Анджэй Дуда: Засвар хоорондын ялгаа
Мөр 42: | Мөр 42: | ||
[[Ангилал:Финландын Цагаан Сарнай одон шагналтан (Их загалмай)]] |
[[Ангилал:Финландын Цагаан Сарнай одон шагналтан (Их загалмай)]] |
||
[[Ангилал:Ягеллоны Их Сургуулийн төгсөгч]] |
[[Ангилал:Ягеллоны Их Сургуулийн төгсөгч]] |
||
[[Ангилал: |
[[Ангилал:Ягеллоны Их Сургуулийн багш]] |
||
[[Ангилал:Польшууд]] |
[[Ангилал:Польшууд]] |
||
[[Ангилал:1972 онд төрсөн]] |
[[Ангилал:1972 онд төрсөн]] |
09:20, 24 Гуравдугаар сар 2022-ий байдлаарх засвар
А́нджэй Себа́стьян Ду́да пол. Andrzej Sebastian Duda [ˈandʐɛj sɛˈbastʲjãn ˈduda] дуудлага сонсох (1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн) — Польшийн улс төрийн зүтгэлтэн.
2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Польшийн “Эрх зүй, шударга ёс” (польш. Prawo i Sprawiedliwość, PiS) улс төрийн намын гишүүн.
Намтар
Анджэй Дуда 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн.
1991-1996 онд Краков хотын Ягелонийн Их сургуулийг эрх зүй, захиргааны мэргэжлээр төгссөн. 1997 оны 2 дугаар сараас төрөлх сургуульдаа багшилж бөйгаад 2005 онд Эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч, 2008-2009 онд Л.Качински Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан.
2011-2014 онд “Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшиж Сеймын гишүүн болсон. 2014 оны 5 дугаар сараас Европын парламентад Польш улсаа төлөөлхөөр сонгогдож Сеймын гишүүнээ орхисон бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Евро парламентад улсаа төлөөлжээ.
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд үлдсэн. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
2020 онд дахин хоёрдахь удаагаа сонгуульд оролцож 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр 5 жилээр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.
Хувийн амьдрал
Эцэг Ян Тадеуш Дуда — техникийн ухааны профессор, эх Янина Милевска-Дуда — химийн шинжлэх ухааны профессор. Гэргий герман хэлний багш Агата Корнхаусер-Дуда болон 1995 онд төрсөн охин Кинга нартайгаа амьдардаг.
Католик шашинтан бөгөөд шашны арга хэмжээнд их оролцдог.
- Польшийн ерөнхийлөгч
- Одооны төрийн тэргүүн
- 21-р зууны улс төрч
- Польшийн өмгөөлөгч
- Польшийн эрх зүйн улс төрч
- Европын парламент дахь Польшийн гишүүн
- Хууль зүйн сайдын орлогч сайд
- Эрх Чөлөөний Холбооны гишүүн
- Эрх зүй ба Шударга ёс Намын гишүүн
- Гэгээн Олафын одон шагналтан (Их загалмай)
- Леопольдын одон шагналтан (Их загалмай)
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (Их загалмай)
- Португалын Гавьяаны одон шагналтан (Их загалмай)
- Румыны Од шагналтан (Колланэ)
- Стара планина одон шагналтан
- Цагаан Арслан одон шагналтан (Их загалмай)
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Финландын Цагаан Сарнай одон шагналтан (Их загалмай)
- Ягеллоны Их Сургуулийн төгсөгч
- Ягеллоны Их Сургуулийн багш
- Польшууд
- 1972 онд төрсөн