Мобиком: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Үйл ажиллагааны чиглэл
No edit summary
Мөр 7: Мөр 7:
|location = Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
|location = Чингэлтэй дүүрэг, 5-р хороо
Самбуугийн гудамж 47, [[Улаанбаатар]], [[Монгол Улс]]
Самбуугийн гудамж 47, [[Улаанбаатар]], [[Монгол Улс]]
|key_people = Дэвид Холлидэй <br><small>(Гүйцэтгэх захирал)</small>
|key_people = Тацуяа хамада <br><small>(Гүйцэтгэх захирал)</small>
|subsid =
|subsid =
|homepage = [http://www.mobicom.mn/ www.mobicom.mn]|
|homepage = [http://www.mobicom.mn/ www.mobicom.mn]|

02:41, 21 Тавдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Мобиком Корпораци
(Мобиком)
Хууль эрх зүйн хэлбэрҮүрэн холбооны оператор
Үүсгэн байгуулагдсан1996.03.18
Төв байрЧингэлтэй дүүрэг, 5-р хороо Самбуугийн гудамж 47, Улаанбаатар, Монгол Улс
Удирдах хүмүүсТацуяа хамада
(Гүйцэтгэх захирал)
Цахим хуудасwww.mobicom.mn

Мобиком Корпораци (MobiCom Corporation) нь Монголын хамгийн том үүрэн холбооны оператор компани юм. Нийт 1,5 сая хэрэглэгчтэй тус үүрэн холбооны компани нь Монголын анхны үүрэн холбооны үйлчилгээг 1996 оны 3-р сарын 18-нд эхлүүлсэн. Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай уг компанийг Монголын Newcom Group, Японы Sumitomo, KDDI групп компаниуд хамтран байгуулсан.

Өнөөдөр Мобиком Корпораци нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, интернэт, цахим төлбөрийн шийдэл, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд хүргэж байна.

Мобиком Корпораци нь өнөөдөр 64 үйлчилгээний салбар, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

Чанарын стандарт

Мобиком Корпораци нь 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлэн нэвтрүүлсэн. Хувийн хэвшлийн шилдэг менежмент, техник технологийн шийдлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Нийслэлийн иргэдийн санал хүсэлтийг Лавлагаа мэдээллийн төвөөрөө хүлээн авч, хотын удирдлагуудын шийдвэр гаргах түвшинд саналыг хүргэж, нийгмийн даатгалын лавлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдэд ойртуулах тал дээр хамтран ажиллаж байна. Олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO) Мобиком Корпорацид Олон улсын чанарын менежментийн сертификатыг дахин олгов. Мобиком Корпорацийн ISO 9001:2008 гэрчилгээ 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дахин 3 жилийн хугацаатайгаар сунгагдаж байна.

Байгууллагын нийгмийн хариуцлага

Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн арвин туршлагатай. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 18 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд 3,6 тэрбум төгрөг (2,000,0000 ам доллар)-ийг зарцуулжээ.

"Үдийн цай" жишиг төсөл

"Үдийн цай" жишиг төслийг анх 2006 онд Улаанбаатар хотын захын дүүргийн 12 сургуулийн 1, 2 дугаар ангийн 3,334 сурагчийг хамруулан хэрэгжүүлсэн. Энэ төсөл хэрэгжсэнээр сурагчдын хичээл таслалт, хоцролт 100 хувь арилж, мөн тэдний өвчлөлт эрс буурсан төдийгүй хичээлийн идэвх, оролцооны хувь нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ. Төслийн хэрэгжилт үр дүн нийгэм, олон нийтийн дэмжлэг талархлыг хүлээж, тухайн үеийн Засгийн газар, БСШУЯ 2007 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар бага, дунд ангийн сурагчдад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

"Моби Тэмүүлэл" хөтөлбөр, "Цахим сургалт" төсөл

Тус төслийг боловсролын салбарт томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор 2010-2011 оны хичээлийн жилээс эхэлсэн ба нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжүүлжээ.  Мобиком Корпораци “Цахим сургалт” төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим удирдлага хяналт, сургалтын программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, өндөр үзүүлэлт бүхий суурин болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн байна.

Мэдээллийн технологийн загвар сургууль төсөл

Мобиком Корпораци Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулсан. Тус төв нь одоо уг сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдыг уралдаант шалгаруулалтаар сонгон авах зарчмаар хичээллэж байгаа бөгөөд сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, байнгын интернэт ашиглах боломж, цахим номын сан хичээл ашиглах судлах, вэб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг байна.

Хүүхдийн Тусламжийн Утас 108 төсөл

Уг төслийг Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хамтран санаачилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн 3 ээлжээр 24 цагийн турш хүүхэд залуус, тэдний эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэл зүй, сургалт, лавлах үйлчилгээ, яаралтай тусламж гэх мэт олон төрлийн үйлчилгээг тасралтгүй хүргэдэг болсон байна. Монгол орны аль ч өнцгөөс ямар ч утаснаас хүүхдүүд огт үнэ төлбөргүйгээр 108 дугаарт залган тусламж хүсэх боломжтой болсон байна. Төсөл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд Мобиком Корпораци Хүүхдийн тусламжийн утасны төвийн үйл ажиллагааны техникийн болон програм хангамжийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа ажээ.

"UB construction" апликейшн

2014 онд Мобиком Корпораци Нийслэлийн захирагчийн албатай хамтран “Баяжуулсан хиймэл дүрслэл” технологийг ашиглан,  баригдаж буй обьектын байршил, чиглэл, хүрэх алслалыг тодорхойлох UB Construction апликейшныг  ашиглалтанд оруулснаар Улаанбаатар хотод баригдаж буй барилга байгууламж, замын ажлууд дээр Нийслэлээс олгодог зөвшөөрлүүдийн мэдээллийг иргэдэд хүргэдэг болсон байна.

Ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж төсөл

2014 оны 12-р сард алслагдмал аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжуудыг сайжруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймгуудын нийт 6 сумд уг төслийг хэрэгжүүлсэн. Ингэснээр нийт сургуулийн насны 3800 хүүхдэд цэвэр усны хангамжтай, халуун хүйтэн устай, бохирын шугамд холбосон, цахилгаан халаалттай ариун цэврийн байгууламжуудыг ашиглах боломжтой болсон юм.

Үйлчилгээ

  • GSM, WCDMA үүрэн холбоо болон дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээ
  • Интернэтийн болон Сансрын холбооны цогц үйлчилгээ
  • Гар утас худалдаа iPhone, Samsung, Nokia, Blackberry, Sony брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд борлуулдаг.
  • Хамтын ажиллагаа бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Alcatel, Comverse, Ericcson, NEC, NTT, Cerillion, AT&T, Comfone, MACH зэрэг дэлхийн нэр хүндтэй компаниудтай түншилж ажилладаг.
  • ISO 2011 онд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандарт, 2012 онд Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001:2005 стандартыг хэрэгжүүлсэн.
  • Мобиком Корпорацийн хэрэглэгчид дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээнд өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжтой.
  • 200 орчим улс руу олон улсын 003 шууд гарцаар гадаад дуудлага хийх боломжтой.
  • Хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ зориулан iPhone, Samsung, Nokia, Blackberry, Sony брэндийн гар утсыг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд борлуулдаг.

Түнш байгууллагууд

Мобиком Корпораци нь GSM системийн тоног төхөөрөмжөөр тоноглож, бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд Alcatel, Comverse, Ericcson, NEC, NTT, Cerillion, AT&T, Comfone, MACH зэрэг компаниудтай түншилж ажилладаг.

Гадаад холбоос