Дарийн Дамдин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 48: Мөр 48:
[[Ангилал:Монголын циркчин]]
[[Ангилал:Монголын циркчин]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Монгол улсын хөдөлмөрийн баатар]]
[[Ангилал:Монгол улсын гавьяат жүжигчин]]
[[Ангилал:Гавьяат Жүжигчин (Монгол)]]
[[Ангилал:Цагаан-Үүрийн хүн]]
[[Ангилал:Цагаан-Үүрийн хүн]]
[[Ангилал:Монголчууд]]
[[Ангилал:Монголчууд]]

14:47, 12 Аравдугаар сар 2021-ий байдлаарх засвар

Дарийн Дамдин
Төрсөн газарМонгол улсын Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сум
Амьдарсан нь1931–2002 он (71 насласан)
Алдар цол
Төрийн цолХөдөлмөрийн баатар (1999)
Гавьяат жүжигчин
Бөхийн цолдархан аварга
Дуурьсгаж
явсан нутаг
Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сум
Цол ахисан он жил
Дархан аварга1960 — мөнхөрсөн
Даян аварга1959
Улсын аварга1958
Улсын арслан1956
Улсын начин1952
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн5 (1956, 1957, 1958, 1959, 1960)
Үзүүрлэсэн5
Шөвгөрсөн23
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (1970)
Үзүүрлэсэн2 (1965, 1971)

Дарийн Дамдин нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн Гавьяат Жүжигчин цолтой циркийн жүжигчин юм.

Өсвөр нас

Дарийн Дамдин нь 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна. Багаас адуу малтай ноцолдох, түлээ мод бэлтгэх, хашаа хороо барих зэрэг хар бор ажилд сайн байсан болон Ханх баазад ачигч хийж байсан зэрэг нь бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлжээ. Анх 20 настайдаа сумын наадамд түрүүлж бөхийн гараагаа эхлэжээ.

Циркийн жүжигчин

Тэрээр циркийн тайзнаа хүч тамирын гайхамшгийг үзүүлдэг жүжигчин байлаа. Циркийн хүч тамирын дасгал Дамдин аваргыг сайн барилдахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл байсан гэдэг.

Үндэсний бөх

1952 онд 6 давж улсын начин цол хүртсэн бол 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчээ. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.

Барилдааны арга барил, мэх

Маш хурдан шуурхай барилддагаараа алдартай аварга байсан тул бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг. Улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» гэж дурсаж ярьж байжээ.

Гэр бүл

Гэргий Цэрэндулам. Хүү нь улсын гарьд Дамдингийн Баяраа.