдийн Буддизмийн Жонанг урсгалын толгойлойгч, нилээн хэдэн бүтээлтэй нэр хүндтэй, эрдэмтэй лам байв. Жонанг урсгал нь Сакяа урсгалаас салбарлаж гарсан бөгөөд шарын шашинтай өрсөлдөгч урсгалуудынх нь нэг байжээ. 1614 онд Дарнад нь Монголд ирж хэд хэдэн сүм, хийд байгуулж байсан мэдээтэй. Чухам хаагуур яаж явсан нь тодорхойгүй. Бодвол Халхад үйл ажиллагаагаа явуулж байсан юм болов уу. Түүнийг нас барсны дараа 1639/40 онд Халхын Түшээт ханы гэрт тодруулан Өндөр гэгээн хэмээгддэг Занабазарыг таван настайд нь Халхын богд гэгээн 1635-1723) хэмээжээ. Чухам яагаад Халхад Жонан урсгалын тэргүүн ламыг дахин тодруулсан түүхэн учир шалтгаан нь битүүлэг. Анхнаасаа Монголд Дарнадын хувилгаанд өргөмжилсөн үү? хожим Далай лам түүнийг Дарнадын хувилгаан гэсэн үү? гэдэг нь асуултын тэмдэгтэй.

XIV Далай ламын ам алдсанаар бол “Жонангийн хийдүүдийг V Далай лам шашны шалтгаанаар бус улс төрийн зорилгоор хаасан. … Тэд Цангийн хааныг дэмжиж байсан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох шашны дайн, мөргөлдөөний аюулаас зайлсхийсэн юм” гэсэн байна. [23] Чухамхүү энэхүү Цан хаан хэмээгчид нь Лигдэн хутагт хаан, Цогт хунтайжын холбоотон болж шарын шашны эсрэг тэмцэж байжээ.Эндээс үзэхэд магадгүй Далай ламын захиргаа өөрийн өрсөлдөгч Жонангийн урсгалыг дарж аваад удирдагчийн Халхад төрсөн болгож зайлуулсан байх талтай. Халхуудын хувьд эхэндээ улаан, шар нь хамаа байсангүй. Эсвэл Халхууд анхнаасаа улааны шашныг дэмжиж байгаад сүүлд нөхцөл байдлаас улбаалаад шарын шашныг сонгосон байх.

Цогт тайжийн Түвдийг дайлах гэсэн, Абтай ханыг Очирбат буюу очирдар (гармаа хэмээх улааны урсгалын нэг нэр) түшээт хан гэж байснаас харахад анхнаасаа улааны шашны нөлөө Халхад их байжээ. Иймд магадгүй Жонанг урсгалаар далимдуулан Түвдийг Халхын мэдэлд оруулан нийт Монголд ноёрхох алсын зорилт тавьсан ч юм бил үү? Занабазар нь нэг хэсэг Түвдэд шавилан суугаад 1651 онд 15 насандаа Халхад буцахад нь Далай лам багш нь түүнд Халхын шашны тэргүүн богд Жавзандамба хутагт цол алтан тамга хайрлахын хамт Дарнатын хувилгааны хойт дүр мөн хэмээн мөнөөх хувилгааны алт эрдэнээр бүрсэн гавлын ясыг хадгалуулан, 40 ловон, жасын нярав тэргүүтэй 50 шадар нийт 90 Түвдүүдийг бурхан шүтээн, судруудын хамт дагалдуулан өгч илгээв. Занабазар номын хувьд хир байсан нь бүү мэд. Монгол хэл рүү ном зохиол орчуулсан нь мэдэгдээгүй байна. Харин тайлбар зохиолуудыг Түвд хэл дээр бичсэн.

Монгол лам нар буддын гүн ухаан зохиолуудыг тайлбарласан зохиол бичиж байснаас өөрсдөө гүн ухааны чиглэлээр нэг их бичиж байгаагүй юм шиг. Занабазар Самгарди, Түвд үсгээс үндэслэн Соёмбо үсэг зохиосон авч амжилт олсонгүй. Ямар зорилгоор шинээр үсэг зохиосон нь тодорхойгүй. Энэ мэт шашны голдуу эрдэмтэд шинээр нилээн бичиг үсэг зохиож Монгол уйгаржин бичгийг халах гэж оролдоод байсан нь Монгол бичгийн уг сурвалж нь Христийн шашнаас гаралтай, үүнээс үндэслэн түүнээс цэрвээд байсан гэсэн сэжгийг төрүүлдэг. Шинээр Монгол бичиг үсэг зохиох улс төр, эдийн засаг, нийгмийн ямар ч шалтгаан байгаагүй юм. Өндөр гэгээн урлагийн нарийн мэдрэмжтэй авьяаслаг барималч хүний хувьд бурхадууд бүтээж Монгол маягийн бурханы арга барилыг бий болгосноороо гавьяатай. Гэхдээ энэ нь Энэтхэг, Түвдүүдийн бүтээлээс тиймч их ялгаатай бус.

Ногоон дарь эхийг Занабазарын оргил бүтээл гэдэг ба үнэхээр ногоон дарь эх нь эмэгтэй хүний бэлхүүс, хөх зэрэг биеийн харьцааг тун чадварлаг гаргаж чадсан секси бүтээл болсон. Эр хүний далд хүслийг өдөөхөөр сайхан биетэй Монгол хүүхнийг дүрсэлснийг нь ажихад мань хүн бүсгүй хүний гоо сайхныг сайн мэдэрч, амталж явсан юм уу даа гэмээр. Ядаж дор хаяж сайхан бүсгүйг шалдаж байгаад харж бүтээсэн нь илт. Тэр харин улс төрийн үйл ажиллагааны хувьд тун ч сөрөг дүрийг Монголын түүхэнд бүтээжээ. Манжид дагах Долон нуурын чуулган дээр Халхын ноёдод буян заяагүй шар хятадыг (оросыг хэлжээ) дагаснаас, эд баялагтай, нүнжигтэй хар хятадыг дагасан дээр гэж хэлснээр Халхын 550 ноёдоос нэг нь татгалзаж бусад нь зөвшөөснөөр Халх тусгаар тогтнолоо алджээ. Эндээс харахад түүх газар зүй, тухай үеийн улс төр, орнуудын талаар маш муу ойлголттой байсан нь харагддаг юм. Тэр үеийн европын хөгжлийн нөлөөгөөр Орос орон нь хэдий ядууч техник технологийн түвшнээр Манжуудаас хамаагүй илүү болчихсон байлаа. Мань хүнд Хятадын торго дурдан, хадаг яндар илүү сэтгэгдэл төрүүлсэн байдаг нь тэр үед хэлсэн үгнээс нь харагддаг. Гэхдээ Өвөрлөгчийн нутагт байсан учраас Манжид буухаас өөр зам байгаагүй биз ээ. Ихэд өндөр насалсан бөгөөд түүний үхэл тойрсон үнэн худал янз бүрийн яриа байдгаас Халхын тусгаар тогтнолыг алдсанд гэмшиж, Манжуудын эсрэг хандаснаас хорлуулсан гэдэг боловч түүнийг батлах баримт, нотолгоо байдаггүй. Энэ бол Халхуудын тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх гэсэн хүсэл, шарын шашны нь лам нарын түүний түүхэнд гүйцэтгэсэн сөрөг үүргийг цагаатгах гэсэн хүслээс гаралтай цуу яриа л байх. Түүнийг үхэхэд нь шарилыг нь хадгалах зорилгоор Амарбаясгалант хийдийг байгуулжээ.

Манжийн хаанаас Монголчуудаас авсан өчнөөн алба татвар, цэрэг дайны зардал, тэдний төлөө байлдсан Монгол цэргийн цусны хариуд Монголчууд Манж дай чин гүрнээс иймэрхүү хэдэн сүмтэй л хоцорсон билээ. Тийм боловч Халх Манжид дагаар орсонд ганц Өндөр гэгээнийг буруутгах нь зүйд үл нийцнэ. Олон хүчин зүйлс байдгийн нэг нь Энх Амгалан хаан Халхыг дагуулж аваад “Энэ хэргийг би уулаас Далай ламтай хамт явж шийтгэсэн учир түүнд Халхыг дагаж орсныг мэдэгдэж баярлуулах хэрэгтэй” [18, 91х] гэж зарлиг буулгаснаас мэдэгддэг.

Хоёрдугаар Богд

Анхдугаар Богдыг нас нөгцмөгц Халхууд хойд дүрийн тодруулах гэж яаравчлан оролджээ. Тэгмэгц Манжийн хаан өөрийн хүргэн эфү Дондовдоржийн хүүг хойд дүрээр тодруулахаар Далай ламд нууцаар даалгавар өгч II Богдоор (1724-1757) тодруулсан. Өөрийнхөө гүнжээс төрсөн гэж баахан цуу тараасан боловч үнэнд гүйцэгдэн Хотгойд хатны хүү гэдэг нь олонд ил болжээ. II Богд өөрийн ах Ренчиндорж ванг Бээжинд цаазлуулсанд эгдүүцэж тэр үед өрнөсөн Халхын эрх чөлөөний төлөө тэмцэлд талтай хандав. Харамсалтай нь сахил хүртэж зориг нь мохсон хүний ёсоор Монголчуудынхаа төлөө олигтой дуугарч чадалгүй гуйвж дайвсаар Манжийн заль мэхэнд автаж тэдэнд удаа дараа ашиглуулан босогчдыг дэмжих оюун санааны асуудлыг будилуулж явсан юм. Халхад бослого дарагдсаны дараа хэрэгцээгүй болсон гуйвамтгай лам маань Манжийн хааны явуулсан тусгай хүн хорлогдож 36 насандаа таалал төгссөн гэдэг. Мөн II Богдыг нас бармагц Манж төр болон Халхын ноёдын дотор III Богдыг төрүүлэх нууц, далд уралдаан өрнөв.

Манжууд Халхын дотроос Богд төрөхийг аюултай гэж Түвд газраас тодруулж байхаар шийджээ. Тэдний хувьд энэ нь анхны туршилт бус бөгөөд өвөр Монголын шашны тэргүүн анхдугаар Жанжаа хутагтыг таалал төгсмөгц дараагийн дүрүүдийг Түвдээс тодруулах зарлиг буулгаж байсан нь Монголчуудыг оюун санааны хувьд боолчлоход Түвдүүдийг ашиглах улс төрийн зорилготой байсан нь ойлгомжтой. Түвд хүн Монголчуудын ирээдүйн талаар санаа зовохгүй. Мэдээж Монгол шашны тэргүүн Монголчуудынхаа талд орж Манжийн колончлолд саад болох талтай гэж энгийн тооцоог тэд хийжээ.Гэвч оюунлаг Халхууд буулт хийхийг хүссэнгүй.

Гуравдугаар Богд

III Богдын дүрийг бээл Намжилсүрэнгийн зэрэг долоон ноёдын гэрээс тодруулах гэж оролдов. Гэтэл Түвдийн шашны дээрээсээ хоёр дахь хүн Банчин богд нь Манжийн хааны даалгавраар Халхын гурвадугаар Богдыг 1758 оны тавдугаар сарын шинийн нэгэнд Төвдийн тайж Данзангомбын гэрт төрсөн гэж төлөг буулгажээ.

Шинэ хувилгаан 1763 онд Халхад ирэхэд нь Халхын буян, заяа дээр харь хүн суулаа гээд Монголчууд маш хүйтнээр хүлээн авч ялангуяа алсын хараатай Монгол лам нар их эсэргүүцсэн байна. III богдын багш нар, онцолбол хамба номон хан Жамбалдорж шинэ Богдыг зүйл бүрээр хавчин доромжилсон, сургах нэрээр занчсан гэгдэж түүний оронд Түвдээс лам нарыг ирүүлж III Богдын багш болгов. Энэ Богд 1773 онд арван тавтайдаа өвчнөөр таалал болов гэдэг ч V гэгээнтний намтар оршив гэдэгт бичсэнээр бол “II гэгээнтэн бузар бурангуйг дарж ариутгасны ачийг эс бодсон хэдэн шавь нар буруу үзлээр III Богдын зохиол бүхнийг хориглосон шалтгаанаар 16 төдийхөн сүүдэр зоогложухуй” [18, 93х] хэмээснийг харахад Түвд Богд заларсныг эсэргүүцсэн Монгол лам нарт хорлогдсон юм байна гэж ойлгогдохоор.

Дөрөвдүгээр Богд

III Богдыг үхмэгц Халхууд дахин Монгол нутгаасаа IV Богдыг тодруулах гэж оролдсон нь бас нэгийг өгүүлнэ. Жишээ нь, Түшээт хан Цэдэндорж, ван Санзайдорж нар өөрсдийн хөвгүүнийг IV богдоор тодруулах гэж оролджээ. Манжийн хаан үүнийг буруушаасан зарлиг гарган Түвдээс ямагт Жавзандамба хутагт тодрохыг заав. Түүний дараахан Далай лам, Банчин эрдэнэ нар мэргэ төлөг буулгаж хутагтын дүр Монгол газар төрөх шинж тэмдэг илэрсэнгүй Түвдийн газар төрөх төлөгт илэрчээ гэсэн байна.

Агуу их Буддагийн мэрэг, төлөгийг буруушааж, бурхан байдаггүй хүн өөрөө гэгээрэх ёстой гэсэн сургаалийг Түвдийн буддизм гуйвуулж түүний шашны тэргүүнүүд нь өөрсдийгөө бурхан хэмээж мэргэ төлөг үйлдэн харийн дайсанд үйлчлэн сүсэгтэн олноо хуурч байсны бас нэг яруу тод жишээ нь энэ билээ. Ингээд Халхын дөрөвдүгээр Богд Лувсандовдонваанчиг нь VII Далай ламын авга Сономдашийнд 1775 онд төрөөд 1813 онд таалал төгсжээ.

Тавдугаар Богд

Богдын тавдах дүр нь 1815 онд Төвдийн Гомбодондов гэдэг айлд төржээ. 1842 онд өвчнөөр нас барсан. Мөн VI Богд 1842 онд найман настайдаа гэгээнд тодрон Их хүрээнд ирээд тавин есхөн хоногийн дараа өвчнөөр жанч халив. Халхын VII Богд 1850 онд нялхдаа гэгээнд тодорсон. 1855 онд Их Хүрээнд ирж ширээнээ заларсан. 1868 онд гэнэтийн өвчнөөр таалал болсон.

Долоодугаар Богд

VIII Богд Жавзандамба 1869 онд Далай ламын дэргэдийн нэгэн айлд төржээ. 1875 онд Халхад ирж ширээнээ заларчээ. 1911 онд автономит Монгол улс тогтоход шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн. 1924 онд таалал болсон. Дээрхи он дарааллыг харж сууж байхад Монголын Богдууд бүгд өөрийн үхлээр үхээгүй мэт. Ер нь бүх Богдыг хорлогдож үхсэн тухай цуурхал, баримт, ярианууд байдаг.

Наймдугаар Богд

Хамгийн өндөр насалсан VIII Богд Жавзандамба хутагт юм. Түүний үхэл хүртэл Монгол улсад хэмжээт хаант эрхийг халж үндсэн хууль батлах бэлтгэл ажлын үетэй давхцаж байдаг нь тохиолдол биш мэт.

Есдүгээр Богд

IX Жавзандамба хутагт Монгол улсын хаан болсон нь: Тал бүрээсээ араатанд боорлуулсан гөрөөс мэт болсон Манж чин гүрэн өнгөрсөн зууны эхээр шинэчлэл хийж улсаа өөд татахаар шийджээ. Ядаж байхад Бельги, Нидерланд мэтийн одой төрсөн гадаад далайн чөтгөрүүд хүртэл Чин гүрнийг дээрэлхээд байв. Ингээд хуучны олон ёсыг халж өөрчлөх болсны тоонд Монголд хандах бодлогоо шинэчлэв. Олон цагаач Хятадыг шилжүүлэн түүнд саад болсон шашны болон хуучны засаг захиргааг нь өөрчлөх нь шинэчлэлийн гол зорилгын нэг боллоо. Үүндээ шинэ засгийн бодлого гэж хөөрхөн нэр хайрлаад өнгөц харахад улс орныг хөгжүүлэх олон сайхан зорилт дэвшүүлжээ. Хамгийн ноцтой нь энэхүү шинэчлэлүүдээ Хятадуудаар хийлгэснээрээ Монгол үндэстэнд хойшид орших уу эс орших уу гэсэн асуулт тавьлаа. Монголчууд мэдээж өөрчлөлт шинэчлэлт хийж хөгжих хэрэгтэйг ойлгон ялангуяа хөгжингүй орнуудад боловсрол эзэмшсэн Өвөр Монголын Хорчин, Харчин зэрэг Манжийн хааны ордонд шадар Монгол ноёдууд өөрсдийн гараар өөрчлөлт хийхийг хүсэж байв. Гэвч илэрхий Хятадчлагдаж эхэлсэн Манжийн ордныхон зөвшөөрсөнгүй. Улмаар энэ шинэчлэл нь Манжийн төрийг унагаснаар барахгүй өөрсдийн үндэстэнг нь мөхөлд дуудсанаар дууссан билээ.Харин энэхүү шинэ цагийн дуудлага нь Монголын хамгийн хоцрогдмол хязгаар нутаг байсан Халхуудын үндэсний үзлийг өрдөж өгөв. Заримдаа сул тал түүхэн нөхцөлд давуу тал болон хувирч, давуу тал нь харин зарим нөхцөлд муу үр дүнд хүргэдгийг Монголын түүх дахин сонирхуулав. Хэт дайнч, дайныг аж ахуй, орлогын нэг эх үүсвэр болгосон Монголчууд цагаа тулахаар нэгдэж хүчирхэг цэрэг, арми гаргахын оронд хоорондоо хэмлэлдсээр бусдын эрхэнд орсон бол XX зууны эхэн үед хоцрогдсон үзлээрээ шинэчлэлийг эсэргүүцэн, үндэстний соёлоо хамгаалан тэмцэв. Цэргийн хэрэг байтугай хонио гаргах хүн ховордсон, олигтой ч зэвсэггүй Халхууд нэг хүний удирдлаганд эвлэлдэхээс өөр тэмцэх гарцгүй байлаа. Хэрэв хуучин шигээ дайнч, зэвсэг сайтай байсан бол бас л хоорондоо нүдэлдээд эсвэл дош дошин дээрээ суучихаад шинэ аюулын эсрэг тэмцэж чадахгүй нэг нэгээрээ цохигдох талтай ч байсан юм билүү? Ингээд Монголын түүхэнд анх удаа харь гаралтай хүн төрийн тэргүүн нь болсон юм. Түүнд дараахи шалтгаануудын улмаас шинэ Монголын түүхэн удирдагч болох хувь тавилан ноогджээ. Язгуураасаа Монгол улс нь тусгаар байсан тул эцэг өвгөдийн үйл хэргээ үл мартан тусгаар төр улс болох олон жилийн мөрөөдлөө биелүүлэх цаг ирснийг ойлгон Монголчууд даяр Манжийн эсрэг тэмцэж эхэлсэн түүхэн цаг үе байлаа.

Халхууд нь бусад Монголчуудынхаа төвд оршдог, гадны нөлөөнд бага өртсөн учраас хамгийн үндсэрхэг нь байв. Өвөр Монгол, Буриад зэргээс гадныханд хавчигдсан үндсэрхэг үзэлтнүүд Халхад бөөгнөрч эхэлсэн нь үндэсний үзлийг дэвэргэхэд таатай оч болжээ. Халхууд Монголын хамгийн том угсаатан тул Халхад л хөдөлгөөн гарч тэмцлийг оройлохоос өөр замгүй байв. Уг нь Өвөр Монголд аль хэдийн хэд хэдэн хүчтэй бослого гарч байсан авч түүхэн газар зүй, угсаатны онцлог, задралаас нь болж газар авч чадахгүй дарагдаж байсан юм.

Ар Монгол нь Монгол усгаатны хамгийн хоцрогдсон бүдүүлэг хязгаар байсан тул хаа ч байдаг үзэгдлийн дагуу аливаа шинэчлэл өөрчлөлтийг тун эмзэг хүлээн авав. Манж улс аль хэдийнээ авилга, шударга бус байдал, хоцрогдолдоо баригдан өмхрөн унахад бэлэн мод шиг болчихсон байлаа. Хөрш Орос улс нь Монгол мэтийн сул сул дорой газар нутгийг олз хайсан махчин адил шунан харж Хятадын эсрэг үзлээр нь далимдуулан өөрийн колони болгох далд хүсэлдээ тэчьяадан Хятадын эсрэг тэмцлийг ил далдаар дэмжэв.

Монгол орон шарын шашны гүн итгэл бишрэлд автсан байсан тул VIII Богд л нийт Монголын хөдөлгөөнийг оройлхоор олноо хүлээн зөвшөөрөгдсөн ганц удирдагч байв. Аз таарахад VIII Богд нилээн дураараа, зоримог шийдэмгий хүн байсан нь Монголчуудын үйл хэрэгт сайнаар нөлөөлөв. Эхнэр хүртэл авсан ганц Богд аж. Тэр Хятадын эрх баригчдын элдэв сүрдүүлгээс үл айн сүсэгтэн олноо зоригжуулан үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдав. Харин амьдадаа бурхан мэт шүтүүлж байсан түүнийг дараа нь шинэ цагийн шүтээн коммунист бурхад нь чөтгөр, шулмын дүрд хувилган муу муухайн үндэс байсан мэтээр хэт гутаан доромжилдог байсан. Егөөтэй нь үйлийн үрийн дагуу шинэ үеийн баастай амьд коммунист бурхадад дээрхи түүх давтагдаж зарим нь амьдадаа газар доор ортлоо муулуулсан бол арай азтай нь үхсэн хойноо тамд очтолоо баалуулжээ.

Хар багаасаа бурхан мэт хүндлүүлсэн жирийн нэгэн азтай Монголжсон Түвд эр дураараа авирлаж шашин санваараа тоолгүй “хүүхэндсээр” өнгөний өвчнөөр өвдөж байсан гээд л зөндөө “баримт” байдаг ч гэсэн Монголыг гэсэн сэтгэлтэй хүн байсан нь илэрхий. Харин ардчилсан засгийн үед түүний түүхэн үүргийг хэт өргөмжилөн дахин туйлшрав. Үнэндээ 1911 оны эрх чөлөөний хувьсгалын уг нь, үндэс язгуур угсаагаа хамгаалсан Монголчуудын хүсэл эрмэлзлийн үр дүн болохоос хаант Оросын хатгаас, Богдын оройлол энэ тэр бол туслах, хавсарга үүрэг төдий байсан юм. Шарын шашинд автаж эрчүүдийн ихэнхи нь лам болсон Монгол орон дахь ганц зохион байгуулалтай хүч нь лам нар, түүний Богдоос өөр өндөр нэр хүндтэй хүн тэр үед байгаагүй ажээ. Иймээс лам нар болон VIII хутагт Жавзандамба энэ үйл хэрэгт маш чухал үүрэг гүйцэтгэсэн нь хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг шиг номхон хүлцэнгүй аж төрөх болсон Монголчуудад өөр авралын зам байсангүй. Хэдий тийм ч түүхийн энэ нэн эгзэгтэй үед шашин дэлгэрээд удаагүй байсан үедээ XVII зуунд ганц Түшээт хан аймаг нь 30,000 цэрэг гаргадаг байсан Халх Монгол арайхийж 4,000-аад муу зэвсэглэсэн ядмагхан цэрэг цуглуулж байснаар Монгол орон ямархуу түвшинд ортлоо бие бялдар, сэтгэл санаа, цог золбооны хувьд доройтсоныг бодитойгоор илэрхийлж байна.

IX Богдын муудсан мэлмийг сэргээх гэж билгийн нүдээр хардаг Жанрайсаг бурханыг бүтээжээ. IX Богд хэмээгч нь 1932 онд төрсөн ажээ. Нагац ах нь XIII Далай ламын бие хамгаалагч агаад, бас л нөгөө Банчин Эрдэнийн айлдвараар тодруулсан байна. Хөөрхийлтэй нь нэг хэсэг хэнд ч тоогдолгүй явжээ. Санваараа хүртэл орхин хоёр ч удаа эхнэр авсан олон хүүхэдтэй асман лам юм. Янз бүрийн ажил хийж явсан агаад Энэтхэгийн радиогийн Түвд хэлний тасагт хүртэл ажиллаж байсан байна. [25]

Арай урт насалсан Түвд богдууд

Богдуудаас урт насалсан нь ердөө л 55 хүрсэн насалсан байгаа юм. Өндөр гэгээн хүртэл 88 хүрч урт насалсан авч Манжуудад хорлогдсон гэдэг яриа яригддаг. Ямар ч байсан II Богд Манжид хорлогдсон нь үнэн бололтой. Түвдээс заларсан Богдууд нас бага залуудаа үхээд байсан нь Монголчууд тэдэнд дургүйцээд өөрсдөөсөө Богд тодруулах гээд байсантай нь холбоо сэжимтэй юм шиг.

Хамгийн гайгүй насалсан Түвд богдууд нь: IV дүр нь 36, VIII дүр нь 55 хүрчээ. Энэ хоёр Богд нь Далай ламын ойрын хүрээнээс төрснөөрөө онцлогтой бөгөөд үүнээс тэдний арай гайгүй насалсан шалтгааныг нь олж харж болох. Тэд дангаараа бус ах, дүү болон дагалдах хүмүүстэй ирснээрээ хамгаалалтанд орсон. Мөн Далай ламын ойрын хүрээнээс ирсэн гэдэг утгаараа бага зэрэг хүндлэгдэн шууд хорлогдчихоогүй нь илт. Нөгөө талаар VIII Богдын үед Монголчууд нөхцөл байдалтай эвлэрсэн бас уг хүн нь Монголчуудад уусан жинхэнэ монгол хүн шиг өсөн, Түвд хэлээ ч сайн мэддэггүй Монголдоо элэгтэй хүн болсноор Түвд Богдуудаасаа хамгийн урт насалсан буй заа.

Лам нарын оролцоо

Лам нарын идэвхитэй оролцоо, шашин шүтлэг, уламжлал, үндэс угсаагаа хамгаалах үзэл санаа, Богд гэгээний өндөр нэр хүнд Монгол орныг Манжаас тусгаарлахад гол хүчин зүйлүүд болсон. Гэвч шинээр байгуулагдсан Монгол орны оюун санаа, хөгжлийг нь тэр үеийн Монголын элитүүд залуурдан явах чадваргүй болтлоо дэлхийн түвшнээс хоцрогдсон байлаа. Иймээс тухайн үед Монгол угсаатан дотроо оюуны боловсролоор тэргүүлж байсан голдуу буриад гаралтай сэхээтнүүдийн шинэчлэлд саад хийж гологдож эхэлсэн юм. Түүгээр барахгүй Монгол улс де фасто тусгаар тогтнолоо 1919 онд хадгалж чадаагүй амархан алдсан нь шарын шашны үзэл номлолд хэт автсанаас үүдэлтэй.

Монголын тэргүүний сэхээтнүүдийн нэг Жамсрангийн Цэвээн эрхлэн гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг” сонин сэтгүүлийн шинжлэх ухааны нийтлэлүүдийг лам нар эсэргүүцэж байв. Лам нар дэлхий ертөнцийн гарал үүсэл, физикийн болон химийн шинжлэх ухааны тайлбаруудыг шашны номлолтой зөрж байна гэж Богд хаанд айлтган заргалдаж байжээ.[5,98x] Улмаар тэр үеийн эрх баригчдын хоорондын тэмцэл ширүүсч гадаад, дотоод хүчин зүйлсийн оролцоотойгоор хамгийн эх оронч, чадварлаг улс төрчид нь ойрхон хугацаанд сэжигтэйгээр үхэцгээв. Ингээд лам нарын бүлэг Монгол орныг хянах болсон нь улс гүрнээ авч явж чадахгүйд хүрч тэдний толгойлогч Шанзав Бадамдорж нь жижиг Сю хочтой генерал Сю Сүжаныг орж ирэхээс өмнө улс орныхоо бие даасан байдлаас ухарсан 64 зүйл анги бүхий хэлэлцээг Хятадын төлөөлөгч Чен И хэмээгчтэй эхлүүлэв. Хэлэлцээ сунжирснаас тэвчээр алдсан Хятадууд жижиг Сюгаар захируулсан түрэмгий цэрэг оруулснаар энэхүү эмгэнэлт жүжиг дараагийн үзэгдэлдээ шилжжээ. Генерал Сю нь ердөө л Монголчуудын хоцрогдол, бүдүүлгийг ашиглан Их хүрээнд цэргийн десант буулгачихжээ. Монголчуудын хувьд энэ нь гэнэтийн зүйл болж нэг л өдөр асар олон Хятад цэрэг гарч ирээд л Нийслэл Хүрээг эзлээд авчихаж. Үнэндээ жижиг Сю хэмээх хочтой энэхүү балмад этгээд нь тухайн үеийнхээ шинэ технологийг ашиглан автомашинаар богино хугацаанд цэрэг ачаад гялалзтал хөдөлсөнд л байлаа. Их үд, бага үд, маргааш, бүтэн сар гарахаар уулзая гэдэг цаг хугацааны болхи хэмжүүртэй Монголчууд дэндүү хоцрогдлоосоо болоод юу болоод байгааг тунгааж амжилгүй хурдан машинтай, хурц зэвсэгтэй дайсандаа Нийслэл Хүрээгээ алджээ.

Далай ламын Монгол дахь тоглолт

Түвдийн Буддизм буюу Далай ламын Монгол дахь тоглолт: Шарын шашинд их устгал явагдахаас өмнө XIII Далай лам 1904 онд Монголд иржээ. Тэр талаар маш олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Ямар ч байсан Англичуудын түрэмгийлэлээс зугтаж шашин нэгт Монголчуудыг бараадсан байна. Тэр үед IX Богдтой уулзсан, уулзаагүй хоорондын харьцаа муу байсан, байгаагүй гэх мэтээр олон янзаар бичигджээ. Албан ёсоор тэд уулзалдаагүй гэдэг. Далдуур уулзсан байх бүрэн магадлалтай. Зарим мэдээгээр бол тэд Манжийн засгийн хардалтаас шалтгаалаад уулзаж болохгүй байсан гэнэ. Гэтэл заримынхаар бол газар дээрхи хоёр бурхан хоорондоо мөчөөрхөлцөөд уулзаагүй ч юм шиг. Удалгүй шарын шашны голомт Түвдийг ч коммунист Хятадууд төвөггүй эзлээд эрхэндээ оруулав. Далай лам эхэндээ коммунистуудтай маш сайн хамтран ажиллаж Мао даргын дотны нөхөр, шавь нь гэгдэх болсон ч гэсэн цаадах нь Соёлын хувьсгалаар зангаа хувиргаж шогтсон байна. [26]

Мао их залуурчийнхаа хэт фанатик өөрчлөлтөнд тэсэхээ байсан Түвдүүд босож тэр дүйвээнээр Далай лам Энэтхэгт гарчээ. Эхэндээ мань хүнийг болон Түвдүүдийг дэлхий дахинд авч хэлэлцсэнгүй. Гэтэл Зөвлөлт маягийн коммунизм нуран унасан, Хятад хүчирхэгжиж эхэлсэн шалтгаанаар Өрнөдийнхний гартаа барьж байсан жижиг “мод” Далай лам ба Түвдүүд том хөзөр болон хувирчээ.

Ардчилсан хувьсгалаар буддизм сэргэсэн нь

Монгол улсад 1990-ээд оноос нийгэм, цаг үе өөр боллоо. Хэдэн хөгшчүүдийн эргэж тойрдог газар болтлоо устах дөхөж байсан. Гандангийн хашаанаас ч толгойгоо цухуйлгаж чадахгүй болтлоо жижгэрч МАХН-ын илгээлт, томилолтоор ирсэн намын батлахаа түр хадгаллуулсан коммунист Хамба ламаа алга ташин хүлээн авдаг коммуист намын нэг үүр болчихсон.

Аюулаас хамгаалах яамны гэнэн сүсэгтнүүдийг урхидаж авдаг өгөөшийн газар байсан шарын шашин толгойгоо өндийлгэж эхлэв. Учир нь Монгол улс бүрэн хэмжээний системийн хямралд орсон байлаа. Эдийн засгийн талхаа дөнгөж олж эхэлмэгц оюуны тэжээл талхаа нөхөх асуудал хүний хэрэгцээний дагуу гарав. Мөн харийн дарлалд хавчигдан, нухлагдсан ард түмний үндсэрхэг үзэл энэ үед тэсрэлтэйгээр гарч ирсэнтэй холбоотойгоор шарын шашныг үндэсний шашин гэсэн утгаараа өргөн олон түмэн сайшаан хүлээн авлаа. Тэр үед Жанрайсаг бурханыг сэргээх нь үндэсний соёлоо сэргээх нэгэн чухал алхам гэж улс даяраа хөөрчээ. Бидний оршин буй дөрөв дэхь ертөнцийн/галвын бүтээгч нь Авалокитешвара бурхан аж.

Газар дэлхий дээр бол Гаутама Будда хэлбэрээр заларчээ. Орчин үед Далай ламын дүрээр хувилан дахин дахин төрөөд байгаа гэж Түвдийн Буддизм үздэг байна. Жанрайсаг нь энэхүү бурханы газар дэлхийг билгийн нүдээрээ тольдон хардаг хувилбар

Мөн үзэх

Ашигласан эх сурвалжууд

  • Peter, Harvey. 2000. An Introduction To Buddhist Ethics. New York: Cambridge University Press.2010 оны 1 дугаар сар 18-нд хандав. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html
  • Alice Getty. 1914. The Gods of northern buddism. Oxford. Lindtner, C. 1987. Nagarjuniana. Motilal. Conze, Edward. 1993. A Short History of Buddhism. Oneworld. 2010 оны 2 дугаар сар 2-нд хандав. http://www.buddhism-dict.net/ddb/
  • Редактор Жамсран, Л. 2003. Монгол улсын түүх: Гуравдугаар боть. Улаанбаатар: Адмон
  • John, Man. 2007. Kublai Khan. Great Britain: Bantam Press
  • Редактор Цэвээндорж, Д. 2003. Монгол улсын түүх: Тэргүүн боть. Улаанбаатар: Адмон
  • Редактор Далай, Ч. Ишдорж, Ц 2003. Монгол улсын түүх: Дэд боть. Улаанбаатар: Адмон
  • John C. Huntington, Dina Bangdel, Robert A. F. Thurman. 2003. The Circle of Bliss: Buddhist Meditational Art. Belgium: Serindia Publication John, Man. 2008. The Great Wall. Britain: Bantam Press
  • Felipe, Ferncindez-Armes. 2001. Civilizations : culture, ambition, and the transformation of nature. New York: The Free Press
  • Саган Цэцэн. 1961. Эрдэнийн товч. Улаанбаатар.
  • Яно Жиничи. 1925. Киндай Моко ши кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио
  • Гонгор, Д. 1970. Халх товчоон: нэгдүгээр боть. Улаанбаатар
  • Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар
  • Нацагдорж, Ш. 1963. Халхын түүх. Улаанбаатар:СНХК
  • Бум-Очир, Д. Хайлж буй Дээд Монгол. http://www.mongolia800.mn/24tsag/2006/07/08/1277 2010 оны 3 дугаар сар 17-нд хандав.
  • Peter, C. Perdue. 2005. China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. London: Harvard University Press
  • Грум-Гржимайло, Г.Е. 1926. Том 2. Западная Монголия и Урянхайский край. Ленинград Лувсанчойдон. 1981. Монголын зан аалийн ойлбор. Хөх хот 2010 оны 4 дугаар сар 30 –нд хандав. http://kalachakranet.org/kalachakra_tantra_jonang_history.html
  • Редактор Болдбаатар, Ж. 2003. Монгол улсын түүх: Tавдугаар боть. Улаанбаатар: Адмон