Биг Бэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
үүсгэв
(Өөрчлөлт алга)

02:20, 9 Есдүгээр сар 2021-ий байдлаарх засвар

Биг Бен, Лондон хот.

Биг-Бен (англиар. Big Ben,-орчуулга:-Том Бэн) -Лондон хотын Вестминстерын ордоны цагтай цамхаг (жуулчдын өгсөн нэр). Энэхүү цамхагийг "Вестминстерын ордоны цагтай цамхаг" гэж албан ёсоор нэрэлдэг байсан бөгөөд 2012 оноос хойш Елизавета хатан хааны ширээнд заларсаны 60 жилийн ойгоор нэрийг парламентын шийдвэрээр-Елизаветагийн цамхаг (англиар. Elizabeth Tower) гэж өөрчилсөн байна. Бэлэг дурсгалын зүйл, реклам, кинонд дүрсийг нь ашигладаг Их Британий хамгийн алдартай бэлэг тэмдэгийн нэг юм.

«Биг Бен» анх Лондонгийн 6 хонхнуудын хамгийн том хонх байсан бөгөөд нэр нь зөвхөн цаганд болон цамхагт хамааруулдаг байжээ. Хонхыг цутгах үед Биг Бен Нэгдсэн Вант улсын хамгийн том бөгөөд хүнд хонх байжээ. Түүний жин нь 13,7 тонн байсан бөгөөд энэхүү дээд амжилтыг 1881 онд Том Пол хонхонд (17 тонн) алдсан байна. 2017 оноос 2022 он хүртэл 100 сая ам.долларын үнэтэй бүрэн засвар хийж байгаа болно.

Нэр

Энэхүү хонхны нэрний үүслийн тухай хоёр хувилбар байдаг байна. Нэгд:- Биг Бен (Том Бен) гэж цамхагийн барилгын "ажлын даамал" байсан том биетэй сэр Бенжамина Холл-д зориулсан, Хоёрт:- Английн хүнд жингийн нэрт боксчин Бенжамина Каунт-ад зориулж өгсөн нэр гэж үздэг ажээ.

Цамхаг

Цамхагийг английн архитектор Огастеса Пьюжины (англ. Augustus Welby Northmore Pugin, 1812-1852) зураг төслөөр 1859 онд барьж, цамхагийн цагийг 1859 оны 5 дугаар сарын 31-нд ажлуулж эхэлсэн байна.

Цамхагийн өндөр оройтоогоо хамт - 96,3 метр. Цагны доод талын хэсэг 55 метрийн өндөрт байдаг байна. Цамхаг баруун-хойд зүгт 0,26 градус хазайлттай байдаг байна.

Цаг

Лондон дахь Биг Бен-ны цаг.

Вестминстерийн Том цаг бол хэмжээгээрээ "Абрадж аль-Бейт" , "Миннеаполис дах сүмийн байшин" цагудын араас гуравт ордог бөгөөд Цаг нь цамхагийн дөрвөн тал руу харж байралдаг бөгөөд дуутай ажээ.

Цагны нийт жин -5 тонн.

Цагны нүүрний диаметр -7 метр.

Цагны зүүнүүдийн урт - 2,7 ба 4,2 метр.

Дөрвөн зүгт харсан цагны нүүр бүрийн доор латинаар «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam» буюу «Нэгдүгээр Виктория хатан хааныг бурхан ивээг» гэсэн бичиг байдаг байна.

2012 оны 7 дугаар сарын 27-нд 8:12 -8:15 цагийн хооронд Олимпын ХХХ дугаар наадмын нээлтэнд зориулж энэ цаг 30 удаа дуу цохисон байна. 1952 оноос хойш анх удаа уг цаг хуваарийн бус дуугарсан ажээ.