Тахийн тал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байрладаг. Өмнө нь Бижийн ам гэж нэрлэдэг байгаад тахь нутагшуулсан цагаас эхлэн Тахийн тал хэмээх болжээ. Уг нутагт Бижийн гол хэмээх 60 гаруй км урт урсдаг гол бий. Тахийн тал говийн их дархан цаазат газрын(ГИДЦГ) “Б” хэсэгт хамаардаг бөгөөд Монголын Зүүнгарын говийн нэг хэсэг юм.

[[Файл:Takhiin tal.jpg|thumb|Тахийн талд нутагшиж буй тахиуд. Цаана нь нутгийнхны шүтээн Алаг хайрхан уул сүндэрлэнэ. |alt=|center|507x507px]]
[[Файл:Takhiin tal.jpg|thumb|Тахийн талд нутагшиж буй тахиуд. Цаана нь нутгийнхны шүтээн Алаг хайрхан уул сүндэрлэнэ. |alt=|center|507x507px]]

13:42, 4 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байрладаг. Өмнө нь Бижийн ам гэж нэрлэдэг байгаад тахь нутагшуулсан цагаас эхлэн Тахийн тал хэмээх болжээ. Уг нутагт Бижийн гол хэмээх 60 гаруй км урт урсдаг гол бий. Тахийн тал говийн их дархан цаазат газрын(ГИДЦГ) “Б” хэсэгт хамаардаг бөгөөд Монголын Зүүнгарын говийн нэг хэсэг юм.

Тахийн талд нутагшиж буй тахиуд. Цаана нь нутгийнхны шүтээн Алаг хайрхан уул сүндэрлэнэ.

Тахийг анх Оросын алдарт жуулчин, Газарзүйн нийгэмлэгийн гишүүн, генерал Н.М.Пржевальский дэлхий дахинд нээжээ. Түүний дараа Монголд тахийн унагыг барьж, судлах нэрийдлээр маш ихээр үргээж, тоо толгойг цөөрүүлсэн юм. ГИДЦГ-ын “Б” хэсэг нь тахийн унаган нутгийн нэгээхэн хэсэг юм. Тахийн хамгаалалтын захиргаанаас урагш 30 км-ын зайд орших Гүнтамгад хамгийн сүүлийн даагатай гүүг харсан байдаг юм. Ингээд 1972 онд Орос-Монголын хамтарсан экспедиц Хятад, Монголын хил дамнан эрэл хайгуул хийж энэ бүс нутагт нэг ч тахь үлдээгүй гэдгийг дэлхий дахинд заралжээ.

1992 оны зургадугаар сарын 6-ны өдөр Украйны Аскания-Новагийн Үндэсний хүрээлэнгээс ГИДЦГ-ын “Б” хэсэгт анхны таван тахийг авчирсан. Үүнээс хойш нийтдээ 13 удаагийн тээвэрлэлтээр нийт 109 тахь авчирч сэргээн нутагшуулсан байна.

Нутагшуулахаар шинээр ирсэн тахийг тодорхой хугацаанд торон хашаанд хашиж байгалтай нь дасгадаг. Үүний дараагаар байгальд нь сул тавьдаг. Хашааны цаана Таван толгой, Тахийн шар нуруу, Хонин усны өргөн их говь харагдна.
Тахийг эх нутагт нь нутагшуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Герман улсын иргэн Кристиан Освалдэд зориулсан хөшөө.