Гахайн Африк мялзан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
2017 source edit
2017 source edit
Мөр 1: Мөр 1:
'''Өвчний тухай ерөнхий ойлголт:'''
'''Өвчний тухай ерөнхий ойлголт:'''


Гахайн [[Африк]]ийн мялзан өвчин нь Африк тивийн [[Кени улс]]ад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр  гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.
Гахайн [[Африк]]ийн мялзан өвчин нь Африк тивийн [[Кени]] улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр  гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.


'''Шинж тэмдэг халдварлах арга зам:'''
'''Шинж тэмдэг халдварлах арга зам:'''

15:25, 14 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Өвчний тухай ерөнхий ойлголт:

Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр  гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.

Шинж тэмдэг халдварлах арга зам:

Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан тохиолдолд зэрлэг болон гэрийн тэжээвэр гахайд өндөр халуурах /41-420С/, тэжээлийн дуршилгүй болох, чихний үзүүр, сүүл, цээж, хэвлий хэсгээр цус шүүрэх зэрэг шинж тэмдэг үзүүлж богино хугацаанд олноор үхэж хорогдоно.

Гахайн Африкийн мялзан өвчин нь 4 замаар халдварладаг. Үүнд:Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар

Өвчтэй гахайг зориудаар нядласан тохиолдолд гахайн мах, цус, шүүрдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд,

Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин халдварлах,

Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг болно.

Урьдчилан сэргийлэх:

Зэрлэг гахайн тархац нутгуудад зорилтот, төлөвлөгөөт тандалтыг хийх,

Амьд гахай, түүний гаралтай мах, өөх, түүхий эд, бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэхийг хориглох, хорио цээрийг чангатгах, бэлэн байдлыг хангах,

Хил, гаалийн байгууллагуудтай мэдээллийг тогтмол солилцох,

Аймгийн мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Хилийн цэргийн байгууллага, Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа зэрэг холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох, шуурхай байдлыг хангах,

Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, иргэд нь өвчний сэжигтэй болон үхсэн гахайн сэг зэмтэй таарсан тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх,

Тэжээвэр болон зэрлэг гахайн сэг зэмд үзлэг хийх, дээж авах зэргээр сэг зэмд хүрсэн тохиолдолд холбогдох дүрэм, зааврын дагуу ариутгалыг хийх,

Өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх мэдээллийг холбогдох байгууллагатай шуурхай солилцох талаар арга хэмжээг авах

Монгол Улсад бүртгэгдсэн анхны тохиолдол 2019 оны 1 р сар.