Эрзин хошуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 11: Мөр 11:
|улс_эсвэл = Улс орон
|улс_эсвэл = Улс орон
|аль_улс_эсвэл = {{flag|Орос}}
|аль_улс_эсвэл = {{flag|Орос}}
|нэгдүгээр_зэргийн_нэгж = [[Оросын холбооны 21 бүгд найрамдах улс|БНУ]]
|нэгдүгээр_зэргийн_нэгж = [[Бүгд Найрамдах Улсын жагсаалт (ОХУ)|БНУ]]
|нэгдүгээр_зэргийн_нутаг = {{flag|Тува}}
|нэгдүгээр_зэргийн_нутаг = {{flag|Тува}}
|хоёрдугаар_зэргийн_нэгж = [[Тува орны засаг захиргааны хуваарь|Хошуу]]
|хоёрдугаар_зэргийн_нэгж = [[Тува орны засаг захиргааны хуваарь|Хошуу]]

08:07, 8 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Эрзин хошуу
хошуу
орос. Эрзинский район
тув. Эрзин кожуун
Дөрөө нуур ба усны шувуу
Дөрөө нуур ба усны шувуу
Тува орон дахь Эрзин хошуу
Тува орон дахь Эрзин хошуу
Улс орон  Орос
БНУ  Тува
Хошуу Эрзин
Сум (6) Нэр бүхий 6 сум
Хошууны төв Эрзин
Газар нутаг 11,081.4 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 8,637 хүн [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 8,691 хүн [2]
Нягт сийрэг 0.78 хүн/км²

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), үбусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэст цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.

Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо

Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]

  1. Эрзин сум - 3350 хүнтэй
  2. Нарийн (Нарын) сум - 1776
  3. Бүрэн (Морен) сум - 1100
  4. Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
  5. Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
  6. Хачиг (Качык) сум - 277

Зам тээвэр

Красноярскаас салж Абакан, Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрна.

Иш татсан холбоос