Анджэй Дуда: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 17: | Мөр 17: | ||
2020 онд дахин хоёрдахь удаагаа 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна. |
2020 онд дахин хоёрдахь удаагаа 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна. |
||
Хувийн амьдрал |
=== Хувийн амьдрал === |
||
Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон 1995 онд төрсөн охин Кинга нартайгаа амьдардаг. |
Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон 1995 онд төрсөн охин Кинга нартайгаа амьдардаг. |
||
Католик шашинтан бөгөөд шашны арга хэмжээнд их оролцдог. |
|||
{{DEFAULTSORT:Дуда, Анджэй}} |
{{DEFAULTSORT:Дуда, Анджэй}} |
06:11, 15 Наймдугаар сар 2021-ий байдлаарх засвар
А́нджэй Себа́стьян Ду́да (пол. Andrzej Sebastian Duda; 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн) — Польшийн улс төрийн зүтгэлтэн.
2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. “Эрх зүй, шударга ёс” /Право и Справедливошчь/ намын гишүүн.
Намтар
Анджэй Дуда 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн.
1991-1996 онд Краков хотын Ягелонийн Их сургуулийг эрх зүй, захиргааны мэргэжлээр төгссөн. 1997 оны 2 дугаар сараас төрөлх сургуульдаа багшилж бөйгаад 2005 онд Эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч, 2008-2009 онд Л.Качински Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан.
2011-2014 онд “Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшиж Сеймын гишүүн болсон. 2014 оны 5 дугаар сараас Европын парламентад Польш улсаа төлөөлхөөр сонгогдож Сеймын гишүүнээ орхисон бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Евро парламентад улсаа төлөөлжээ.
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
2020 онд дахин хоёрдахь удаагаа 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.
Хувийн амьдрал
Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон 1995 онд төрсөн охин Кинга нартайгаа амьдардаг.
Католик шашинтан бөгөөд шашны арга хэмжээнд их оролцдог.