"Рашид ад-Дин"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
[[File:Rashid-al-Din Hamadani.jpg|thumb|[[Иран]] дахь Рашид ад-Диний хөшөө]]
'''Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани''' ('''Рашид ад-Доулэ'''; '''Рашид ат-Табиб''' — «Рашид-эмч», {{lang|fa|رشیدالدین فضل‌الله همدانی}}) (1247 он орчим, Хамаданд төрж— 1318 оны 6 дугаар сарын 18-нд Тебризэд нас барсан) - Персийн төрийн зүтгэлтэн, эмч, эрдэмтэн; [[Ил хаант улс]]ын шадар сайд (1298—1317).
 
[[Абаха]] хааны үед төрийн ажилд орж (1265—1282), Махмуд [[Газан]] хааны үед (1295—1304) эдийн засгийн асуудал эрхэлсэн тэргүүлэх түшмэл болсон. [[Өлзийт]] хааны үед (1304—1316) үндсэндээ улс удирдах нэгдүгээр хүн болсон байна. Абу Саид Бахадур хааны үед (1316—1335) улс төрийн зөрчилдөөний үед эрх мэдлээ алдаж худал мэдүүлгээр буруутгагдаж цаазлуулсан байна.
Газан хаан олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд өндөр ач холбогдол өгдөг байжээ. Газан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхтгэх даалгавар өгсөн байна. Улмаар «Та’рих-и Газани» («Газаны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.
 
Рашид ад-Дины удирдлага дор '''"Судрын чуулган"''' (Жами' ат-таварих) бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. 'Ил хаант улсын түүх болох "Ерөөлт Газааны түүх" -Та’рих-и Газани"-гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэддэг, Юань улсаас уригдан 1286 онд ирсэн түүхч эрдэмтэн Болд чинсан мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болд хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилдаг байжээ : ''«аз жаргалтай сайд түүх ярьж өгдөгөгч, эрдэмтэн түүний ярьсныг бичиж үлдээдэг байлаа»''. Мэдээж хэрэг Газан хаан болон бусад монгол дээд түшмэд мэдээллээөөрийн мэдэж байсан түүхээсээ мөн хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Динд Юань улстай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри нармөн байснаас гадна Францын католик ламтан мөнөөрийн оролцсонхувь нэмрээ оруулсан гэдэг мэдээ байдаг.
 
Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (бүтэн нэр) 1247 оны орчим Хамаданид Абу’ль-Хайрын хүү болон өнөөгийн Ираны нутаг дахь Хамадан хотод мэндэлжээ. Рашид ад-Дины өвөг эцэг нь Муваффик ад-Доулэ низаритын хамба Рукн ад-Дина Хуршах орчим эмч байсан гэдэг. Исмаилын цайж нурсны дараа 1256 онд тэрбээр өөрийн хүү ( Рашидын эцэг)-гийн хамт Монголын Хүлэгү хааны засагт ажилд орсон байна. Түүнийг еврей гаралтай байсан гэдэг боловч Рашид ад-Дин ханы ордонд ажиллаж байхдаа тэр үеийн перс гаралтай хүмүүсийн нэгэн адил шафийт чиглэлийн суннит урсгалын мусульман хүн гэж өөрийгөө мэдүүлж байсан байна.

Хажуугийн цэс