3,921
edits
No edit summary Tags: Mobile edit Mobile web edit |
No edit summary |
||
[[Файл:Physical_world.jpg|thumb|250px|right|Дэлхийн газрын зураг]]
'''Газар зүй''' ([[Грек]] гаралтай,"Жеографи" буюу "Дэлхий" гэсэн утгатай ''γη'' ба ''γαια'', мөн "дүрслэх" гэсэн утгатай ''γραφειν'' үгнээс үүсэлтэй) нь [[дэлхий]] ба түүний гадаргуй болон онцлог, оршин суугчид, ба байгалийн үзэгдлүүдийг судалдаг [[шинжлэх ухаан]] юм.<ref>{{cite web |title=Geography |work=The American Heritage Dictionary of the English Language, Fourth Edition |publisher=Houghton Mifflin Company |url=http://dictionary.reference.com/browse/geography |accessmonthday=October 9|accessyear=2006 }}</ref>
Анх "Жеографи-Газар зүй" гэдэг үгийг [[Грек|Грекийн]] [[математик|математикч]], [[одон орон|одон орон судлаач]], газарзүйч Эратосфен ([[МЭӨ]] 275-195 [[он]]) хэрэглэсэн байна. Газар зүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, [[хүн]] болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, [[дэлхий судлал|дэлхий судлалтай]] холбоотой судалгаа багтдаг байна.<ref>{{cite journal |last=Pattison |first=W.D. |year=1990 |title=The Four Traditions of Geography |journal=Journal of Geography |volume=89 |issue=5 |pages=pp. 202-6 |url=http://www.geog.ucsb.edu/~kclarke/G200B/four_20traditions_20of_20geography.pdf |id= }} Reprint of a 1964 article.</ref>
Орчин үеийн газар зүйн судалгаа нь [[Дэлхий]], [[хүн]], [[байгаль|байгалийн]] харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - [[физик газар зүй]], [[нийгмийн газар зүй]] болон хуваагдана.<ref>web.clas.ufl.edu/users/morgans/lecture_2.prn.pdf.</ref>
==Танилцуулга==
Ер нь бол, [[газар зүйч]]ид [[картографч]]ид шиг газрын нэрс ба дугаарыг судалдаг хүмүүстэй адилтгаж ойлгож болно. Хэдийгээр олон газар зүйчид [[топономи]] болон [[карталоги]]йг судалдаг боловч энэ нь тэдний гол судлах сэдэв биш. Газар зүйчид, үзэгдэл үйл явцын [[орон зай]] [[цаг хугацаа]]ны хуваарилалт, хүн ба хүний [[хүрээлэн буй орчин|хүрээлэн буй орч]]ны [[харилцаа холбоо]]ны онцлогийг судалдаг.
Газарзүйг XIX зууны сүүлчээр Ф. Рихтгофен, Д. Н. Анучин нар дор хаяж 7 шинжлэх ухааны цогц гэж тодорхойлсон байна. Үүнд:
# Одон орон болон математикийн газарзүй
# Дэлхийн бөмбөрцөгийн Геофизик ба физик
# Физикийн газарзүй (орографи, далай судлал, цаг уур судлал)
# Биологийн газарзүй
# Антропо-газарзүй
# Бүс нутгийн газарзүй буюу орон судлал
# Газарзүйн түүх.
== Газарзүйн томоохон нээлт хийсэн аялагчид: ==
* Беллинсгаузен, Фаддей Фаддеевич
* Васко да Гама
* Веспуччи, Америго
* Колумб, Христофор
* Крузенштерн, Иван Фёдорович
* Кук, Жеймс
* Лазарев, Михаил Петрович
* Магеллан, Фернан
* Марко Поло
* Пржевальский, Николай Михайлович.
== Эшлэл ==
|
edits