Тусламж:Өгүүллэгийн загвар ямар байвал зүгээр вэ?

Энэхүү Өгүүллэгийн загвар-ын талаархи мэдээлэл нь, өгүүллэгүүдийг ойролцоо, нэг хэлбэрт оруулах зорилготой болно. Учир нь, өгүүллэгүүд нэг загвараар бичигдсэн тохиолдолд Википедиаг унших, засварлахад хялбар байх болно. Гэхдээ эдгээр нь ягштал баримтлах ёстой "хууль" биш. Гэхдээ Та аль болох үүнийг дагаж, мөрдөхийг хичээгээрэй.

Мэдээж бичлэгийн чанар нь өгүүллэгийн харагдах байдал, загвараасаа илүү чухал.

Өгүүллэгийн гарчиг[засварлах | кодоор засварлах]

Хэрэв боломжтой бол өгүүлэгийн гарчигийг эхний өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн болгож оруулахыг хичээгээрэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллэгийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ. Мөн эхний өгүүлбэрт зөвхөн Хими гэсэн үгийг л тодруулах ба өөр үгийг тодруулах хэрэггүй.

Үүсгэх[засварлах | кодоор засварлах]

Дэд гарчигийг == тэмдэглэгээг ашиглан үүсгэх ба эдгээр нь "тодруулсан" байдлаар харагдах тул тусгайлан тодруулах шаардлагагүй.

Үг сонгох[засварлах | кодоор засварлах]

  • Гарчиг, дэд гарчигийн эхний үсгийг томоор бичнэ. Хэрэв гарчигийн хоёрдахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчигийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Жишээлбэл, "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.
  • Гарчигт (/), (+), ({}), ([]), (&) зэрэг янз бүрийн тусгай тэмдэглэгээ битгий ашиглаарай.
  • Гарчигийг битгий холбоос болгож ашиглаарай.
  • Гарчиг аль болохоор богино байвал зүгээр.
  • Тухайн өгүүллэгийн гарчигтай адил дэд гарчиг битгий үүсгээрэй. Энэ нь уншигчдийг төөрөгдөлд орууж болзошгүй.

Дэд сэдвүүд[засварлах | кодоор засварлах]

Хэрэв өгүүллэг хэт урт бол, дэд гарчиг бүхий дэд сэдвүүдэд хуваах нь уншигчидад хэрэгтэй мэдээлэл амархан олж авахад дөхөмтэй.

  • Шаардлагагүй тохиолдолд, өмнө үүсгэсэн дэд гарчигуудыг битгий устгаарай.

Хэрэв товчилсон үг биш л бол, том үсгээр бичихээс аль болох зайлсхийгээрэй. Жишээлбэл, "Могой нь гүрвэлтэй АДИЛ БИШ" гэж бичих хэрэггүй.

Доорхи үгнүүдийн эхний үсэг том байна (томоор бичнэ).

  • Хүний нэрийг,
  • Цагалбар (Хуанли), түүнтэй холбоотой үгсийг,
    • Гаригийг Даваа, Мягмар гэх мэтээр, харин oгноог тоогоор бичвэл зүгээр. Жишээлбэл, 2007 оны 3-р сарын 21 гэх мэт,
  • Амьтан, ургамал, бусад организмын латин нэрийг, жишээлбэл, Liriodendron tulipifera,
  • Гариг, од эрхсийн нэрийг том үсгээр бичнэ. Нар, Дэлхий, Сар зэрэг нь оноосон нэр учир томоор бичих хэрэгтэй.
  • Бүс нутаг, улс орны нэрийг, Монгол улс, Ази тив гэх мэтээр,
  • Байгууллага, түүнтэй холбоотой нэрсийг, Жишээлбэл, Монгол Улсын Их Сургууль гэх мэтээр,

Үг налуулах тэмдэглэгээ нь тухайн үг бусдаас онцлог болохыг үзүүлэх зорилготой тул тэр болгон ашиглаад байх хэрэггүй юм.

Үгийг налуулахдаа '' энэ тэмдэглэгээг ашиглана.

Доорхи тохиолдолд үгийг налуулна:

  • Урлагийн бүтээл, ном, киноны нэрийг,
  • Үг тайлбарлахад, жишээлбэл, "Deuce гэдэг нь “хоёр” гэсэн утгатай.", ""Liqueur нь liquifacere гэсэн Латин үгнээс гаралтай.", "Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг үсэг нь e юм." гэх мэтээр.
  • Гадаад нэр томъёог бичих.


  • Ишлэлийг налуулах хэрэггүй.

Анхаарах зүйлс[засварлах | кодоор засварлах]

Үгийг налуулахдаа анхаарах зүйлс:

  • Үүнийг яаж хийх вэ?
[Энэ буруу. Зөвхөн хийх вэ гэдэг үг налуу байх ёстой. Асуултын тэмдгийг налуулах хэрэггүй.]

Хэрэв налуулсан үгээр холбоос үүсгэж байгаа бол үг налуулахад ашигладаг '' тэмдэглэгээ нь, холбоос үүсгэх "[[...]]" тэмдэглэгээний гадна талд байх хэрэгтэй.

Товчилсон үг, нэр[засварлах | кодоор засварлах]

Хэрэв үг товчлох шаардлагатай бол, тухайн үгийг эхний удаад заавал бүтнээр нь бичиж, хаалтанд товчлолыг нь оруулж өгөх хэрэгтэй. Уншигчид таны товчилсон үг ямар утгатайг мэдэхгүй байх тохиолдол байж болохыг анхаараарай.

Өгүүллэг дунд ишлэл оруулах[засварлах | кодоор засварлах]

Ямар нэгэн өөр эх сурвалжаас авсан хэд хэдэн өгүүлбэр тэр хэвээрээ өгүүллэг дунд орох тохиолдолд <blockquote> </blockquote> кодыг ашиглаарай.

Тэмдэг, тэмдэглэгээ, цэг, таслал[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлний дүрмийг баримтлана.

Шинжлэх ухааны өгүүллэг[засварлах | кодоор засварлах]

  • СИ системийн нэгжүүдийг ашиглана. Шаардлагатай гэж үзвэл хаалтанд бусад нэгжүүдийг хийгээрэй.
  • Химийн нэр томъёог International Union of Pure and Applied Chemistry (IUPAC) -ийн стандартаар бичнэ. Харин өгүүллэгийн гарчигт өргөн хэрэглэгддэг "Уламжлалт нэршлийг" ашиглаж болно. Энэ тохиолдолд өгүүллэг дотроо IUPAC-ийн нэршил, уламжлалт нэршлийг тайлбарлах хэрэгтэй.

Нэг ба хоёрдугаар бие[засварлах | кодоор засварлах]

Википедиагийн өгүүллэгт Би, Чи, Тэд, Бид зэрэг үгсийг ашиглахгүй байх хэрэгтэй.

Википедиагийн өгүүллэгт монгол хэлний дүрмийг баримтлана.

  • Өгүүллэгт зураг оруулахтай холбоотой тусламж энд бий.

Зарим анхаарах зүйлс:

  • Өгүүллэгийн эхэнд зураг байрлуулах бол баруун талд байрлуулна.
  • Нэг өгүүллэгт олон зураг ашиглаж байгаа бол, баруун зүүн талд ээлжлэн байрлуулвал зүгээр. Гэхдээ тухайн өгүүллэгийн текстээс хамааран бүх зураг баруун талд байрлаж болно.
    • Ерөнхийдөө, зургийг баруун талд байрлуулах нь зүүн болон голд байрлуулсанаас дээр.

Зургийн тайлбар[засварлах | кодоор засварлах]

Хэрэв тухайн зураг өөр дээрээ тайлбар байхгүй бол зайлшгүй тайлбар хийх хэрэгтэй. Номын хавтас, киноны постер зэрэгт тайлбар хийхгүй байж болно. Тайлбар нь том үсгээр эхлэх ба налуулах шаардлагагүй.

Жагсаалт, дугаарлалт[засварлах | кодоор засварлах]

Параграф бүрт жагсаалт, дугаарлалт ашиглахаас зайлсхийгээрэй.

Зүйрлэл, адилтгал[засварлах | кодоор засварлах]

Өгүүллэгт хар ярианы хэллэг, зүйрлэл, адилтгалыг ашиглахыг хориглоно.

Дотоод холбоос (Викилинк)[засварлах | кодоор засварлах]

Боломжтой үг бүрт холбоос хийх нь уншигчийн анхаарал төвлөрөлтөнд сөргөөр нөлөөлнө гэдгийг санаарай. Холбоосууд нь тухайн өгүүллэгийн үндсэн санааг хялбараар ойлгоход туслах зорилготой тул зөвхөн шаардлагатай гэж үзсэн үгнүүддээ л холбоос хийх хэрэгтэй.

Үсгийн формат[засварлах | кодоор засварлах]

Таньд Википедиагийн стандарт форматыг хэрэглэхийг санал болгож байна. Зайлшгүй өөр формат хэрэглэх шаардлагатай үед font-size: 8pt кодыг ашиглаж болно.

Өнгө[засварлах | кодоор засварлах]

Янз бүрийн өнгөтэй үсэг хэрэглэх нь өнгө ялгах чадваргүй, хараа муутай, эсвэл хуучин загварын монитор хэрэглэж буй хүмүүст хүндрэл үүсгэнэ гэдгийг санаарай. Шаардлагатай үед улбар шар, үзмэн ягаан буюу <font color="orange">улбар шар</font>, <font color="violet">үзмэн ягаан</font> зэрэг кодыг ашиглан үсгийн өнгийг өөрчилж болно.

Гадаад холбоосуудыг өгүүллэгийн төгсгөлд байрлуулна.

Холбоосуудын жагсаалт[засварлах | кодоор засварлах]

Жагсаалтыг == Гадаад холбоос == гэсэн дэд гарчигийн доор байрлуулах ба тухайн сайтын ерөнхий агуулгыг тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь,

*[http://www.aidsnews.org/ Дархлалын олдмол хомсдол өвчны эмчилгээний талаархи мэдээ]

кодыг хэрэглэхэд:

Хэрэв энэ кодыг ашиглавал <span class="plainlinks"></span>:

"Шигтгэсэн" гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

"Шигтгэсэн" буюу нэргүй гадаад холбоосыг өгүүллэгийн текст дунд ашиглана. Жишээлбэл,

Жишээ текс [http://www.example.org] гэсэн кодыг ашиглавал,
Жишээ текст [1] гэж харагдана.

Шигтгэсэн гадаад холбоосыг дэлгэрэнгүй тайлбартайгаар нь тухайн өгүүллэгийн эцэст, "Ишлэл" хэсэгт оруулах хэрэгтэй.

Ишлэл, зүүлт[засварлах | кодоор засварлах]

Тухайн өгүүллэгт ашигласан эх сурвалжийн ишлэл, зүүлт зайлшгүй байх ёстой бөгөөд, үүнийг доорхи байдлаар хийнэ.

<ref name="жишээ1">[http://www.example.org/ Веб хуудасны нэрийг энд] Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд бичнэ.</ref>

Дээрхи код нь: [1] ингэж харагдах ба, өгүүллэгийн төгсгөлд "Ишлэл" гэсэн дэд гарчигтай хэсэгт:

  1. Веб хуудасны нэрийг энд Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд бичнэ.

гэж оруулах хэрэгтэй.

Үүнийг тулд та {{reflist}} загварыг ашиглаарай. Хэрэв ишлэлийг 2 баганад хувааж байрлуулмаар бол {{reflist|2}} кодыг ашиглаж болно.

Бусад холбоотой сэдвүүд[засварлах | кодоор засварлах]