"Софокл"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
(File)
No edit summary
 
[[File:Sophokles.jpg|thumb|right|]]
 
'''Софокл''' [[НТӨ]] 496 онд газрын чинээлэг эзний гэрт төржээ. Эцгийнхээ ачаар төгс сайн боловсрол олж, 468 онд их зохиолч [[Эсхил]]ийг жүжгийн зохиолын уралдаанд ялснаар залуу Софокл олны танил болов. Тэрбээр Афин хотын нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог улс төрийн зүтгэлтэн, шүлэгч, дуучин, хөгжимчин, бүжигчин байжээ. Цаг үеийнхэн нь түүнийг "эмгэнэлт жүжгийн Хомер" гэж магтдаг байсан гэдэг.
 
Софокл жар гаруй жил уран бүтээл туурвиж, 123 орчим жүжиг бичсэнээс дөнгөж долоон жүжиг нь өнөө үед мэдэгдэж байна. Тэр грекийн театрыг баяжуулж, жүжгийн хөгжилд шинэчлэл хийсэн юм. Жүжигт зохиогч өөрөө гол үүрэг гүйцэтгэж байсныг бүр мөсөн болиулж, зохиолч, жүжигчин хоёрын ажлыг бүрэн тусгаарласан нь жүжгийн урлагийн хөгжилд чухал зүйл байв. Мөн гурав дахь жүжигчин бий болгосноор эмгэнэлт жүжиг дэх найрал дууны үүргийг багасгаж, бодит амьдралыг үйл хөдлөлөөр биечлэн харуулах алхам хийв.
Эл зохиолд хүмүүсийн дотоод ертөнцийг учир шалтгааны нарийн дараалл дагуу чадамгай нээж, хүний амьдрал хувирамтгай, хүн өөрт заяасан хувь тавилангаасаа хаашаа ч зайлж чаддаггүй гэсэн санаа гаргасан бол ''[[Антигона]]'' жүжигтээ бие биедээ харш үзлийг барьсан хүчирхэг хоёр хүний үзэл санааны мөргөлдөөнийг гарамгай гаргаж тавьсан байна. Энэ жүжгийг судлаачид "эмгэнэлт жүжгийн сонгомол загвар" гэж нэрлэдэг.
 
[[Ангилал:ЭртнийСофокл| Грекийн зохиолчид]]
[[Ангилал:Эртний Грекийн зохиолч]]
[[Ангилал:Эртний Грекийн утга зохиол]]
[[Ангилал:Эртний утга зохиол]]
[[Ангилал:Эртний Грекчүүд]]
[[Ангилал:МЭӨ 496 онд төрсөн]]
[[Ангилал:МЭӨ 5-р зуунд өнгөрсөн]]
141,036

edits

Хажуугийн цэс