"Рашид ад-Дин"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
 
Газан хаан олон хэл мэддэг бөгөөд түүх судалдаг өндөр боловсролтой хаан байсан тул өөрийн улсын түүхэнд өндөр ач холбогдол өгдөг байжээ. Газан хаан 1300/1301 онд Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулан эмхтгэх даалгавар өгсөн байна. Улмаар «Та’рих-и Газани» («Газаны судар») хэмээх нэртэй үндсэн ажлыг Өлзийт хаанд 1307 онд өргөн барьсан ажээ. 1310/1311 онд дээрх "Судрын чуулган" түүхэн баримт бичгийг дуусгасан байна.
 
Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (бүтэн нэр) 1247 оны орчим Хамаданид Абу’ль-Хайрын хүү болон өнөөгийн Ираны нутаг дахь Хамадан хотод мэндэлжээ. Рашид ад-Дины өвөг эцэг нь Муваффик ад-Доулэ низаритын хамба Рукн ад-Дина Хуршах орчим эмч байсан гэдэг. Исмаилын цайж нурсны дараа 1256 онд тэрбээр өөрийн хүү ( Рашидын эцэг)-гийн хамт Монголын Хүлэгү хааны засагт ажилд орсон байна. Түүнийг еврей гаралтай байсан гэдэг боловч Рашид ад-Дин ханы ордонд ажиллаж байхдаа тэр үеийн перс гаралтай хүмүүсийн нэгэн адил шафийт чиглэлийн суннит урсгалын мусульман хүн гэж өөрийгөө мэдүүлж байсан байна.
Рашид ад-Дины удирдлага дор '''"Судрын чуулган"''' (Жами' ат-таварих) бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. 'Ил хаант улсын түүх болох "Ерөөлт Газааны түүх" -Та’рих-и Газани"-гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэддэг, Юань улсаас уригдан 1286 онд ирсэн түүхч эрдэмтэн Болд чинсан мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болд хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилдаг байжээ: ''«аз жаргалтай сайд түүх ярьж өгч, эрдэмтэн түүний ярьсныг бичиж үлдээдэг байлаа»''. Мэдээж хэрэг Газан хаан болон бусад монгол дээд түшмэд өөрийн мэдэж байсан түүхээсээ мөн хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Динд Юань улстай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри мөн байснаас гадна Францын католик ламтан өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг мэдээ байдаг.
 
Өндөр албан тушаал хашиж, Ил хаант улсын засаг захиргаа, санхүүгийн бүх газрыг гартаа атгаж байсныхаа хувьд ихээхэн хөрөнгө хурааж, Тебризэд “Рашидын хороолол” бий болж энэ нь хотын дөрөвний нэгийг эзэлж байв.
 
Түүний арван дөрвөн хөвгүүний арав нь Багдад, Анатоли, Гүрж, Исфахан, Фарс, Кермин зэрэг газрыг захиран сууж байжээ. Тэдгээр хөвгүүдээ нэгэн зэрэг гэрлүүлэхдээ тэднийг мусульман шашинтнуудын дотор түрэг, монголчуудын дундаас язгуур угсаа, нэр нөлөө бүхий хүмүүстэй ураг холбуулж байв. Абу Саид Бахадур хааны үед Сүлдүс овгийн Чабан ноёны зохион байгуулснаар Рашид ад-Динийг шадар сайдын албан тушаалаас нь буулгаж, бүх хөрөнгийг нь хурааж, ордны эмч байсных нь хувьд Өлзийт хаанд хор өгч алсан хэрэгт гүтгэн нэг хүүгийнх нь хамтаар 1318 онд 71 насанд нь цаазалсан байна. Хожим Рашид ад-Динийг цагаатган хөрөнгийг нь хөвгүүдэд нь буцаан олгосон байдаг.
 
Рашид ад-Дины удирдлага дор '''"Судрын чуулган"''' (Жами' ат-таварих) бичихэд хэд хэдэн хүн оролцсон байдаг. Юуны өмнө түүний туслах болох түүхч Абдаллах Кашани («Өлзийт хааны түүх»-ийг бичсэн) мөн Ахмед Бухари нар юм. 'Ил хаант улсын түүх болох "Ерөөлт Газааны түүх" -Та’рих-и Газани"-гийн 1 дүгээр бүлгийн 3 дахь хэсгийн нооргийг гаргасан гэж үздэг. Монголын түүх, ёс уламжлалыг сайн мэддэг, Юань улсаас уригдан 1286 онд ирсэн түүхч эрдэмтэн Болд чинсан мөн оролцсон байна. Шемс-ад-дин Кашани гэж яруу найрагчийн бичиж үлдээснээр Рашид ад-Дин, Болд хоёр өдрөөс өдөрт багш сурагч шиг хамт ажилдаг байжээ: ''«аз жаргалтай сайд түүх ярьж өгч, эрдэмтэн түүний ярьсныг бичиж үлдээдэг байлаа»''. Мэдээж хэрэг Газан хаан болон бусад монгол дээд түшмэд өөрийн мэдэж байсан түүхээсээ мөн хуваалцдаг байжээ. Мөн үүнээс гадна Рашид ад-Динд Юань улстай холбоотой мэдээлэл өгдөг хоёр хятад эрдэмтэн, Энэтхэгтэй холбоотой мэдээлэл өгдөг Кашмирын лам Камалашри мөн байснаас гадна Францын католик ламтан өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг мэдээ байдаг.
 
"Судрын чуулган"-ы нэгдүгээр ботийн монголчуудтай холбогдох хэсгийг E.M.Quatremere франц хэл рүү (1836), И.Н.Березин орос хэл рүү (1858, 1868, 1888) орчуулан хэвлэж (мөн Л.А.Хетугарова нарын орчуулга 1952 онд), англи хэлээр Ж.АБойл (1971), В.М.Такстон (1999), мөн турк, хятад, солонгос, япон хэлээр орчуулагдан гарчээ.
 
Улмаар орос хэлнээс монгол хэл рүү Ц.Сүрэнхорлоо (2002), англи хэлнээс Г.Аким (2013, 2016) нарын орчуулгаар хэвлэгдсэн нь Монголын түүхийн судалгаанд чухал нэгэн алхам болсон.
 
{{DEFAULTSORT:Дин, Рашид ад-}}

Хажуугийн цэс