"Ханбалиг"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
 
== Үлдсэн өв соёл ==
Өнөөдөр Бээжин хотын Хайдэнь, Чао-ян дүүрэгт тус тус гурван газарт хэрмийн үлдэгдэл 12 км урт хэсэг үлдсэн байдаг нь Дайду нийслэлийн үеийн хэрмийн тэн хагас нь гэсэн үг бөгөөд Бээжингийн баруун дүүрэгт орших Сижимэн хэмээх хаалгын орчимд орших Сюэ-юаньлу гудамжнаас хойш чиглэн Вазин гудамжны Зинмэн хаалга хүрч зүүншзүүн эргэн, Хятад-Японы найрамдал эмнэлгийн орчимд хүрч, түүний зүүн талаар урагш эргэн, Дунжимэн хаалга хүрдэг.<ref name=":0" />
 
Уг хэрэм нь чулуу, тоосгон биш, харин '''модон хүрээ зангидан гадуур нь шороо түрэн овоолж дагтаршуулсан хэрэм юм'''. Яагаад бусад улсын нийслэл хотуудын хэрэм шиг чулуу юм уу, тоосгон хэрэм байгуулаагүй вэ? гэвэл тэр үед нийслэл хотыг барьж байгуулахад асар их хөрөнгө мөнгө гаргасан байсан тул энэхүү хэрмийг барих хөрөнгө хомсодсоноос ийнхүү шороон хэрэм босгожээ. Өнөөдөр энд тус хэрмийн үлдцийг түшиглэн “Юань улсын их нийслэл Дайду хотын цэцэрлэгт хүрээлэн” хэмээх Бээжин хотын хамгийн том түүх соёл, амралт зугаалгын газрыг байгуулжээ.<ref name=":0" />
Anonymous user

Хажуугийн цэс