Донровын Намдаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: {{Инфобокс Зохиолч | нэр = Донровын Намдаг | зураг = | хэмжээ = | жинхэн...
 
No edit summary
Мөр 28: Мөр 28:


== Намтар ==
== Намтар ==
Д.Намдаг [[1911]] онд хуучнаар [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён хан аймгийн]] [[Үйзэн гүний хошуу]], эдүгээгийн [[Завхан аймаг|Завхан аймгийн]] [[Алдархаан сум]]ын нутаг [[Ар шанд]] гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ.
Д.Намдаг [[1911]] онд хуучнаар [[Сайн ноён хан аймаг|Сайн ноён хан аймгийн]] [[Үйзэн гүний хошуу]], эдүгээгийн [[Завхан]] аймгийн [[Алдархаан сум]]ын нутаг [[Ар шанд]] гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ.


Бага насандаа нутгийнхаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж [[Монгол бичиг]] сурчээ.
Бага насандаа нутгийнхаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж [[Монгол бичиг]] сурчээ.

13:20, 14 Долоодугаар сар 2009-ий байдлаарх засвар

Донровын Намдаг
Төрсөн: 1911 оны 11 сарын 16
Ар шанд
Өнгөрсөн: 1984 оны 3 сарын 11
Ажил үйл Зохиолч, Жүжигчин, Найруулагч
Гарал үүсэл Ард
Яс үндэс Халх
Улс орон Монгол улс
Боловсрол Дээд
Төрөл Үргэлжилсэн үг, Тууж, Өгүүлэг, Жүжиг, Яруу найраг

Донровын Намдаг (1911 оны 11 сарын 16 - 1984 оны 3 сарын 11) нь Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.

Намтар

Д.Намдаг 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ.

Бага насандаа нутгийнхаа Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.

1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт ирж улмаар ардын засгийн анхны дунд сургуульд элсэн оржээ. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Батсүх, Гомбо, Хаалай, Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна.

Тэрээр 1932, 1941-1947 онуудад Япон, Германы тагнуул гэсэн хилс хэрэгт хэлмэгдэн шоронд хоригдож байсан бөгөөд 1958 онд цагааджээ.

Д.Намдаг "Цаг төрийн үймээн" роман бичсэний учир 1962 онд Төрийн шагнал, 1971 онд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол, 1983 онд дахин Төрийн шагнал хүртжээ.

Түүний зээ хүү нь УИХ-ын гишүүн З.Алтай юм.

Бүтээлүүд

  • "Учиртай гурван толгой" дуурь (1934) - Д.Нацагдоржтой хамтран
  • "Би биш" жүжиг (1934)
  • "Тэмцэл" жүжиг (1934)
  • "Хүрээ тойруулж, хүрд эргүүлэхдээ" өгүүллэг (1935)
  • "Сүрэг чоно" тууж, кино зохиол (1936)
  • "Амь ба амьдралын үнэ" жүжиг (1936)
  • "Мөлжигч ба туслагч" жүжиг (1936)
  • "Халх гол" жүжиг (1940)
  • "Шарай голын гурван хаан" жүжиг (1941)
  • "Их журам" жүжиг (1947)
  • "Залуу үе" жүжиг (1948) - Ш.Нацагдоржтой хамтран
  • "Нэг ангийхан" жүжиг (1949) - Ч.Лодойдамбатай хамтран
  • "Галт тэрэг" (1950)
  • "Уулын хөх чоно" (1950)
  • "Алим" тууж (1952)
  • "Цэцэрлэг дээр" жүжиг (1953)
  • "Шинэ зам" жүжиг(1954)
  • "Цаг төрийн үймээн" роман (1960)
  • "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг (1962)
  • "Нүгэл буян" кино зохиол (1963)
  • "Хөгшин чоно улисан нь" тууж (1963-1965)
  • "Шинэ байшинд" жүжиг (1966)
  • "Хярааны хонхорт" жүжиг (1967)
  • "Ээдрээ" жүжиг (1968)
  • "Үр тариа" тууж (1978)


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.