Сөүл: Засвар хоорондын ялгаа
б робот Нэмж байна: yo:Seoul |
б робот Нэмж байна: mhr:Сеул |
||
Мөр 206: | Мөр 206: | ||
[[lt:Seulas]] |
[[lt:Seulas]] |
||
[[lv:Seula]] |
[[lv:Seula]] |
||
[[mhr:Сеул]] |
|||
[[mk:Сеул]] |
[[mk:Сеул]] |
||
[[ml:സോള്]] |
[[ml:സോള്]] |
09:09, 12 Арванхоёрдугаар сар 2009-ий байдлаарх засвар
Сөүл
서울특별시 | |
Хотын зураг Сөүл үүр цайх үеэр | |
| |
Солбицол: | |
---|---|
Улс | Өмнөд Солонгос |
Бүс | Сөүлийн үндэсний нийслэлийн нутаг дэвсгэр |
Газар нутаг | |
- Нийт | 605.33[1] км² |
Хүн ам | |
- Нийт (2006) | 10,356,000 |
- Нягтрал | 17108/км² |
Цагийн бүс | UTC+9 |
Утасны код | (+82) 02 |
Цахим сүлжээ: seoul.go.kr |
Сөүл нь Өмнөд Солонгосын нийслэл бөгөөд хамгийн том хот юм. Хүн ам нь 10 саяас илүү, дагуул хотуудын хамт 23 сая хүрнэ[2].
Тус хот БНСУ-ын хойд хэсэгт Хан мөрний эрэг дээр оршино. Хойд Солонгосын хилээс 50 км зайтай.
Сөүл хот нь МЭӨ 18 онд Бэкжэ улсын үед байгуулагдсан гэж үздэг ба Чусон династийн үед нийслэл хот болсон байна.
Өмнөд Солонгосын нийт хүн амын талаас илүү нь Сөүл болон Сөүлийн зэргэлдээ хотуудад амьдрах ба 2007 онд дэлхийн 3 дахь, Азийн хамгийн өндөр амьжиргааны өртөгтэй хот гэж тооцогдож байна[3].
Газарзүй ба уур амьсгал
Сөүл хот Өмнөд Солонгосын хойд хэсэгт, Хан мөрний хойд ба өмнөд эрэгт оршино. Нийт талбай нь 605.39 км². Уг хот найман уулын дунд байх боловч хотын баруун хэсэг нь мөрний эрэг орчмын тэгш газар байна.
Уур амьсгал
Сөүл нь Өмнөд Солонгосын бусад нутагтай ижил, чийглэг уур амьсгалтай. Учир нь Солонгосын хойг гурван талаараа далайгаар хүрээлэгдэнэ[4]. Зундаа халуун, чийглэг, наймдугаар сард хамгийн их хална. Энэ үед дундаж температур 22-30°C байна. Өвөлдөө дунджаар -7°C-1°C байна. Өвөлдөө харьцангуй хуурай байх ба жилд дунджаар 28 өдөр цас орно.
Засаг захиргааны нэгж
Сөүл нь 25 дүүрэгт (Gu буюу 구)[5], дүүрэг нь хороонд (Dong) хуваагдана.
|
|
Хүн ам
Сөүлийн оршин суугчид үндсэндээ Солонгосчууд бөгөөд цөөн тооны Хятад, Япончууд амьдарна. Гадаадын иргэд Сөүлийн нийт хүн амын 2%-ийг эзэлнэ[6]. Сөүлийн оршин суугчдын тоо 2007 оны эцсээр 10,421,000 байсан ба 229,000 гадаадынхан амьдарч байжээ[1].
Сөүлд гэмт хэрэг маш бага. Гол хоёр шашин нь Буддын болон Христийн шашин байна.
Мөн үзэх
Ишлэл
- ↑ Seoul Metropolitan Government - "A Clean, Attractive & Global City, Seoul!"
- ↑ R.L. Forstall, R.P. Greene, and J.B. Pick, "Which are the largest? Why published populations for major world urban areas vary so greatly", City Futures Conference, (University of Illinois at Chicago, July 2004) – Table 5 (p.34)
- ↑ "Cost of living - The world's most expensive cities". City Mayors.
- ↑ http://www.bbc.co.uk/weather/world/country_guides/results.shtml?tt=TT002800 BBC Weather - Country Guide
- ↑ "Administrative Districts" (in English). Seoul Metropolitan Government. Retrieved 2008-05-02.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Park, Chung-a (2007-07-24). "Foreign Population in Seoul Stands at 175,000" (in English). Korea Times. Retrieved 2008-01-06.
{{cite news}}
: CS1 maint: unrecognized language (link)
Гадаад холбоос
- Seoul Metropolitan Government
- Highlights of Seoul: by Korean National Tourism Organization
- Seoul Map Browser (from Seoul Metropolitan Government web site)
- Seoul Photo Album
- Seoul subway map (pdf in zip format)
- Photos of Seoul, South Korea