Ислам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 5: Мөр 5:


== Исламыг албан ёсоор дагадаг ==
== Исламыг албан ёсоор дагадаг ==
Дэлхийн 28 оронд Исламын шашиныг төрийн буюу албан ёсны шашин гэж үздэг орнууд.
Дэлхийн 28 оронд Исламын шашныг төрийн буюу албан ёсны шашин гэж үздэг орнууд.


[[Файл:World Muslim Population 2018.png|thumb|350px|Лалын шашинтай орнуудын хувьд хар ногоон өнгө нь мусульманчуудын эзлэх хувь өндөр байгааг илтгэнэ]]
[[Файл:World Muslim Population 2018.png|thumb|350px|Лалын шашинтай орнуудын хувьд хар ногоон өнгө нь мусульманчуудын эзлэх хувь өндөр байгааг илтгэнэ]]
Мөр 19: Мөр 19:
* [[Kазахстан]];
* [[Kазахстан]];
* [[Коморос]];
* [[Коморос]];
* [[Kыргызстан]];
* [[Kиргиз]];
* [[Мавритани]];
* [[Мавритани]];
* [[Малайз]];
* [[Малайз]];

11:51, 20 Зургаадугаар сар 2022-ий байдлаарх засвар

Залбирал үйлдэж буй Мусульманчууд

Ислам (Араб: الإسلام Аль-Ислам) эсвэл Исламын шашин нь 7-р зуунд Арабын элч Мухаммедэд илгээгдсэн шашин юм. Энэхүү шашныг шүтэгч хүнийг мусульман гэдэг. Мусульманчууд Аллах Мухаммедэд Коран судрыг илгээсэн гэж үздэг. Энэ шашин нь итгэгчдийн тоогоор 1,8 тэрбум буюу дэлхийн хоёрдугаарт ордог том шашин бөгөөд дэлхийн 125 орчим улсад дэлгэрсэн байдаг юм. Исламын шашны үндсэн хэл нь араб хэл.

Исламын шашин шүтлэг нь үүсгэн байгуулагч зөнч Мухаммедын амьдралын туршид боловсруулсан таван үндсэн шашны үүрэг (Аркан ад-дин) дээр суурилдаг байна. Үүнд: итгэл үнэмшлээ дагах (Шахада), мөргөл залбирал (Араб:- "салят", Перс:- "намаз" буюу залбирал), Рамадан сард мацаг барих (Араб:- "саум", Перс:- "ураза"), өглөг (закят - орлогынхоо 2.5% ядууст өгөх) бөгөөд Меккад очиж мөргөл үйлдэх (хаж).

Исламыг албан ёсоор дагадаг

Дэлхийн 28 оронд Исламын шашныг төрийн буюу албан ёсны шашин гэж үздэг орнууд.

Лалын шашинтай орнуудын хувьд хар ногоон өнгө нь мусульманчуудын эзлэх хувь өндөр байгааг илтгэнэ

Суннит

Шийт

Ибадит

Оман

Нэр

Араб хэлнээс галигласан "Аль-Ислам" гэх үгийг монголчилбол албадлагагүйгээр бурхныг дагах гэсэн утга бүхий туйлын үнэн (дэвөтэ), аль эсвэл хязгааргүй энх амгалан гэдэг агуулгатай ажээ. Дэлхийн бүх хэлэнд исламын шашин, мусульман хэмээн хэлэгддэг.

Түүх

Коран

Исламын шашин МЭ 622 онд Аллахаас илгээгдсэн, энэ шашин дэлхийн төгсгөл хүртэл хүчинтэй гэж итгэгчид нь үзэх ба Коран сударт тайлагдаагүй ойлгомжгүй зүйлс маш их бөгөөд хүмүүс хөгжлийнхөө хэрээр ойлгох нь тодорхой хэмээн үздэг байна. Коранд өнгөрсөн ирээдүйн тухай товч тодорхой бичигдсэн байдаг. Аллах бүхнийг бүтээсэн ба бүх өвчнийг эмчлэх жорыг бүтээсэн. Мухаммед элч Аллахын тааллаар илгээгдсэн хамгийн сүүлчийн элч бөгөөд, Иса (Есүс) элч дэлхийд ирнэ, гэхдээ дэлхийн төгсгөл ойртоход том том үзэгдлүүд болох үед ирж 40 жил Иса (Есүс) элч мусульманчуудын дунд амьдарна, гэхдээ тэр Даджал (нэг гартаа гал нөгөө гартаа ус барьсан)-ийг хөнөөнө гэж Аллах Мухаммедед айлдсан гэж итгэдэг. Даджал нь хүчтэй нэгэн бөгөөд хүмүүст галыг сонго эсвэл усыг сонго гэж тушаах бөгөөд нар мандах зүгээс ирнэ гэсэн байна, дэлхийн төгсгөлийн үед Даджалийн гар дахь галыг сонгогчид диваажинд, харин ус нь гал болон хувирна гэсэн байна.

Исламын урсгалууд

Исламын урсгалуудын хамгийн том нь Суннитуудын бүлэг. Энэ нь Мухаммедийн сургаал Суннаг дагалдах хүн гэсэн утгатай ажээ. Суннит дотор урсгал байхгүй боловч Исламын хуулийн тайллаас шалтгаалж 4 хэсэгт хуваагддаг.

Дараагийн том урсгал нь Шийт (Алигийн бүлэг гэдэг үгний товчлол) буюу 4-р Халиф Алиг шүтэн бишрэгчид юм. Мухаммед нь Алид өөрийнхөө нууцыг дамжуулсан учраас Мухаммедийн цорын ганц дамжуулагч нь Али гэж үздэг байна. Дотор нь 12 Имамын бүлэг, Исмаилын бүлэг, Сайтын бүлэг гэж хуваадаг.

Yүнээс гадна Вахифф, Хааф гэх мэтийн урсгалууд байдаг.

Монгол улс дахь мусульманчууд

Монгол улсад Исламын шашныг хүн амын 3-5 орчим хувь нь дагаж мөрддөг. Эдгээр итгэгчдийн дийлэнх нь казак үндэстэн бөгөөд гол төлөв Монгол улсын баруун хязгаарын Баян-Өлгий аймаг (аймгийн нийт хүн амын 88.7%) болон Ховд аймагт (аймгийн нийт хүн амын 11.5%, Ховд, Буянт сум) оршин суудаг. Эдгээр аймгуудаас гадна Исламын шашин шүтдэг казах үндэстнүүд цөөн тоогоор улс даяар янз бүрийн хот, суурин газруудад тархсаныг олж болно.

Мөн үзэх