"Николай Коперник"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
б
робот Нэмж байна: an:Nicolau Copernico; cosmetic changes
б (робот Өөрчилж байна: jbo:nikolaus.kopernikus)
б (робот Нэмж байна: an:Nicolau Copernico; cosmetic changes)
[[ImageЗураг:Nikolaus_Kopernikus.jpg|thumb|right|225px|Николай Коперник]]
'''Николай Коперник''' (Nicolaus Copernicus, 1473 оны 2 сарын 19 – 1543 оны 5 сарын 24) нь [[дэлхий]]г ертөнцийн төв гэсэн ойлголтыг няцаасан одон орон судлаач байв.
 
Суут астрономич Николай Коперник [[Польш]]ийн [[Торунь]] хотноо төржээ. Бага наснаасаа эцэг эхээс өнчирч хоцорсон түүнийг нагац ах нь хүмүүжүүлж хүний зэрэгт хүргэсэн байна. Хүүхэд байхаасаа сурч мэдэхэд сэтгэл санаагаа бүрэн зориулсан Н.Коперник эхлээд Польшид, дараа нь [[Итали]]д хос дээд боловсрол эзэмшжээ. Хэдийгээр түүний үзсэн эрдмийн ихэнхи нь шашны ном байсан боловч авхаалж самбаагаараа өмнөх болон өөрийн үеийн агуу их математикчид, одон орны бүтээлтэй гүнзгий танилцжээ. Үүний зэрэгцээ гүн ухаан, төр эрх, [[анагаах ухаан]]д суралцаж алс нутгаас эх орондоо тал бүрийн өргөн мэдлэгтэй эргэж ирсэн байна. Н.Коперник нутагтаа ирэн Варми болон Фромборкт сүм хийдэд дээгүүр алба хаангуутаа инженерийн ба эмнэлгийн албанд өдрийн цагаа зарцуулан, шөнийн цагт чөлөө зав гарган одон орны судалгааны ажил хийж эхэлжээ. Тэрээр өвлийн хүйтэн, жавар салхийг тэвчин чадал муутай төхөөрөмжөөр ажиллаж, байсан боловч мохолгүй чармайсаар 40 эргэм насандаа агуу их нээлт хийж "''Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай''" гэдэг алдарт бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлээрээ Н.Коперник дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог гэж үзэж, бусад одон ертөнц бурханы зохиолоор түүнд зориулагдан оршдог гэсэн урьдах үеийн ойлголтод хатуу цохилт өгсөн юм. Тэрээр [[Буд]], [[Ангараг]], [[Сугар]] болон бусад гаригууд нь дэлхийг тойрч байдаг биш, харин Дэлхийн хамт [[нар]]ыг тойрдог гэсэн дүгнэлт хийж Нарны системийн гаригуудын хөдөлгөөний байдлыг харуулсан зураг зохиосон билээ. Н.Коперник геометрийн нарийн тооцоо томьёо хэрэглэн нар төвтэй системийн онолыг бий болгсон нь Нар ба гаригуудын хоорондох харьцангуй зайг бодож гаргах, гариг Дэлхийн хоорондох зайнаас шалтгаалан оддын гялалзалт буурч, өөрчлөгддөг шалтгааныг үнэн зөв тайлбарлах боломж бүрдүүлжээ. Ийнхүү Н.Коперник олон зуун жил ноёрхсон Птолемейн сургаалыг үгүйсгэснээр сүм хийдийнхний галзуурсан эсэргүүцэлтэй тулгарчээ. Тэр үед шашны сургаалын эсрэг боссон хэн боловч тэрсүү үзэлтэнд тооцогдож, тийм хүнд анафем хэмээх үзэшгүй муухай ял шийтгэл ноогддог байв. Н.Коперник шашны шийтгэлээс болгоомжлон өөрийн бүтээлийг хэвлүүлэхийг 30 гаруй жил хойш тавьсаар нас барахынхаа өмнөхөн хэвлэлд шилжүүлжээ. “Н.Коперникийн нээлт зөвхөн одон орны судлалд төдийгүй байгалийн шинжлэл, ертөнцийг үзэх үзэлд бүхэл бүтэн хувьсгал хийсэн бөгөөд ''Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай'' ном хэвлэгдэн гарсан явдал шашны номлолоор байгалийн хуулийг тайлбарлах ямар ч боломжгүйг харуулснаараа чухал юм” гэж [[Фридрих Энгельс|Ф.Энгельс]] үнэлэн бичжээ.
 
[[categoryАнгилал:Одон орон судлаачид]]
 
[[af:Nicolaas Copernicus]]
[[als:Nicolaus Copernicus]]
[[an:Nicolau Copernico]]
[[ar:نيكولاس كوبرنيكوس]]
[[arz:نيكولاوس كوبرنيكوس]]
19,908

edits

Хажуугийн цэс