Ятга: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[File:Mongolian_yatga_front_view.JPG|thumb|right|Ятга урд талаасаа]]
'''Ятга''' нь [[Монголчууд|монголын]] уламжлалт [[татах хөгжмийн зэмсэг]] бөгөөд гүдгэр модот [[цитр]] хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын [[гүчжэн]], солонгосын [[каягым]], вьетнамын [[дан тран]], японы [[кото]] зэрэг ордог.<ref name=silkroad>[http://www.silkroadproject.org/music/instruments/yatga.html Description from the Silk Road Ensemble]</ref>
'''Ятга''' нь [[Монголчууд|монголын]] уламжлалт [[татах хөгжмийн зэмсэг]] бөгөөд гүдгэр модот [[цитр]] хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын [[гүчжэн]], солонгосын [[каягым]], вьетнамын [[дан тран]], японы [[кото]] зэрэг ордог.<ref name=silkroad>[http://www.silkroadproject.org/music/instruments/yatga.html Description from the Silk Road Ensemble]</ref>



11:00, 11 Дөрөвдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Ятга урд талаасаа

Ятга нь монголын уламжлалт татах хөгжмийн зэмсэг бөгөөд гүдгэр модот цитр хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын гүчжэн, солонгосын каягым, вьетнамын дан тран, японы кото зэрэг ордог.[1]

Түүх

Ятга хөгжим нь эрт үеэс уламжлагдан ирсэн Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн нэг бөгөөд "товшвор" хөгжмийн зэмсгийн төрөлд хамаарагддаг. Эрт дээр үеэс Монголчууд хааны ордны ёслол хүндлэл, баяр наадам, хурим, төрийн ёслолын зан үйлийн үед, мөн цэрэг гарах буух, анд мордох зэрэгт хөгжим хангинуулдаг байсан мэдээ бий. Энэхүү дуу хөгжмийн уламжлалын талаар эртний сурвалж бичгүүдэд дурдахдаа: "МЭӨ III зууны үед Эртний Хүннү нар оройдоо цуур, ятга хангинуулан дуулж бүждэг" байсан гэдэг мэдээг түүх судлаач, эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар судлан "Монголчуудын эртний өвөг" номдоо дэлгэрэнгүй бичсэн билээ. Түүнчлэн олон улсын шагналт, Зөвлөлтийн хөгжим урлаачдын нийгэмлэгийн орлогч дарга, нэрт урлаач Д. В. Яровой "Эгшиглэнт хөгжмийн нууц" гэдэг бүтээлдээ хэлэхдээ: "Дэлхий дахинаа анхлан хамгийн болхи бүдүүлэг хийцтэй товшуур, ятга мэтийн хөгжмийн зэмсгүүд үүсээд хожим нь ур хийц шаардсан нумт хөгжмийн зэмсгүүд бий болсон ба эдгээр нь Азиас Европ тиврүү Зүүн Славян, Орос, Болгар, Испанийн газар нутгийг дамжин Араб руу очсон" гэж мэдээлснийг судлаач Д. Дашдорж, С. Цоодол нар" Ардын суу билэгтнүүд" номдоо судлан тэмдэглэн үлдээжээ.

Хубилай хааны үед 500 гаруй хөгжимчидтэй их найралд ятга хөгжим нь олон төрөл хэлбэрээр хэрэглэгдэж байсан гэх бөгөөд 12 төрлийн ятга хөгжмийг нэр төрөл, хэлбэр дүрсээр нь цохон дурдсан байдаг. Жишээлбэл: Төрийн ятга, Агуу их ятга, Ятга, Ятгалиг, Босоо ятга гэх мэт 1-25 чавхдастай, 1,10-3 метр урттай янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээс гадна, тоглогдох арга барилын хувьд гараар дэнслэн татах, нумаар хөрөөдөх, саваа, хумсаар товшин хөгжимдөх өөр өөрийн онцлог бүхий ятгууд байжээ.

Монгол улсад 1961 оноос тэнхимийн сургалтаар нарийн мэргэшсэн ятгачдыг бэлтгэж эхэлсэн байдаг. Хөгжим бүжгийн дунд сургуульд ятга хөгжмийн анги нээгдэхэд 16 сурагч элсэн орсноос 12 эмэгтэй сурагч, 4 эрэгтэй сурагч байсан. Анхны 16 мэргэжлийн ятгачид Д. Алтантуул, Л. Алтанцэцэг, Ж. Батсайхан, Г. Бүдханд, Б. Наранбаатар, Д. Нарантуяа, Г. Лхагвасүрэн, Г. Лена, Д. Сандаг, С. Тунгалаг, Г. Цогзолмаа, М. Цэрэнбалжир, Д. Цэрэнбат, Л. Цэнд, Л. Төөгөө, Б. Эрдэнэхуяг нар юм.

Хийц

Ятга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы чавхдасын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна.

Ятганы тэвx мод
Эртний ятга

Энгийн хийц бүхий ятга нийт 21 чавхдастай байх ба чавxдасны материалд адууны дэл сүүл, шөрмөс, өлөн, эсвэл ээрсэн торгоор хийдэг байжээ. Орчин үед чавхдасыг ихэвчлэн нийлэг эд (нейлон) юм уу нейлоноор ороосон төмөр утсыг хэрэглэдэг. А-чавхдасыг ердийн тохиолдолд ногоон өнгөөр будах ба бусад бүх чавхдас цагаан өнгөтэй байна.

Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж буй ятга нь 21 чавхдастай, 1,62 метрийн урттай байх ба жин нь 5-6 килограмм байдаг. Ийм хийцийн ятгыг мастер ятга гэж бас нэрлэнэ. Мастер ятга нь хятадын гүчжэнтэй ерөнхийдөө төстэй. Богино хийцтэй ятганы дуугаралт нь өөр байхаас гадна зарим тохиолдолд цөөн чавxдастай ч байдаг. Монголын эртний зохиолуудын нэг болох Жангарын туульд нэгэн залуухан гүнж 800 чавxдас, 82 тэвхтэй ятгаар хөгжимдөв хэмээн өгүүлсэн байдаг ажээ.

Ятга хөглөх

Ятгын үндсэн хөг нь пентатоник учраас 21 чавxдасаар 4 октавыг хөглөх боломжтой.

Цахим холбоос

Эшлэл

  1. Description from the Silk Road Ensemble