Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс: Засвар хоорондын ялгаа

No edit summary
(Өөрчлөлт алга)

13:55, 24 Дөрөвдүгээр сар 2022-ий байдлаарх засвар

Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс нь арабын улсууд болох Египет ба Сири нэгдсэн, 1958 оноос 1961 оны хооронд оршин тогтносон улс юм.

Энэхүү холбоо нь 1958 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан. Эдгээр улсад 1958 оны гуравдугаар сарын 8-нд Йемений Хант Улс (Умард Йемен) нэмэгдэн, Арабын Нэгдсэн Улсыг байгуулав.

1961 оны есдүгээр сарын 28-нд уг холбооноос Сири Улс, мөн оны арванхоёрдугаар сард Умард Йемен Улс салан тусгаарласнаар уг холбоо задарчээ. Египет Улс 1972 оны сүүл хүртэл Арабын Нэгдсэн Улс гэх нэрээ хадгалан авч үлдэв.

Түүх

Бүгд Найрамдах Египет Улс байгуулагдсан 1952 онд төрийн тэргүүн Гамаль Абдел Насер нь бүх арабын улсуудыг нэгтгэх (панарабизм) улс төрийн бодлого баримтлах болов. Энэхүү бодлогын зорилго нь Ойрх Дорнод ба Умард Африк дахь америк, британи, францын нөлөөг шахан зайлуулах байв. Гэтэл консерватив үзэлт, хаант засагтай Саудын Араб, Ирак, Йордан гурвын эсэргүүцэлтэй тулгарав. Ганцхан Сири Улс л Египеттэй холбоотон боллоо.

Сири улсын үйлдвэрчний эвлэлүүд болон панарабист-социалист үзэлтэй Баас Намынхан уг холбоог социализмыг хурдацтай өөрчлөн байгуулахад зайлшгүй хэрэгтэй хэрэгсэл хэмээн үзэж байв. Сирийн ард түмэн ба тэднийг атгаж буй элитүүд нь холбооны хамтын эдийн засгийн хүчээр улсынхаа макро эдийн засгийг сайжруулна гэж найдаж байлаа.[1]

Ном зүй

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
  • Aburish, Said K. (2004), Nasser, the Last Arab, New York: St. Martin's Press, p. 151, ISBN 0-312-28683-X

Цахим холбоос

 Commons: Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. Volker Perthes: Staat und Gesellschaft in Syrien, Hamburg 1990, S. 53, S. 56