Тусламж:Хувийн тохиргоо

Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн Тусламжийн хуудас болно. Уг хуудсанд нэмэх шаардлагатай, орхигдсон зүйлс байвал, Та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү.


Та Интернет хөтлөгчийнхөө баруун дээд буланд байгаа Миний тохиргоо линкийг дарж, Хэрэглэгчийн тохиргоогоо өөрчилж болно. Уг тохиргоо нь нилээн хэдэн табуудтай, тэдгээрийг тус бүрд нь тайлбарлая.

Хэрэглэгчийн хувийн тохируулга

  • Хэрэглэгчийн нэр: Таны хэрэглэгчийн нэр буюу анх Википедиад бүртгэл үүсгэхдээ таны сонгосон нэр юм. Хэрэв танд хүндэтгэн үзэх шалтгаан байвал Админууд (bureaucrat) таны хэрэглэгчийн нэрийг өөрчилж өгнө.
  • Хэрэглэгчийн ID: Таны ID дугаар, өөрчлөх боломжгүй.
  • Мэйл хаяг: Өөрийн тохиргоондоо мэйл хаягаа хадгалж болох бөгөөд, Таныг нууц үгээ санахгүй тохиолдолд, таны шинэ нууц үгийг тухайн хаягаар илгээх болно.
    • Сануулга: Уг хуудасны доод буланд байгаа Бусад хэрэглэгчдээс ирэх мэйлийг зөвшөөрөх нүдийг чагталвал, мэйл хаягийг тань баталгаажуулах зорилготой захиаг та хүлээж авна. Уг захианд дурьдсан зааврын дагуу мэйл хаягаа баталгаажуулсны дараа, та бусад хэрэглэгчдийн захиаг хүлээн авах боломжтой.
  • Дуудах нэр (хоч): Дуудах нэрийг та өөрөө сонгоно. Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн саналынхаа доор ~~~~ гэж гарын үсгээ үлдээвэл, Таны дуудах нэр, хэрэглэгчийн нэрний тань оронд бичигдэнэ.
  • Автомат линкгүй түүхий гарын үсэг: Энэ нүдийг чагтлаагүй тохиолдолд, уг нүдэнд таны бичсэн үг таны дуудах нэр болох ба таны хэрэглэгчийн хуудсны линкийг автоматаар агуулна. Хэрэв чагталбал, уг нүдэнд бичигдсэн бүх викитаг, викилинкүүд идэвхижинэ. Өөрөөр хэлбэл, та өөрийн гарын үсгэндээ, өөрийн хэрэглэгчийн хуудаснаас гадна википедиагийн бусад хуудсуудийг хавсаргах боломжтой болно. Жишээлбэл өөрийн Хэлэлцүүлгийн хуудсийг гэх мэт. Төрөл бүрийн зураг, загвар, гадаад холбоосыг өөрийн гарын үсгэндээ хавсаргаж болохгүй.
  • Хэл: Википедиагийн хэрэглэгчийн интерфейсыг ямар хэлээр үзэх вэ гэдгээ энд тохируулна.
  • Нууц үгийг өөрчлөх: Энэ хэсгийг та, нууц үгээ солих үедээ ашиглаарай.

Арьс

Арьс нь Википедиагийн харагдах байдлыг тодорхойлно. Үндсэн тохиргоо нь MonoBook юм.

Математик

Энд математикийн томъёог дэлгэц дээр яаж харуулах тохиргоог хийнэ.

Файлууд

Энд зургийн файлууд тухайн зургийн мэдээлэлийг агуулсан хуудас дээр ямар хэмжээтэйгээр таньд харагдахыг зааж өгнө. Энэ сонголтоор зургийн үндсэн хэмжээнд өөрчлөлт орохгүй.

Мөн өгүүллэг доторхи зургийг хэр багасгаж харуулах вэ гэдэг тохиргоог хийж болно. Багасгаж харуулсан зураг дээр дарж, түүнийг бүрэн хэмжээгээр нь томруулан харж болно.

Огноо, цаг

Огноо ямар байдлаар харагдах вэ? гэдгийг та эндээс тохируулна. Википедиагийн үндсэн цаг нь UTC бөгөөд энэ цагийг та өөрийн амьдарч буй орон нутгийн цагтай тохируулан өөрчилж болно өөрийн амьдарч буй газрын, оршин суугаа орон нутгийн цагаар өөрчилж болно.

Өөрчлөх

"Өөрчлөх" товчийг дарж, өгүүллэгийг засах үед гарч ирдэг хайрцгийн өргөн (мөр), уртыг (багана) эндээс тохируулж болно. Мөн засварлахтай холбоотой бусад тохиргоог хийнэ.

Сүүлд шинэчлэгдсэн

Сүүлийн хэд хоногт хийгдсэн, хичнээн өөрчлөлтийг харуулах вэ? гэдгийг энэ хууудсанд тохируулна. Мөн бичлэгийн агуулгатай холбоогүй (жижиг) өөрчлөлтүүдийг үзүүлэх, эс үзүүлэхийг сонгож болно. Уг "Сүүлд шинэчлэгдсэн" өөрчлөлтүүдийг, "Залуурагч" баганад буй "Сүүлд шинэчлэгдсэн" холбоосыг дарж харна.

Хянаж буй хуудсууд

Таны "хянаж буй хуудсууд"-тай (үүнийг "Миний хянаж буй хуудсууд" линкийг дарж харна) холбоотой тохиргоонуудыг энд хийж болно. Жишээлбэл, Та өөрийн хянаж буй хуудсуудад хийгдсэн өөрчлөлтийг, сүүлийн хэд хоногийн хугацаан дахь, хичнээн өөрчлөлтийг харуулах вэ гэдгийг тохируулж болно. Мөн жижиг засвар, өөрийн хийсэн засвар, автоматаар хийгдсэн засвар зэргийг үзүүлэх үү, нуух уу зэргийг тохируулж болно.

Хайлт

Хайлт хийх үед ямар хуудаснаас (Эндээс Википедиагийн хуудасны төрлүүдийг үзнэ үү) хайлт хийх, үр дүнг яаж харуулах вэ гэдгийг тохируулна.

Бусад

  • Алдаатай холбоосууд улаан өнгөтэй харагдах уу, эсвэл холбоос байхгүй мэт харагдах уу гэдгийг
  • Текст таны интернет хөтлөгчийн цонхонд багтаж харагдах уу гэдгийг
  • Өгүүллийн дэд гарчигуудыг дугаарлаж харуулах уу, үгүй юу гэдгийг
  • Өгүүллийн эхэнд тухайн өгүүлэл дэх дэд гарчигуудийг (Contents) харуулах уу үгүй юу гэдгийг
  • Тухайн хуудсыг хамгийн сүүлчийн хувилбараар нь харах эсэхийг (Интернет хөтлөгчийн refresh товчийг ашиглах шаардлагагүй болно) тохируулж болно

Бусад холбоотой сэдвүүд[засварлах | кодоор засварлах]